Ажлын хэсгийн гишүүд төвийн бүсийн тариалан эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчидтэй уулзаж, Алтанбулаг боомтод ажиллав


9-р сарын 13
18 цаг 33 минут

      Парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд баримтлах тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд тухайлсан салбаруудын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиг үүрэг бүхий 54 ажлын хэсгийг парламентад суудалтай бүх намын төлөөллийг оролцуулан Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан.

Энэ өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан, Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд баталсан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Улсын Их Хурал энэ оны 04 дүгээр сард Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, мөн “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Ажлын хэсгийн гишүүд энэхүү хууль, тогтоолын хэрэгжилтийн үр нөлөө, тулгарч буй сорилт, бэрхшээлийг тодорхойлохын зэрэгцээ намрын ургац хураалтын явцтай танилцаж, улаан буудай тариаланчид, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцсон юм.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара нар албаны бусад хүмүүсийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах “Түмэн бут” ХХК-ийн ургац хураалтын явцтай танилцаж, дээрх хуулийн хэрэгжилтийн талаар орон нутгийн тариалан эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа. Энэ жилийн тухайд цаг агаарын нөхцөлөөс улбаатайгаар улаан буудайн натур жин бага байгааг эс тооцвол цавуулаг ихтэй, чанар сайн гарсныг тариаланчид онцолж байв. Уулзалтын үеэр “Түмэн бут” ХХК-ийн захирал Х.Даваахүү хэлэхдээ стратегийн таримал болох улаан буудайн үрийн чанар, стандартыг бодлогоор анхаарч, тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулж, хамгаалах асуудал нэн түрүүнд тулгамдаад буйг уламжиллаа. Тэрбээр үргэлжлүүлэн, энэ оны 05 дугаар сард улаан буудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөнтэй зэрэгцэн газар тарилан эрхлэгчдийг ч бодлогоор дэмжиж, хөнгөлөлтэй зээл, урамшуулалд хамруулах цар хүрээ, боломжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. Мөн энэ үеэр орон нутгийн удирдлагууд Сэлэнгэ аймгийн хэмжээнд намрын ургац хураалтын явцыг танилцуулж, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон хөнгөлөлттэй зээлийн мэдээллийг хүргэлээ.

Ажлын хэсгийн гишүүд үргэлжлүүлэн Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах “Улаанбаатар гурил” ХХК, “Өег гурил” ХХК-ийн үйлдвэрүүдэд ажилласан юм. Дотоодын гурилын үйлдвэрүүд хүчин чадлаас хамааран жил бүр улаан буудайн нөөцөө тариалан эрхлэгчдээс гэрээний дагуу худалдан авдаг бөгөөд байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан буудайн гарц, чанар, үнэ харилцан адилгүй хэлбэлздэг байна. Ажлын хэсгийн гишүүд гурилын үйлдвэрүүдэд ажиллах үеэрээ тариалан эрхлэгчдээс худалдан авч буй улаан буудайн сорт бүрийн тонн тутмын дундаж ханш, чанар болон нөөцийн үзүүлэлтүүдийг нэгтгэж, гурилын үйлдвэрээс гарч буй нэг килограмм тутмын үнийн мэдээллийг харьцуулан хэлэлцэв. Түүнчлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцож, гурил үйлдвэрлэгчдийн байр суурийг сонслоо. Дотоодын гурилын нийт хэрэгцээний 35 хувийг хангадаг “Улаанбаатар гурил” ХХК-ийн дөрвөн дамжлага бүхий бүрэн автомат үйлдвэр нь өнөөдрийн байдлаар 34 хувийн хүчин чадлаараа ажиллаж байгааг удирдлагуудын төлөөлөл хэлж байв. Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжиж, үнийг тогтворжуулах шийдэлтэй хамтатган үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид, ажлын байр бий болгогчдыг дэмжих ёстойг ч тэд дурдлаа.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, гол нэрийн стратегийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулж, эрүүл, аюулгүй, баталгаат хүнсийг боломжийн үнээр хэрэглэгчдэд нийлүүлэх нь төрөөс баримталж буй бодлого, шийдвэрүүдийн тэргүүн зорилт гэдгийг тодотгов. Үүний тулд тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчид, бодлого тодорхойлогчид хамтран, тулгарч буй бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж, санал шийдлээ дэвшүүлэх ёстойг хэллээ. Дараа нь ажлын хэсгийн өргөтгөсөн бүрэлдэхүүн төвийн бүсийн тариаланчид болон газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлдэг дилер компани, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлснөөр тариалан эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчид болон салбарын хэмжээнд ямар үр нөлөө, өөрчлөлт гарсныг хэлэлцүүлэгт оролцогчид нээлттэй хуваалцлаа. “Атрын III аян”-аас хойш газар тариалангийн салбар эрчимтэй сэргэж, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд бодитой дэмжлэг болсныг салбарынхан онцлохын зэрэгцээ бодлогын залгамж халаа, тогтвортой байдал чухал нөлөөтэйг санал нэгтэй уламжилцгаав. Тэдний зүгээс импортын гурил, буудайн чанар, эх орны хөрс хамгаалах технологи, бордооны зохистой хэрэглээ болон хүний нөөцийг бэлтгэх асуудалд онцгой анхаарч, салбарын хөгжлийг шинжлэх ухаанч шийдэлд тулгуурлан авч үзэх хэрэгтэйг дэвшүүлж байлаа.

