Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан


9-р сарын 18
8 цаг 55 минут

      Сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

Есдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 1-6 хэм, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 6-11 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.

Есдүгээр сарын 19-нөөс 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал газраар бороо, нойтон цас орно. Салхи 19-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа12 минут 6 секундын өмнөБогдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ2 цаг 44 минутын өмнө40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ2 цаг 48 минутын өмнөМонголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо4 цаг 13 минутын өмнөНийслэлийн суурьшлын бүсэд “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдээд байна4 цаг 24 минутын өмнөЕрөнхий хяналтын сонсголын зар6 цаг 12 минутын өмнөАвтомашины зогсоол булаалдан нэгнийгээ хутгалж, гэмтээжээ6 цаг 15 минутын өмнө“Натрийн гидрокарбонат 4%-100мл” тарилгын шингэн эмийг шаардлага хангаагүй тул эргүүлэн татаж байна6 цаг 18 минутын өмнөСайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав7 цаг 29 минутын өмнөЗүрх судасны тусламж үйлчилгээний шинэ үеийн суурь тавигдлаа7 цаг 36 минутын өмнөТөв Азийн 5 улс Өмнөд Солонгостой 30 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөө байгуулав7 цаг 50 минутын өмнөСүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа7 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө бага зэрэг бороо орно8 цаг 14 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнийн талынхан Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болгох гээд бүтэлгүйтжээ9 сар 17. 22:06Я.Содбаатарын мэдэгдэл ба Н.Учралын Засгийн газар "Хунтайж нарын Засгийн газар" болох уу?9 сар 17. 19:36Чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй тул хойшлууллаа9 сар 17. 19:19Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9 сар 17. 16:35“Монголын говь”-ийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хүрээнд IUCN-ийн шинжээчидтэй санал солилцов9 сар 17. 16:31Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна9 сар 17. 14:42Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна9 сар 17. 14:38Монголын эмэгтэй шигшээ баг 46 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа байгууллаа9 сар 17. 11:59Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо9 сар 17. 11:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа9 сар 17. 11:44Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө9 сар 17. 11:39МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ9 сар 17. 11:36Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн Газрын үндсэн чиг шугам байна9 сар 17. 9:37Н.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр буюу “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA-6”-д 12,000+ залуус эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ9 сар 17. 9:32Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна9 сар 17. 9:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа9 сар 17. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан9 сар 17. 8:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.