ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, А.Төвшин нарыг өчигдөр (2024.09.16)АТГ-ынхан Эрүүл мэндийн сайдын хурлын үеэр баривчилсан тухай мэдээлэл цахим орчинд түгээд байна.
Тодруулбал, тэднийг хувийн болон улсын эмнэлгээс даатгалаар олгох ёстой мөнгөнөөс хувь нэхэж, өвчтөний тоогоор олгох ёстой мөнгийг хуурамчаар нэмэгдүүлсэн гэх хэрэгт сэжиглэн шалгаж буй аж.
Л.Бямбасүрэн нь 2020 оны есдүгээр сард ЭМДЕГ-ын даргаар томилогдсон бөгөөд тэрбээр А.Төвшинг "Мөнхийн тун" ХХК-ийн захирлаар томилох тушаалыг 2021 онд гаргаж байжээ. Л.Бямбасүрэн нь хүүхдийн эмч мэргэжилтэй, 2016-2020 онд Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан.
Сэтгэгдэл бичих