Энэ жилийн хувьд зарим бүс нутгаар тариалалтын хэмжээ тодорхой хувиар буурсан ч ургац хураалт урьдчилсан балансаар хэвийн хэмжээнд үргэлжилж байгааг салбарын яамны төлөөлөл дурдсан юм. Харин техник, тоног төхөөрөмж нийлүүлдэг дилер компаниудын хувьд, улаанбуудайн тариалалт багассантай холбогдуулан захиалгат ажлууд цуцлагдсан нь санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэснийг тэмдэглэн хэлэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн П.Ганзориг, гадаад нөхцөл байдлаас шалтгаалан буудайн өртөг хэрхэн хэлбэлзсэн талаар тодруулж, борлуулалтын доод үнэ, холбогдох стандартуудын хүрээнд асуулт асууж, хариулт авсан юм. Мөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, хөдөө аж ахуйн салбарт мэргэшсэн боловсон хүчний хомсдол тулгарсныг анхаарч, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг онцолсон.

Хэлэлцүүлгийн дараа ажлын хэсгийн гишүүд Сэлэнгэ аймагт байрлах “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн удирдлагуудтай уулзаж, буудай хүлээн авах бэлтгэл ажил болон үр тарианы дээж шинжлэх лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Түүнчлэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар боомт дахь нэг цэгийн үйлчилгээний цогцолборт ажиллах үеэр өнгөрсөн онуудад импортоор орж ирсэн улаан буудай, гурилын гарал үүсэл, гаалийн нэгж үнэ, татвар болон бусад тоон мэдээллүүдийг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас танилцуулсан юм. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд бодит үр нөлөөг судалж, зах зээл дэх оролцогч талуудын байр суурийг нэгтгэн, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлтийг боловсруулахын тулд олон талт уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна гэдгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар тэмдэглэн хэллээ.

Ажлын хэсгийг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллах үеэр ХХААХҮЯ, Үндэсний статистискийн хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хилийн боомтын захиргааны төлөөлөл болон орон нутгийн удирдлагууд байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

МАН-ын Бага хурал лхагва гарагт хуралдана1 цаг 27 минутын өмнөУрт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна1 цаг 58 минутын өмнө“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо2 цаг 2 минутын өмнөЧ.Лодойсамбуу: У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд "Өргөдлөө өг" гэсэн нь үнэн байна2 цаг 6 минутын өмнөАрд түмэндээ үзэн ядагдсан Ерөнхий сайд байх гутамшигтай биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ3 цаг 52 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Ажлаа өг“ гэжээ5 цаг 33 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна6 цаг 4 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдана6 цаг 6 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдаас огцоръё” гэдгээ хэлж, Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайд болгохоор ярьж байгаа гэв үү6 цаг 42 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж байна7 цаг 4 минутын өмнөХЭДХ-ны дарга С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна7 цаг 25 минутын өмнөГэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав8 цаг 39 минутын өмнөСтандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5 сар 19. 12:16Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно5 сар 19. 10:45“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!5 сар 19. 10:41Уулчин А.Баттогтох, Б.Батхишиг нар Эверестийн оргилд гарлаа5 сар 19. 10:19Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа5 сар 19. 10:14Т.Бямбасүрэн: Ерөнхий сайдын хүүгийн бэлэг 610 эмчийн нэг сарын цалин5 сар 19. 9:26УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.19-05.235 сар 19. 9:06УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 19. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 19. 8:59У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй5 сар 18. 16:2937 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо5 сар 17. 21:14НЗДТГ, Монголын барилгын үндэсний ассоциаци хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа5 сар 17. 10:12Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 17. 9:06Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцааг эзэмшиж эхэллээ5 сар 16. 20:29Тахилтын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулна5 сар 16. 20:24Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 20:23Ногоон бүсийн 51 мянган өрхийн сууцыг дулаалах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ5 сар 16. 20:21Монгол Улс, ОУСБХБ хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 16. 20:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.