УИХ-ын даргын 59 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гурав дахь хуралдаанаа хийлээ


9-р сарын 25
13 цаг 23 минут

       Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Хурлын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, "Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.09.25/ гурав дахь хуралдаанаа хийлээ.

Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара нар оролцсон. 

Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн хугацаанд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцахаар Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутгуудад ажиллаж, тариалан эрхлэгчид болон гурилын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцож, гурилын үнэ, хангамж, нийлүүлэлтийн талаарх тайлан мэдээллийг Ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар танилцууллаа.

Мөн хуралдаанаар хуулийн хэрэгжилтийн хүрээнд гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, үнийн бодит нөхцөл байдалтай танилцахаар нийслэлийн зах, худалдааны төвүүдэд ажиллаж бизнес эрхлэгчид, иргэдтэй уулзах ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэв.

Ташрамд дурдахад, уг Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, М.Ганхүлэг, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара  нар ажиллаж байгаа юм.

АЖЛЫН АЛБА



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа20 минут 53 секундын өмнө“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно1 цаг 5 минутын өмнөАН-ын бүлэгт гурван асуудлаар нэг хоногийн завсарлага өглөө2 цаг 41 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 01-ний өдрийн ирцийн мэдээ2 цаг 45 минутын өмнөБ.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ3 цаг 42 минутын өмнөГэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо3 цаг 49 минутын өмнө2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 цаг 53 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 цаг 59 минутын өмнө“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа4 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан, бага зэргийн бороо орно4 цаг 36 минутын өмнөНийслэлийн Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Т.Батбилэг хуурамч дипломтой гэв үү4 сар 30. 19:09Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ4 сар 30. 16:072025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд 5 дугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулна4 сар 30. 15:59"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа4 сар 30. 14:23“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа4 сар 30. 14:19НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ4 сар 30. 13:582026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч байна4 сар 30. 13:01“Төрийн банк” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа4 сар 30. 12:56“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг 5 дугаар сарын 9-нд нээлтээ хийнэ4 сар 30. 10:17Монгол иргэд Японд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэх нь нэмэгдэж буйг анхааруулав4 сар 30. 10:14Ирэх сарын 1-ний өдөр болох "Хуульчийн Про боно-2025" өдөрлөгт урьж байна4 сар 30. 10:09Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна4 сар 30. 10:06УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгөнөөс илүү асрах үйлчилгээний бодлого хэрэгтэй4 сар 30. 10:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан4 сар 30. 8:36Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана4 сар 29. 16:09НББХ:Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ4 сар 29. 14:27Увс нуур цөнгөө түржээ4 сар 29. 14:18Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүллээ4 сар 29. 14:12“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ4 сар 29. 12:48БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочиллоо4 сар 29. 12:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.