Л.Оюун-Эрдэнэ: Үнэхээр үзэл бодол таарахгүй бол явж болно, УИХ-д таван нам байна


9-р сарын 19
9 цаг 00 минут

       УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд хуралдсан. Түүгээр, Засгийн газрын 2024-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нэгдсэн төсввийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэтүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн юм.

Тэр чуулганы хуралдааны үеэр МАН-ын зарим гишүүн эсрэг байр суурь илэрхийлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн “Олон гоё зорилго зорилт дэвшүүлж болно. Эцсийн дүндээ зорилгодоо хүрэхийн тулд төсөв санхүүгийн үндсэн суурь зарчмыг өөрчилж болохгүй, арга хэлбэр, тогтолцоогоо өөрчилж болохгүй. Төсвийн байнгын хороо өчигдөр энэ чухал асуудлаар шөнө 00:00-01:00 цагийн үед хуралдаж байгаа юм. Цаг хугацаагаар шахаж хавчиж байна, мэдэх эрхийг хааж байна. Яаралтай горимоор гээд оруулчхаж байна. Энэ төсвийн зардал дотор ямар ямар өөрчлөлт орсныг мэдэх гишүүд 126-д байхгүй” гэж байсан.

Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Төсвийн гүйцэтгэл бол маш чухал баримт бичиг. Үүнийг бид маш чанга ярьж байж, яамдуудыг шахаж байж дутуу байгааг нь гаргаж ирж байж улс орны амьдрал сайжирна. Эрхэм УИХ-ын гишүүдийг ажил амьдралыг нь засаад өгөөрэй гэж явуулсны гол мэдээлэл энд явдаг. Харамсалтай нь төсөв батлагдангуут хаяад явдаг хэдэн сайд нар томилогдсон байна. Асуусан асуултад хариулах эзэн ч байхгүй болчихож. Хуучин бол ядаж нүүрсний утаанаас салгах гэж байгаа ажлыг хариулаад байдаг хүнтэй байсан. Одоо бол хотын дарга нь мэдэхгүй байна. Эрчим хүчний яам нь ч мэдэхгүй байна. Хэвлэлийн мэдээтэй байна гээд маньтайгаа ижилхэн байр суурьтай байна. 1,6 сая хүн амьдардаг хотынхоо асуудлыг мэддэг хүнгүй Засгийн газрын үйл ажиллагааны тайлан хэлэлцээд сууж байж болохгүй” гэсэн.

Тэгвэл ээлжит бус чуулганаас хойш хуралдаагүй УИХ дахь МАН-ын бүлгийнхэн саяхан цуглаж хуралджээ. Тэр хурал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх гишүүдэд зориулсан бололтой үг хэлжээ.

Тэрбээр “Бүгдээрээ бүтээн байгуулалт хийнэ гэж сонгуулиар амласан. Хийе гэж хөтөлбөр гаргасан. Тэгсэн атал сая ээлжит бус чуулганы үеэр зарим гишүүн жаахан хүүхдүүд шиг популизм хийгээд байх юм. Та нар АН, ХҮН нам хоёртой битгий барьц л даа. Дүү нартайгаа барьцаж шил хага цохиж  тоглож байгаа юм шиг байх юм. Тэгж болохгүй. Үнэхээр үзэл бодол таарахгүй бол явж болно. Одоо УИХ-д таван нам байна, боломж байгаа шүү. Анхнаасаа бид энэ өөрчлөлтийг хэдэн популистаас салах гэж хийсэн. Өнөөдөр УИХ 50 -иас дээш хувийн легитимтэй байна. Ингэж байж түүнийг өөрсдөө унагав аа. Одоо сонгуулийн хөөсөө буулгаад ажилдаа орцгоо. Надад нөлөөлөх гээд хэрэггүй. Би үзэл бодол, байр сууриасаа ухрахгүй” гэжээ. 

Эх сурвалж: Т.Батсайхан "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно1 минут 17 секундын өмнө“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна4 минут 30 секундын өмнөСоёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13Их хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна2 сар 12. 10:06Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа2 сар 12. 10:01Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна2 сар 12. 9:54УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2 сар 12. 9:51Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна2 сар 12. 9:46Хот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй албан хаагч их цэвэрлэгээ хийж байна2 сар 12. 9:43Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ2 сар 12. 9:40А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай2 сар 12. 9:37Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулна2 сар 12. 9:34Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2 сар 12. 9:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.