Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дэмжих төслийг ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлэх хүсэлт тавилаа


9-р сарын 17
14 цаг 57 минут
       Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кенсүкег хүлээн авч уулзлаа.
Манай улс тус байгууллагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2016 оноос хамтран ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлийн улмаас нийгмээс тусгаарлагдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан олон хүн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хэрэгжүүлсэн төслийн үр дүнд орлогоо нэмэгдүүлсэн төдийгүй, нийгэмд ч эерэг хандлагууд бий болсон юм.
Төслийн хоёрдугаар үе шатыг 2020-2024 онд хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх, ажиллаж амьдрах орчныг сайжруулах чиглэлд ч үр дүнгээ өгөөд байна.
Уулзалтын үеэр сайд Л.Энх-Амгалан “Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх зүйн орчныг сайжруулж, шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль”-ийг батлуулахаар ажиллаж байна.
Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллын шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд ЖАЙКА байгууллатай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.
Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Их өгөгдөлд суурилсан цахим шилжилтийг хийхийг зорьж байгаа бөгөөд энэ чиглэлээр ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран ажиллах санал тавилаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Монголбанк 126 ажилтнаа цомхотгожээ39 минут 11 секундын өмнөБитүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэжээ51 минут 43 секундын өмнөТүгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд холбогдох яамны мэдээллийг сонслоо58 минут 6 секундын өмнөП.Болдбаатар: "ТЭЦ-IV" дээр шинээр нэг зуух авах саналыг 2018 оноос тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. Бид өндөр эрсдэлд байна1 цаг 36 минутын өмнөЗудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно1 цаг 42 минутын өмнөГ.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан "туслах багш" хөгжүүлж байна2 цаг 40 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно2 цаг 47 минутын өмнөДэлхийн аялал жуулчлалын ирэх 10 жилийг тодорхойлох зорилготой хуралдаанд Ерөнхий Сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв2 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн3 цаг 6 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү-тэй уулзаж, санал солилцлоо1 сар 20. 19:02“Н.Тавинбэхийн хам хэрэгтэн Б.Насантогтохыг MCS-тэй холбох нь захиалгат улс төр” гэв1 сар 20. 17:50Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна1 сар 20. 15:58УИХ-ын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа1 сар 20. 15:50АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 сар 20. 14:17Малайзын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлжээ1 сар 20. 14:13Б.Батцэцэгийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөөцөлж, М.Оюунчимэг, Д.Үүрийнтуяа нар СДМЭХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөх үү1 сар 20. 14:02Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна1 сар 20. 10:35“Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэнг Ром хотын Боргезе галерейд нээв1 сар 20. 9:58“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ1 сар 20. 9:50Монгол Улсын баг Heyball-ын дэлхийн цомд түрүүллээ1 сар 20. 9:31Н.Тавинбэхийг хэрэгт татсаны шалтаг нь Солонгосын төсөл, шалтгаан нь Вьетнамынх гэв үү?!1 сар 20. 9:27Н.Энхбаяр: 126 гишүүн бүтэхгүй гэдгийг Д.Амарбаясгаланд хэлж байсан1 сар 20. 9:20Монгол Улс хиймэл оюунд суурилсан боловсролын систем рүү шилжиж буйг сайшаав1 сар 20. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм хүйтэн1 сар 20. 9:09"Жаргалантын гол" нэрээр албан ёсоор баталжээ1 сар 19. 16:22Алт, мөнгөний үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрлээ1 сар 19. 16:17Монгол Улсад хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийжээ1 сар 19. 15:11Аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ1 сар 19. 13:37Н.Наранбаатар: Татварын хуулиудыг боловсронгуй болгох хуулийн төслүүдэд туссан өөрчлөлт бүрд онцгой анхаарч ажиллана1 сар 19. 13:25“Амар байна уу” сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна1 сар 19. 12:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.