Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 27-нд нутгийн зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна.
Иймд зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,
Хол, ойрын замд гарахдаа сонор сэрэмжтэй байх,
Автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, хүнсний нөөц, дулаан хувцастай явах,
Хязгаарлагдмал орчинд шөнө оройн цагаар хол, ойрын замд гарахгүй байх,
Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байх,
Тариа, ногоогоо хайрагдах аюулаас хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлуулжээ
“what3words” апплейкшн таныг эрсдэлээс хамгаална
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зуд болох төлөв гарчээ
Ц.Түмэнбаяр: Бидний хэрэглэж буй хоёр төрлийн түлш угаартах эрсдэл өндөртэй байна
БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.gif)

Сэтгэгдэл бичих