Ургац хураалт ба ХҮНИЙ ЭРХ


9-р сарын 18
9 цаг 25 минут

      Урин цаг шувтарч, намрын ажил газар сайгүй эхэллээ. Жилийн энэ үед ургац хураалт улсын хэмжээнд өрнөдөг тул хамгийн их ачаалал үүсдэг салбар бол газар тариалан. Энэ жилийн ургац хураалтын ажил урьд жилүүдтэй харьцуулахад 7-10 хоногийн өмнө эхэлжээ. Учир нь газар тариалангийн бүс нутгуудад долоодугаар сарын сүүлчээр 20 гаруй хоног хэт халж, зарим төрлийн таримлын болц хурдассан байна. Мөн ургац хураалт эхэлсэн үед хур бороо орохгүй байгаа нь ажил урагштай байхад голлох нөлөө үзүүлж байгааг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны /ХААХҮЯ/-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд ургац хураалт 15 гаруй хувьтай байна. Энэ жил ургац арвинтай байгаа аж. Төмс, хүнсний ногоо гэхэд төлөвлөж байсан хэмжээнээс нэмж тариалсан бөгөөд тэжээл тосны ургамал ч нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд урьдчилсан балансаар 429 мянган тонн буудай хурааж авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж буй. 

Олны хүчээр 

Цаг агаар тогтуун байж, арвин ургац хураавал сайн хэрэг. Гэхдээ тариалсан ургацаа хураахад хүн хүч чамгүй шаардана. Тиймээс ажиллах хүчний асуудлыг дан ганц аж ахуйн нэгжүүд бус төр ч анхааралдаа авч ирсэн. 

Энэ тухай Засгийн газрын тогтоолыг одоогоос хоёр жилийн өмнө буюу 2022 онд баталсан байдаг. Тус тогтоолд ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэх зорилгоор их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг тусгасан нь бий. 

Үүний хүрээнд цэргүүд, оюутнуудтай хамтарч их ажлыг нугалж буй. Өнгөрсөн онд гэхэд 50 гаруй багш, албан хаагчид болон 3400 гаруй оюутан, сонсогчдыг ургац хураалтын ажилд оролцуулсан байна. Ажиллах хүчээ ийн зохицуулж буйг буруутгах аргагүй ч алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг хангадаггүй, цалин мөнгийг цагт нь олгодоггүй зэрэг асуудал үүссээр байна. Энэ талаар эцэг, эхчүүд нийгмийн сүлжээнд илэрхийлж, идэх хоол, хоргодох газаргүй хүнд орчинд оюутан, цэргүүдийг дайчилж байгаа талаар өгүүлжээ. Мөн холбогдох байгууллагуудад ч энэ төрлийн гомдол, мэдээлэл сүүлийн жилүүдэд цөөнгүй ирэх болжээ.  Уг нь ажиллах хүсэлтэй иргэдтэй төдийгүй суралцаж буй сургууль, алба хааж байгаа цэргийн ангитай нь хөдөлмөрийн гэрээ байгуулах учиртай бөгөөд цалин тохирч, тохирсон хөлсөө цагт нь олгох журамтай. Цалингийн хувьд хамгийн багадаа өдрийн 50 мянган төгрөг байна гэдгийг ч холбогдох журамд тусгасан байна. Гэхдээ хэнд хэдэн төгрөгийн цалин олгохоо аж ахуйн нэгж өөрсдөө шийднэ. Бид хөдөлмөрийн хөлсийг судалж үзэхэд, өдрийн дундаж хөлс 50-65 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх бөгөөд нэг шуудай ургацыг 2000-3000 мянган төгрөгөөр үнэлэх тохиолдол ч байсан юм. Гэхдээ цаасан дээр бичигдсэн дүрэм амьдрал дээр хэрэгжихдээ учир дутагдалтай байна. 

