Сургалт зохион байгууллаа


9-р сарын 17
8 цаг 42 минут

       Ес дэх удаагийн сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүний зөвлөх, туслахууд болон УИХ дахь намын бүлгүүдийн ажлын албаны ажилтнуудад  зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас  /2024.09.16/ зохион байгууллаа. Энэхүү сургалт нь УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, намын бүлгийн ажилтнуудад чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгож, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулсанаар сургалт эхэлж, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан төрийн албан хаагчид тавигдах шаардлага, ёс зүй, улс төрийн албан тушаалтны онцлог, анхаарах асуудлын талаар, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэр, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийсэн.

Мөн УИХ-ын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд үзүүлэх дэмжлэг, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагааны болон төсөвт тавих хяналтын хэлбэр, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагаа, иргэд олон нийттэй харилцахдаа баримтлах зарчим, хуралдаан зохион байгуулах хэлтсийн чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур хуулийн төсөл боловсруулахаас эхлээд эцэслэн батлах үе шат хүртэлх үйл ажиллагааны талаар, Тамгын газрын дэд дарга Э.Лхагва хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар танилцуулга хийсэн. 

Сургалтад оролцогчид Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны хэлбэр, тодорхой асуудлыг шалган судалж санал, дүгнэлт гаргах, хэрэгжүүлэх талаарх аргачлал, зөвлөмж авч, Гадаад харилцааны газартай хэрхэн харилцаж үйлчилгээ авах, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.

Сургалт Төрийн ордны хамгаалалт, түүнд тавигдах шаардлага, ажлын байрны аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудлууд, хууль тогтоох байгууллагын цахим системүүд, тэдгээрийг ашиглах, баримт бичиг боловсруулах арга зүй, зөвлөмж, Төрийн болон албаны нууцын ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар анхаарах зарим асуудал зэрэг сэдвээр үргэлжилсэн. Эцэст нь сургалтад оролцогчид мэдээлэл өгсөн албан тушаалтнуудаас асуулт асууж, мэдээлэл солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ж.Дамдинсүрэн: Баяр, амралтын өдрүүдэд усны ослоор 17 хүн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдсэн7 цаг 28 минутын өмнөГадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар наадмын мэндчилгээ ирүүлсээр байна7 цаг 32 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ7 цаг 34 минутын өмнөУнгар Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 цаг 37 минутын өмнөСэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Хүдэр суманд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна7 цаг 41 минутын өмнөСловенийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 цаг 43 минутын өмнөДулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын амралтын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна7 цаг 45 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ7 цаг 48 минутын өмнөЭнэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ7 сар 18. 10:13Ховор автомашинуудын үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ7 сар 18. 10:10НОЁН УУЛАА ХӨНДӨХГҮЙ7 сар 17. 19:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:25Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:21Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:19НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:17Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй7 сар 16. 18:32Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ7 сар 16. 14:28Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа7 сар 16. 14:26Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ7 сар 16. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан7 сар 16. 9:21Латвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:14Тонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:13Азербайжан Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:12Беларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:11Ирландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:10Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:09Испанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:08Сан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:07Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:06Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.