Б.Золбоо: Өтгөн хатах, жин нэмэгдэх, хавагнах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл бамбай булчирхайн өвчнөөр өвчилсөн байж магадгүй


9-р сарын 17
9 цаг 23 минут

     Бамбайн эмгэгүүд дундаас зангилаат эмгэг илүү хувьтай тохиолдож байгаа тул энэ эмгэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө хүргэхээр УНТЭ-ийн ДШСДТөв-ийн дотоод шүүрэл булчирхайн эмч  Б.Золбоотой ярилцлаа.

Тэрбээр "Бамбай булчирхай нь эрүүл хүн бүрт байдаг булчирхай бөгөөд хүний бие махбодийн бодисын солилцоог зохицуулдаг гол булчирхай юм. Бамбай булчирхай нь тироксин буюу Т4/90%/, триодтиронин буюу Т3/10%/ дааврыг ялгаруулна. Бамбайн булчирхайгаас ялгарч байгаа дааврын тэнцвэрт байдал алдагдсанаар өвчин үүсдэг. Дааврын хэмжээ ялгарах ёстой хэмжээнээс илүү ялгарахыг бамбай булчирхайн хордлого, бага ялгарахыг бамбай булчирхайн дутагдал гэж ангилдаг.

Сүүлийн үед мөн бамбай булчирхайн зангилаат эмгэгүүд элбэг тохиолдох болсон. Ялангуяа цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд бамбайн булчирхайн зангилаат эмгэг элбэг тохиолддог. 

Зангилаат эмгэгийг бамбай булчирхайн хоргүй хавдар гэж нэрлэдэг. Нийт зангилаат өөрчлөлт бүхий бамбайн булчирхайны 1-3 хувьд нь бамбай булчирхайн хортой хавдар тохиолддог. Бамбай булчирхай хоргүй хавдар болон хортой хавдрын аль алиныг нь лабораторийн, багажийн болон мөн бамбай булчирхайн эсийн шинжилгээгээр оношилдог.

Бамбай булчирхайн даавар их хэмжээтэй ялгарснаар бамбай булчирхайн дааврын хордлогод ордог бөгөөд энэ үед зүрх дэлсэх, бүх бие салганах, чичрэх, булчин сулрах, богино хугацаанд биеийн жингээ их хэмжээгээр алдах, турах, шалтгаан тодорхойгүй гүйлгэх , нойрны хямрал зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Харин бамбай булчирхай дааврууд ялгарах хэмжээнээсээ бага ялгарвал бамбай булчирхайн дааврын дутагдалд орж эхлэх бөгөөд энэ үеэс эхлэн мартамхай болох, нойр өөрчлөгдөх, арьс хуурайших, өтгөн хатах, нозоорох, ядрах, жин нэмэгдэх, хавагнах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Бамбай булчирхайн өвчнөөс сэргийлэхийн тулд тамхи татдаггүй байх ёстой байдаг. Мөн төрөх насны эмэгтэйчүүдийн хувьд жирэмсэн болохоор төлөвлөж эхэлсэн үеэсээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байх хэрэгтэй. Иод баялаг хоол хүнс түлхүү хэрэглэж занших хэрэгтэй" гэв.

Эх сурвалж: arslan.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой6 цагийн өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ7 цаг 36 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа8 цаг 23 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ9 сар 24. 11:50Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ9 сар 24. 11:45УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 24. 10:54Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 24. 10:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 сар 24. 10:42Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 сар 24. 10:38Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.