Хөдөлмөрийн нөхцөл, хөлс мөнгөнд нь анхааръя 

Ургац хураалтад ажиллаж буй иргэдийн хөдөлмөрийн нөхцөл хүнд байгааг болон цалин хөлсний асуудал тулгамдаж буйг мэргэжлийн байгууллага тогтоожээ. Тодруулбал, ХЭҮК ургац хураалтын ажилд оролцсон их, дээд сургуулийн оюутан, сонсогчдын албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх, албадан хөдөлмөрөөс ангид байх эрхээ эдэлж байгаа эсэх, тохирсон цалин хөлс авч байгаа эсэх, тэдний хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийжээ. Үүний тулд  нэр бүхий 5 их, дээд сургуулийн оюутан, сонсогчдын ургац хураалтын ажилд оролцсон талаарх мэдээллийг авч ажилласан байна. Гэтэл ургац хураалтын ажилд оролцож буй оюутан, сонсогчдын ажлын гэрээг ихэвчлэн сургуулиас төлөөлөн байгуулдаг нь тогтоогджээ. Мөн гэрээний нөхцөл сургууль тус бүрд харилцан адилгүй байсан бөгөөд ажиллах хугацааг нь дур мэдэн сунгах тохиолдол элбэг байсан байна. Ургац хураалтад ажиллах дундаж хоног 14-40. Гэвч аж ахуйн нэгжүүд хангалттай ургац хураагаагүй гэх үндэслэлээр гэрээг дур мэдэн сунгах тохиолдол гарсан байна. 

Түүнчлэн ажилчдын хоол хүнс, амьдрах орчин нөхцөл тааруу байсныг мөн мэргэжилтнүүд өгүүлжээ. Тухайлбал, гэрээ байгуулахаас өмнө охид хөвгүүд тусдаа гэрт байрлана, усанд орох боломжтой, тогоочтой гэж ухуулдаг ч ажлын талбай дээр очиход гэр, майханд байрлуулсан байна. Үүний улмаас оюутнууд ханиад хүрч, эрүүл мэндийн эрсдэл үүрэх тохиолдол элбэг байсан байна. Түүнчлэн 6 метрийн гүнд байрлах зоорь руу хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, зааварчилгаагүйгээр төмс буулгуулсан гэдгийг ч ХЭҮК тайландаа дурдсан байна. 

Түүнчлэн Засгийн газрын баталсан журамд төмс, ногоог сайн дурын үндсэн дээр хураана гэж тусгасан байдаг. Гэвч тариа, ногоо хураах ажилд анги, хамт олноороо оролцох нь улс эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байгаа нэг хэлбэр гэдэг ойлголт монголчуудын дунд түгээмэл байдгийн улмаас ангийнхаа хүүхдүүдийг дагаж, дарвих тохиолдол ч мэр сэр байна. Мөн хичээлийн кредитэд дүйцүүлж, дүн оноо боддог нь тодорхой нөлөө үзүүлж байгаа юм. Үүний улмаас санаатай болон санаандгүй тохиолдлоор албадан хөдөлмөр эрхэлж, ургац хураалтад оролцох тохиолдол ч байна. Тухайлбал Төв аймгийн нэр бүхий сумдад Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төмс, ногоо хураах ажилд дайчилсан асуудлыг ХЭҮК шалгаж, эрх бүхий албан тушаалтнаас дахиж энэ төрлийн хүний эрхийн зөрчил гаргахгүй гэдэг агуулга бүхий тайлбар авсан байна.

Ургац хураалтад оюутан, сонсогчдыг сайн дурын үндсэн дээр ажиллуулахыг буруутгах аргагүй. Гэхдээ ажилчдын ажиллах орчин нөхцөлд анхаарч, өөрсөдтэй нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, тогтсон цалинг нь тогтоосон хугацаандаа олгож, хүний эрхийг хангах зайлшгүй шаардлагатай байна. 

Эх сурвалж: Eaglenews


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.