Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, олон нийтэд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах зорилгоор “Миний Монгол” үзэсгэлэн худалдааг 2023 оноос эхлэн амжилттай зохион байгуулсаар ирсэн.
Төрийн банк нь Монгол орны өнцөг булан бүрд 500 орчим салбар, нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ удаа орон нутгийн 24 салбарын Инкубатор төвийн харилцагч, бизнес эрхлэгчдийг хамруулан “Миний Монгол 2024 ” үзэсгэлэн худалдааг орон даяар зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Тус үзэсгэлэн худалдаанд оролцож буй бизнес эрхлэгчид нь Төрийн банкны Инкубатор төвөөс бизнесийн зөвлөгөө мэдээлэл авч, санхүүгийн боловсролын сургалтад хамрагдан үйл ажиллагаагаа явуулдаг төдийгүй иргэдэд эх орондоо үйлдвэрлэсэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бүрдүүлэн ажилладаг байна.
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк
Facebook
Twitter
Youtube


Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо
Монгол Улс 177 улстай худалдаа хийжээ
Төрийн банк “Банкир 2025” волейболын тэмцээний цомын эзэн боллоо
Тайланд руу аялах эрхийн эзэд тодорлоо
Банкууд хамтдаа 3.5 сая мод тарилаа
Төрийн банк ХАБЭА-н баримтлах зарчмуудаа тодорхойллоо.gif)

Сэтгэгдэл бичих