Хоёр жилийн хугацаанд 1751 ширхэг түүх, соёлын үнэт зүйлсийг алдагдахаас сэргийлжээ


9-р сарын 25
13 цаг 14 минут

       Эрүүгийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан "Аврагдсан өв" үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын түр үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлээ.

Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд өөрчлөлт орж түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх хэлтсийг шинээр байгуулсны үр дүнд хоёр жилийн хугацаанд Хүннү гүрний үеэс Богд хаант Монгол Улс хүртэлх  он цагийг  хамаарах 1751 ширхэг түүх, соёлын үнэт зүйлсийг алдагдахаас сэргийлж, гэмт хэргийн эд мөрийн баримтаар хураан авч, холбогдох эрх бүхий байгууллагуудад шилжүүлээд байна.

Энэхүү үзэсгэлэнд соёлын биет өвүүдээс 70 төрлийн түүх, соёлын дурсгалт зүйлсийг багтаажээ.

Үзэсгэлэнг нээж Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлэхдээ, “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажил зөвхөн цагдаагийн албаны ажил биш, соёлын өвийг хадгалж хамгаалж олон нийтэд таниулах нь бүх байгууллагын өмнө хүлээсэн үүрэг. Бүгдээрээ хууль бус хулгайтай тэмцэж байж нийгэмд болохгүй юм байна гэдэг ойлголтыг өгөх ёстой. Тийм ч учраас манай музей олон нийтэд монголын соёлын өвийг дэлгэн таниулж сурталчлахаас гадна хууль бус хулгайтай тэмцэж байгаа зүйлтэй нэгдэж, хамтарч өөрсдийн хувь нэмрээ оруулах ёстой гэж үзсэн. Эрүүгийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг “Аврагдсан өв” хэмээн нэрийдсэн нь ч утга учиртай. Цагдаагийн ажилтнуудын амь өрсөн цаг наргүй ажиллаж олсон түүх, соёлын дурсгалт зүйлсүүд ямар их үнэ цэнтэйг үзэсгэлэнгээр дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьсон. Та бүхний хөлс хүчээр олсон эрдэнэс болгон монголын түүхийг нөхөж, манай музейн чимэг болон хадгалагдаж байгаа, удахгүй олон түмэнд дэлгэнэ” хэмээв.

Үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэлх хугацаанд дэлгэх юм. Түүх, соёлын дурсгалт зүйлсийг он цагийн дарааллаар түүвэрлэн Эрүүгийн цагдаагийн албанаас каталог хэвлүүлсэн аж.

Үзэсгэлэнгийн нээлтэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд болон бусад албаныхан оролцсон юм. 

Эх сурвалж: Ж.Болор montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв1 цаг 53 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог1 цаг 57 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг2 цаг 1 минутын өмнөТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ2 цаг 13 минутын өмнөАТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан4 цаг 41 минутын өмнөЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно4 цаг 49 минутын өмнөДэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа5 цаг 48 минутын өмнөГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ5 цаг 51 минутын өмнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ5 цаг 56 минутын өмнөДэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ6 цаг 46 минутын өмнөАТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв6 цаг 50 минутын өмнөХууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ8 цаг 44 минутын өмнөМонгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо8 цаг 51 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав9 цаг 32 минутын өмнө“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно9 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан9 цаг 55 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.