Т.Мөнхсайхан: Өмнөговь аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулснаар хот руу ирэх урсгал 80 хувь буурна


9-р сарын 17
10 цаг 46 минут

       Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улсад төрөлжсөн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, хүлээгдлийг бууруулах зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудын тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр орон нутагт ажиллаж буй. Тэрбээр өнгөрсөн 7 хоногт харьяа байгууллагуудын удирдлагуудын хамт Өмнөговь аймагт ажиллаж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. 

Өмнөговь аймгийн хэмжээнд эрүүл мэндийн 142 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн 5 жилийн судалгаагаар амьсгалын замын эрхтэн, хоол боловсруулах, шээс бэлгийн тогтолцоо, цус, мэдрэлийн тогтолцооны өвчин хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа бол эрхтэн тогтолцооны эмгэг, осол гэмтэл нас баралтын дийлэнх хувийг эзэлж байна. Түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд 400 гаруй хавдын шинэ тохиолдол илэрчээ. Энэ жилийн 8 дугаар сарын байдлаар 59 шинэ тохиолдол илэрсэн байна. 

Хөрөнгө оруулалтын тухайд, Гурвантэс, Ханхонгор сумын эрүүл мэндийн төвийн барилгын ажил энэ дуусах бол Даланзадгад суманд баригдаж буй Сэргээх засах 40 ортой эмнэлгийн барилгын ажил 80 гаруй хувьтай явж байна. Түүнчлэн элэгний хатуурал тодорхойлох фиброскан, компьютер томографийн тоног төхөөрөмж, хавдрын эрт илрүүлэлтийн кольпоскопийн аппарат болон хиймэл оюун ухааны төхөөрөмжөөр хангагдаж, орон нутагтаа ангиографийн оношлогоо, эмчилгээний тусламж үйлчилггээг эхлүүлжээ.


Хэдийгээр  ч аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулал, тоног төхөөрөмж, эмнэлгийн бүтээн байгуулалт ихээр хийгдэж байгаа ч хүний нөөц, тэр дундаа нарийн мэргэжлийн эмчийн дутагдалтай байна. Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр тус аймагт 200 гаруй орон тоо сул байгаа аж. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ үеэр “Эрүүл мэндийн салбарт төвлөрлийг сааруулах бодлого эрчимтэй хэрэгжиж байна. Өмнөговь аймгийн хувьд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, эмнэлгийн бүтээн байгуулалт сайн хэдий ч Улаанбаатар хот руу явж тусламж үйлчилгээ авч байгаа тохиолдол бусад аймгуудаас илүү байна. Тиймээс цаашид боловсон хүчнийг нь бодлогоор хангаж, орон нутагтаа тусламж үйлчилгээг авах боломжийг даатгалын тогтолцоонд шингээж чадвал ойрын хоёр жилийн хугацаанд Улаанбаатарыг зорих урсгалыг 80 хүртэлх хувиар бууруулах боломж байна. 


Өнгөрсөн наймдугаар сард орон нутагт төрөлжсөн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, нутагшуулах, хүлээгдлийг бууруулах зорилгоор Зүрхний хэм судлал, Ангиографийн, Гэмтэл согог судлалын, Хавдар судлалын чиглэлээр мэргэшсэн Үндэсний багууд орон нутагт ажиллаж байна. Эдгээр багууд тухайн орон нутагт шаардлагатай байгаа эмчилгээ үйлчилгээг нутагшуулах, шаардлагатай байгаа боловсрон хүчний ур чадварыг нь сайжруулах зорилготой.  Эдгээр багуудын хоёр нь буюу аймагт Ангиографийн болон Хавдар судлалын чиглэлээр мэргэшсэн үндэсний багууд Өмнөговь ажиллаж байна. Үүний үр дүнд Өмнөнговь аймаг анх удаа мэдрэлийн ангиографийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна. Мөн элэгний хавдрыг бөглөх ажилбар анх удаа хийгдлээ. Энэ мэтчилэн эмнэлгийн Өмнөговь аймгийн усламж үйлчилгээг өргөтгөх боломж байна. Бидний барьж буй бодлого бол нэг удаагийн шинж чанартай бус дор хаяж 6 сараас 2 жилийн хугацаанд эргэх холбоотой байж, эмч эмнэлгийн ажилтнуудаа ажлын байран дээр нь дадлагажуулж, эмчилгээ үйлчилгээг нь нутагшуулна. Ингэснээр Улаанбаатар хотод ирж тусламж үйлчилгээ авах урсгал эрс бууруулах боломж байна” гэлээ. 


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тус аймагт ажиллах хугацаандаа Өмнөд бүсийн сумдын эрүүл мэндийн төвийн багийн эмч, лаборант, сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай уулзаж, шаардлагатай байгаа зөөврийн лаборатори, гурван суманд автомашин шийдэж өгөхөөр боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОУВС-гийн дэд тэргүүн Кенжи Окамураг хүлээн авч уулзлаа5 цаг 26 минутын өмнөСэлбэ дэд төвийг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой боллоо5 цаг 29 минутын өмнөДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа5 цаг 32 минутын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ5 цаг 36 минутын өмнөМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ5 цаг 40 минутын өмнөЭрчим хүчний асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа7 цаг 52 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна7 цаг 59 минутын өмнөУ.Хүрэлсүх: Төрийн хүндэт харуул бол Монгол Улсын сүр хүч, ард түмний бахархал юм8 цаг 4 минутын өмнөУИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ10 сар 4. 11:19ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээв10 сар 4. 11:16Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн харилцааны галт тэрэгний вагонд хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байна10 сар 4. 9:01“Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөх баг ажиллаж байна10 сар 4. 8:51“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 4. 8:46УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ШУТИС-ийн 65 жилийн ойн баярт мэндчилгээ дэвшүүллээ10 сар 4. 8:43“Мөнх тэнгэрийн бичиг – 2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж10 сар 4. 8:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан10 сар 4. 8:34"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ10 сар 3. 15:31Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ10 сар 3. 15:26Манай улсад хөдөлмөрийн зах зээлийн шилжилтийн үе тохиож байна10 сар 3. 15:22БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт гэмтэл согогийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг сургана10 сар 3. 14:22Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантетэй уулзлаа10 сар 3. 14:14ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв10 сар 3. 14:12Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлалаа10 сар 3. 13:54Нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулав10 сар 3. 13:47ЧУУЛГАН: 14 мега төсөл хэрэгжүүлэх нэрийн дор 30 гаруй жилд тавьсан өртэй тэнцэх өрийг нэг жилд авах гэж байна10 сар 3. 13:43ТБХ:Байнгын хорооны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглаврыг баталж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 3. 10:25“Идэвхтэй насжилтыг дэмжих” төвийн загварыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх боломжтой10 сар 3. 10:22Өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас нэг байршилд авто зам хааж, шинэчилнэ10 сар 3. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна10 сар 3. 9:59УИХ-ын гишүүд Ахмад настны оролцоог дэмжих бүлэг байгуулав10 сар 3. 9:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.