Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэв


9-р сарын 27
8 цаг 25 минут

       Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй “Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсөв” олон нийтийн хэлэлцүүлэг /2024.09.26/ Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд боллоо.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн даргалан явуулав. Олон нийтийн эл хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон улсын, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн, судлаачид, иргэд олон нийтийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн танхимаар болон цахимаар оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсвийн төсөлд тусгасан салбарын бодлого, сайдын багц, Эрүүл мэндийн даатгалын сан, салбарын хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, гүйцэтгэлийн санхүүжилт, цахим мэдээллийн тогтолцоог  бүрэн нэвтрүүлэн, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй болгох шинэчлэлийг хийнэ хэмээн онцолсон.

Тус салбарын 2024 оны төсөв 2,496.7 тэрбум төгрөгөөр батлагдаж, хүлээгдэж буй гүйцэтгэл 2,722.3 тэрбум төгрөгт хүрэхээр байгааг дурдаад, үүнд Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022, 2023 оны 218.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр багтсан гэлээ. 2025 оны төсвийн төслийг 4,391.2 тэрбум төгрөг буюу өмнөх оноос 1,894.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөсөн гэж танилцуулсан.

Тэрбээр, 2025 оны төсөвт “Цахим бодлого”,“Эрүүл монгол хүн”, “Элэг бүтэн монгол” зэрэг бодлогын арга хэмжээг тусган хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны орлогын гүйцэтгэл 1,588.7 тэрбум төгрөг, зарлагын гүйцэтгэл 1,841.1 тэрбум төгрөг болж, сангийн тэнцэл алдагдаж буй тул орлогоо нэмэгдүүлэх, тэр дундаа төрөөс олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгааг онцлон тэмдэглэсэн.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 2,029.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 993.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 220 төсөл, арга хэмжээг тусгуулахаар Эрүүл мэндийн яамны зүгээс саналаа хүргүүлсэн гэж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат мэдээлсэн.

Дараа нь Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Монгол Улсын 2025 оны төсөв”-ийн талаар танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд туссан макро эдийн засгийн үзүүлэлт, төсвийн тэнцэл, тэнцвэржүүлсэн орлого, зарлага болон нэгдсэн төсвийн үндсэн үзүүлэлтүүд, төсвийн тусгай шаардлагыг хангасан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэв.  

Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан салбарын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын оролцогчдын тавьсан асуултад хариулт өгч, цаашид эрүүл мэндийн төсвийн төслийг боловсруулахад баримтлах бодлого, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогчид иргэдийн дунд хоол боловсруулах замын өвчлөл өндөр байгаа тул Зөв хоололтын үндэсний хөтөлбөрийг боловсруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан уламжлалт анагаах ухааны ургамлын гаралтай эмүүдээр импортын өндөр үнэтэй эмийн эмчилгээг орлуулах зэргээр төсвийн зарлагыг бууруулах тодорхой саналуудыг танилцуулав.

Мөн салбарын хөрөнгө оруулалтын төсөлд тусгасан Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, яаралтай ашиглалтад оруулах, эрүүл мэндийн салбарын засаглалын чадавхыг сайжруулах, хүн амын нөхөн үржихүйн асуудлыг төсөвт тусгах, Эрүүл мэндийн даатгалын хүрээнд олгодог эмнэлгүүдийн гүйцэтгэлийн санхүүжилтийн хүндрэл бэрхшээлийн талаар илүүтэй хөндөж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг 5 дугаар сарын 9-нд нээлтээ хийнэ1 цаг 40 минутын өмнөМонгол иргэд Японд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэх нь нэмэгдэж буйг анхааруулав1 цаг 44 минутын өмнөИрэх сарын 1-ний өдөр болох "Хуульчийн Про боно-2025" өдөрлөгт урьж байна1 цаг 49 минутын өмнөН.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна1 цаг 51 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгөнөөс илүү асрах үйлчилгээний бодлого хэрэгтэй1 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан3 цаг 21 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана4 сар 29. 16:09НББХ:Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ4 сар 29. 14:27Увс нуур цөнгөө түржээ4 сар 29. 14:18Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүллээ4 сар 29. 14:12“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ4 сар 29. 12:48БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочиллоо4 сар 29. 12:45Химийн хорт бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаандаа ашигласан үйлдлүүдийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүллээ4 сар 29. 12:391207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна4 сар 29. 11:56Дарга нар нисдэг тэрэг хөлөглөж, аврагчид Богд уулын орой руу явганаар мацжээ4 сар 29. 11:54НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ4 сар 29. 11:49Монголын хоккейчид хоёр дахь хожлоо авлаа4 сар 29. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 29. 9:02Богдхан ууланд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртөөд байна4 сар 29. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан4 сар 29. 8:51БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо4 сар 28. 19:11“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна4 сар 28. 19:08Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав4 сар 28. 15:39Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна4 сар 28. 15:36“Титаник”-ийн хийл хөгжмийг дуудлагаар худалджээ4 сар 28. 15:11Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ4 сар 28. 15:07УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ4 сар 28. 14:08БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа4 сар 28. 13:54Богд уул руу өнөөдөр, маргааш гарахгүй байхыг зөвлөв4 сар 28. 13:52Ү Вон Шиг: Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ руу зорчиж буй иргэдэд визний таатай нөхцөл бүрдүүлнэ4 сар 28. 13:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.