Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү


9-р сарын 24
8 цаг 50 минут

       Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын 2024 оны сонгуулиар гишүүн болсон. Ээлжит бус чуулганы үеэр “…Чуулгандаа суухгүй байна” гээд л шүүмжлүүлээд байсан. Ээлжит бус чуулганы дараах УИХ дахь АН-ын бүлгийн хурлыг таслахгүй сууж байгаа зураг нь цахим сүлжээгээр дүүрсэн.

Тэгээд чимээ алдраад байсан Х.Баттулга өчигдөр дахин гарч ирэв. Тэгэхдээ өглөөгүүр “Нарантуул” зах дээр очсон байв.

Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн тэрбээр НИТХ, дүүргийн 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ дагуулжээ. Тэнд зүгээр очсонгүй. “…Хүүхэд бүрийг дугуйланд хамруулах хүүхэд хөгжлийн карт хэмээх хуулийн төсөл боловсруулж байгаа иргэдэд танилцуулж явна” гэв. Тэрбээр “…Хуулийн дагуу УИХ-д нэр бүхий 26 гишүүний өргөн барьсан “Хүүхэд хөгжлийн карт” гэдэг хуулийн төслийг сурталчлах зорилготойгоор өнөөдөр бид “Нарантуул” зах дээр ажиллаж байна. “Хүүхэд хөгжлийн карт” гэдэг нь спорт, урлаг, оюуны спортын чиглэлийг дэмжсэн 30 мянган төгрөг бүхий зөвхөн хүүхэд өөрөө зарцуулах эрхтэй хийгдэж байгаа төсөл юм. Уг төслийг “D-Parliament”-д өргөн барьсан байгаа. Иргэд “D-Parliament”-д орж дэмжих боломжтой” гэлээ.

Мөн түүнтэй хамт яваа нэр дэвшигчид “…Хүүхэд бүр сар бүр 100 мянган төгрөг авдаг. Тэр дээр нэмээд 30 мянган төгрөгийн “Хүүхэд хөгжлийн карт”-ыг хүүхэд бүхэнд олгохоор “Есдүгээр сарын 1”  хуулийн төслийг УИХ дахь АН-ын гишүүд санаачилсан. Иргэдээс санал авах процесс дээр явж байна. 100 мянган төгрөг хүүхдэд очдог. Гэхдээ зарим тохиолдолд өрхийн хэрэгцээнд зарцуулагддаг. Тиймээс хүүхдүүдэд сар бүрэн 30 мянган төгрөг бүхий “Хүүхэд хөгжлийн карт” олгодог болохоор “Есдүгээр сарын 1” хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү 30 мянган төгрөгөөр хүүхдүүд өөрийн сонирхсон спортын болон соёл урлагийн дугуйланд хамрагдах боломж бүрдэнэ. Энэ хуулийн төсөл удахгүй батлагдаад хүүхэд бүр эрүүл саруул чөлөөт цагаараа спорт, соёл урлагаар хичээллэдэг Монгол Улсын иргэд бий болно гэдэгт Нийслэлийн АН-ын залуучууд итгэлтэй байгаа” гэж дэлгэрүүлэв.

Ямар ч байсан ийм хуулийн төсөл яваад эхэлжээ. Муу биш, сайн. Гэхдээ энэ нь хэдхэн хоногийн дараа болох НИТХ, ер нь Орон нутгийн сонгуульд зориулагдаагүй бололтой. Харин тэрбээр үүнийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл болгож эхлүүлж байгаа гэх “бор шувуу” өчигдрөөс улс төрийн хүрээнд нисээд эхэллээ.

Учир нь энэ сонгуулийн наана хууль төрж амжихгүй, процесс нь ч олигтой хөдлөхгүй. Үнэхээр тийм л дээ. Ер нь бол Х.Баттулгын хамгийн том акцууд нийгмийн аль нэг “тал” руу чиглэдэг. Ерөнхийлөгч байхдаа Салхитын ордыг “хөдөлгөж” байгаад ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж байлаа. Одоо энэ. Уг “Хүүхэд хөгжлийн карт”-ыг мань эр яг л 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө амжуулчих нигууртай. Учир нь 2021 оны сонгуулиар “…Ерөнхийлөгчид хоёр дахиа нэр дэвших эрхгүй” ч гэсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрлөлтөөр нэр дэвших эрхээ хасуулсан. Түүний энэ эрх тун удахгүй нээгдэх тухай яригдаад эхэлсэн. Чамгүй удаж байна. Тэгэхээр “Хүүхэд хөгжлийн карт” хууль батлагдсаар байтал Ерөнхийлөгчид дахин нэр дэвших Үндсэн хуулийн эрх нь сэргээд яг “мөргөх” биз ээ. “…Ордны хов оргүй хоосон байдаггүй” гэдэг дээ.

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Монгол Вагнер"-аар тодорч саатуулагдсан гэх хурандаа З.Төрмандах С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ингэж ярьж байжээ53 минут 27 секундын өмнөТөслийн менежмент болон KPI гүйцэтгэлийн үнэлгээний сургалтад нийслэлийн удирдлага хамрагдаж байна2 цаг 38 минутын өмнөЭрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 768 стандартаас 20 хувь нь шаардлага хангаж байна2 цаг 43 минутын өмнөБарилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ3 цаг 2 минутын өмнө“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчиллөө3 цаг 10 минутын өмнөБаянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ3 цаг 15 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно3 цаг 18 минутын өмнө“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ4 цаг 39 минутын өмнөО.Алтангэрэл: MCS-ийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан. Хувийн компани гүйцэтгэх ажил явуулах нь хууль бус5 цаг 59 минутын өмнөХаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана6 цаг 9 минутын өмнөЧингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ7 цаг 58 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ8 цагийн өмнөЖо Байдены үеийн бүх прокурорыг халахыг үүрэг болгожээ8 цаг 3 минутын өмнөБаянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо8 цаг 7 минутын өмнөЦагаан сараар 6-10 хоног амрах санал асуулга авч байна8 цаг 10 минутын өмнөСэрэмжлүүлэг: Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ8 цаг 16 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана2 сар 19. 9:47Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа2 сар 19. 8:56Теле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ сарын 17-21-нд болж байна2 сар 19. 8:54СХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна2 сар 19. 8:47Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн талаар хэлэлцэнэ2 сар 19. 8:42“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно2 сар 19. 8:36Хурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно2 сар 19. 8:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн2 сар 19. 8:28Дэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа2 сар 18. 17:14Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал2 сар 18. 17:11Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна2 сар 18. 14:04Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө2 сар 18. 13:55ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн2 сар 18. 12:49Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 сар 18. 12:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.