Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина


9-р сарын 18
9 цаг 17 минут

       Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Японы Олон Улсын хүний нөөцийн менежментийн нийгэмлэгийн захирал  Икеда Хидэто тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Япон Улсын тусгай ур чадвартай ажилтан авах тогтолцооны шинэчлэлийн талаар санал солилцлоо. 

Япон улсаас Монгол Улсад техникийн ур чадварыг шилжүүлэх зорилгоор 2020 онд санамж бичиг байгуулан ур чадварын дадлагажигчийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс хойш зөвшөөрөгдсөн 10 салбарт 394 иргэн шаардлага хангаж, Япон Улсад тусгай ур чадвартай ажилтнаар илгээгдсэн байна. Мөн эрх авсан байгууллагуудаар дамжин 6900 хүн зуучлагдсан байна. 

Япон улс гадаад улс орноос ур чадвартай ажилтан авах тогтолцоогоо шинэчилж, сургах, мэргэшүүлэхэд анхаардаг болсон. Мөн нийгмийн баталгаа, аюулгүй байдал, хөдөлмөрийн орчин нөхцөл, цалин хөлс, урамшуулалд ахиц гарсан талаар төлөөлөгчид танилцуулсан. 

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, “Гадаадад ажил хөдөлмөр эрхэлж буй монголчуудын эрх ашиг зөрчигдөх тохиолдол цөөнгүй гардаг. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина. Япон Улсад ур чадвартай дадлагажигч илгээхээр яамнаас эрх авсан байгууллагуудын үйл ажиллагаанд ямар нэг хориг саад тавихгүй, Япон Улсад ур чадвартай ажилтан илгээх үйл ажиллагааг санамж бичиг, хууль журмын хүрээнд үргэлжлүүлнэ” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 цаг 32 минутын өмнөБНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө4 цаг 36 минутын өмнөӨвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 цаг 19 минутын өмнөАвлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 цаг 24 минутын өмнөСпортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа9 сар 10. 12:55Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 10. 11:34Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан9 сар 10. 10:49БНХАУ-аас шатахуун тогтвортой, урт хугацаанд авахаар тохиролцжээ9 сар 10. 10:15Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна9 сар 10. 10:10Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа9 сар 10. 10:05Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа9 сар 10. 9:31“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?9 сар 10. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 10. 9:14Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо9 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг9 сар 9. 16:03Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа9 сар 9. 15:58Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ9 сар 9. 15:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.