Ажлын хэсгийн гишүүд худалдааны төвүүдэд ажиллаж, гурилын зах зээлийн мэдээллийг нэгтгэв


9-р сарын 27
16 цаг 32 минут

       Парламентад суудалтай бүх намын төлөөллийг оролцуулан хүний эрх, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуй, дэд бүтэц, төрийн байгуулалт зэрэг тухайлсан салбаруудын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиг үүрэг бүхий 54 ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан. Ажлын хэсгүүдийн өргөтгөсөн хуралдаан, хэлэлцүүлэг, санал солилцох уулзалтууд үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан “Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд баталсан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүн төвийн бүсийн тариаланчид, дотоодын үйлдвэрлэгчидтэй уулзсан бол энэ удаа нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж, борлуулагчид болон хэрэглэгчдийн төлөөлөлтэй санал солилцлоо.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара нар “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллаж, гурилын бөөний болон килограмм тутмын үнэ, тээвэрлэлт, ачилтын бусад зардлууд, мөн эрэлт, нийлүүлэлтийн талаарх зах зээлийн мэдээллүүдийг нэгтгэв. Тус худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулж буй нийт 20 гаруй бөөний цэгээс нийслэл хот болон орон нутгийн хэрэглэгчид гурил худалдан авдаг бөгөөд сүүлийн үед борлуулалт харьцангуй багассаныг худалдаа эрхлэгчид хэлж байв. 

Эдгээр цэгүүдэд дотоодын үйлдвэрүүдээс нийлүүлж буй 25 килограммын савлагаатай дээд зэргийн гурилыг дунджаар 45000-68000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа бол нэгдүгээр зэргийн гурилын үнэ 43000-55000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Түүнчлэн импортоор орж ирж буй гурилын килограмм тутмын үнэ нь харьцангуй хямд хэдий ч хэрэглэгчдийн хувьд амт, чанарыг нь харгалзан дотоодын үйлдвэрийн гурилыг түлхүү сонгодог гэж байлаа. 


Үргэлжлүүлэн ажлын хэсгийн гишүүд Сонгинохайрхан дүүргийн баруун бүс буюу Толгойт орчмын жижиглэн худалдааны газрууд, хүнсний төрөлжсөн дэлгүүрүүдээр орж гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн судалгаа, борлуулалтын мэдээллийг харьцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, гол нэрийн стратегийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулж, эрүүл, аюулгүй, баталгаат хүнсийг боломжийн үнээр хэрэглэгчдэд нийлүүлэх нь төрөөс баримталж буй бодлого, шийдвэрүүдийн тэргүүн зорилт гэдгийг тодотгосон юм. 

Ажлын хэсгийн гишүүдийн хувьд улаанбуудайн тариалалтаас эхлээд үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт гэхчилэн хэрэглэгчдийн гар дээр очих хүртэлх процессын өртөг зардал, зах зээлд оролцогч талуудын байр суурийг нэгтгэж, санал дүгнэлт боловсруулна гэж мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов6 сар 18. 20:40Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ6 сар 18. 20:31Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв6 сар 18. 8:13Д.Амарбаясгалан: ДЦС-3-ыг өвлөөс өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол ҮАБЗ-д асуудлаа яаралтай танилцуулах ёстой6 сар 18. 1:20Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ6 сар 17. 21:05“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина6 сар 17. 21:04Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн6 сар 17. 21:03Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа6 сар 17. 21:00Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ6 сар 17. 15:29Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна6 сар 17. 14:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираах нь зүйтэй гэж үзжээ6 сар 17. 14:24Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо6 сар 17. 11:24Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ6 сар 17. 11:22Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ6 сар 17. 11:192025 оны эхний таван сарын байдлаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өслөө6 сар 17. 10:38Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ6 сар 17. 10:34Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна6 сар 17. 10:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 17. 8:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 17. 8:34АТГ-ын дарга З.Дашдаваа! Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлуулж чадахгүй бол огцроорой6 сар 16. 18:39Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа6 сар 16. 17:22Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 16. 17:18Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ6 сар 16. 17:15WIKILEAKS Х.Тэмүүжинг АНУ-ын ЭСЯ-нд “Хов яригч”-аар нэрлэж байсан бол THE TIMES-ийн нийтлэлийн захиалагч нь Х.Баттулга уу, Л.Оюун-Эрдэнэ үү6 сар 16. 17:08Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай6 сар 16. 17:04Б.Батцэцэг: The Times-т эш татсан эх сурвалжууд нь эрх мэдлээ алдсан этгээдүүд байхыг үгүйсгэхгүй6 сар 16. 15:38Энэ сарын 18-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө6 сар 16. 15:26Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав6 сар 16. 14:43АН: Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах шаардлагатай6 сар 16. 14:41Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ6 сар 16. 11:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.