“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ


9-р сарын 27
15 цаг 53 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд  Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өнөөдөр /2024.09.27/ “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа.

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө"-г “Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого", “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д нийцүүлэн "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл", “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр" зэрэг дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилттой уялдуулан боловсруулсан хэмээн Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр онцлон тэмдэглэв.

Түүнчлэн хамтарсан Засгийн газрын “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ гэрээг удирдлага болгон “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын гэсэн дөрвөн үндсэн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “УРТ ХУГАЦААНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ СУУРИЙГ БЭХЖҮҮЛЭХ” зорилгыг тодорхойлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбарын реформуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө хэмээв. Харин эдийн засгийн бодлогын хүрээнд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлнэ гэлээ.

Тогтоолын  төсөлд хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд төрийн албаны реформыг хэрэгжүүлж, үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэн, чадварлаг, ухаалаг төрийн албаны тогтолцоог төлөвшүүлнэ. Төрийн үйлчилгээний цахимжилт, процессын дахин инженерчлэлийг үргэлжлүүлж, шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд иргэдийн хяналт тавих тогтолцоог хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашиглан бүрдүүлж, иргэдэд ойр төрийн үйлчилгээг бий болгоно гэж тусгажээ.

Мөн хүний хөгжлийн бодлогын хүрээнд иргэн бүр нийгмийн суурь үйлчилгээнд тэгш хамрагдах, орлого олох, хөгжих боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт нийцүүлсэн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлд нийт 314 төсөл, арга хэмжээг 19.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгажээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5.2 их наяд төгрөг, гадаадын зээл, тусламжаар 4.2 их наяд төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээр 1.5 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна гэж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.