Батлан хамгаалахын сайд асан, өдгөө 67 настай Шигэрү Ишиба Японы шинэ Ерөнхий сайдаар тодорлоо.
Шигэрү Ишибагийн хувьд, БНХАУ, БНАСАУ-ын эсрэг НАТО-той төстэй эвсэл байгуулах санаачилгыг тууштай дэмждэг аж. Либерал Ардчилсан намын даргын сунгаанд үндсэрхэг үзэлт эмэгтэй нэр дэвшигч Санаэ Такаичитэй тунаж үлдэн ийнхүү олонхын саналаар ялалт байгуулжээ.
Фумио Кишидагийн халааг авч Ерөнхий сайд болсон Шигэрү Ишиба хууль тогтоогчдод хандаж үг хэлэхдээ "Би ард түмэндээ итгэдэг. Үнэнийг зоригтой, чин сэтгэлээсээ хэлж, Японы ард түмнийг аз жаргалтай, амар тайван амьдруулахын төлөө бид хамтран ажиллах ёстой" гэжээ.
Сэтгэгдэл бичих