МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 17 /RIA Novosti/. Нарнаас саяхан цацагдсан плазмын урсгал Дэлхийг дайрсны дараа дөрөвдүгээр түвшний хүчтэй соронзон шуурга эхэлсэн тухай Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн Нарны одон орон судлалын лабораториос мэдээлжээ.
“Плазмын үүлний зах хэсэг Дэлхийд хүрч 10 цаг болсны дараа ч Дэлхий плазмын урсгалын нөлөөнд автсан хэвээр байв. Дэлхийг хүрээлж буй сансрын хийн үзүүлэлтүүд Москвагийн цагаар 01:30 цаг орчмын үед огцом өссөн бөгөөд өглөөний 4:30 цагийн орчимд хамгийн хүчтэй өөрчлөлт гарсан.
Энэ мөчид соронзон хэмжигчид 3.66 түвшний соронзон шуурга (таван шатлалаар дөрөв дэх түвшин) эхэлж байгааг бүртгэсэн" гэж тус лабораториос мэдээлжээ. Одоогоор соронзон шуурга үргэлжилж байгаа боловч плазмын урсгал Дэлхийг дайраад өнгөрсөн тул удаан үргэлжлэхгүй байна. Соронзон шуурганы нөлөөгөөр Канад болон АНУ-ын хойд нутагт туйлын туяа ажиглагдаж байгаа ажээ.
Сэтгэгдэл бичих