Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Бичил биетний тэсвэржилт”-ийн асуудлаарх өндөр түвшний уулзалтад үг хэлэв


9-р сарын 29
12 цаг 24 минут

      Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Бичил биетний тэсвэржилт”-ийн асуудлаарх өндөр түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс нийгэм, эдийн засгийн хувьд хурдацтай хөгжиж байгаа ч монголчуудын аж амьдралд уламжлалт нүүдлийн мал аж ахуй чухал ач холбогдолтой хэвээр байж, үүнтэй холбоотойгоор хүн ард байгалиа дээдэлж, байгаль орчиндоо ойрхон аж төрдөг болохыг онцлоод бичил биетний тэсвэржилт монгол хүний эрүүл мэнд, амь амьжиргаа, амьдралын хэв маягт багагүй аюул занал учруулах эрсдэлтэй байна гэлээ. Монгол Улсын Засгийн газраас хүн, малын эрүүл мэнд болон хөдөө аж ахуй, мал амьтны салбарын бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангуулах зэрэг бүхий л түвшинд бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээр чухал арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ч бичил биетний тэсвэржилтийн үүсэл, тархалтад хүн, малын эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбараас гадна хүрээлэн буй орчин ихээхэн нөлөөлж байгаа ба нэн ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны харилцан үйлчлэлийн нарийн төвөгтэй байдалд онцгой өртөмтгий байдаг Монгол Улсын хувьд бичил биетний тэсвэржилтээс сэргийлэхэд хүн, малын эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчны салбар хоорондын нягт хамтын ажиллагаа, уялдаа, зохицуулалтыг улам сайжруулах шаардлагатай байгаа юм.
Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Өндөр түвшний уулзалтад хэлсэн үгийнхээ төгсгөлд "Нэг эрүүл мэнд" үзэл баримталын хүрээнд улс орнууд бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээрх улс төрийн амлалтуудаа бодит ажил болгон хэрэгжүүлэхийн чухлыг онцлоод, уур амьсгалын өөрчлөлт болон хүрээлэн буй орчны огтлолцол дахь бичил биетний тэсвэржилтийн асуудлыг шийдвэрлэхэд судалгаа, шинжилгээ, технологийн шинэлэг шийдлүүдэд зориулж хангалттай хэмжээний санхүү, нөөцийг хуваарилах, шинэ, үр дүнтэй нянгийн эсрэг эрүүл мэндийн технологийн хүртээмжийн тэгш бус байдлыг арилгах, ялангуяа халдварт өвчин, тэр дундаа бичил биетний тэсвэржилттэй тэмцэх шинэ технологийг бүх улс оронд тэгш хүртээмжтэй болгох, улс орнуудын хоорондын ялгаатай байдлыг арилгахын тулд дэлхийн хамтын ажиллагаанд шинэ хандлага бий болгох шаардлагатай байна гэв.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цартахал, бичил биетний тэсвэржилт зэрэг олон сорилтуудыг шийдвэрлэхийн тулд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхижуулан хөгжүүлэх нь туйлын чухал ач холбогдолтой ба эдгээр чиглэлээр Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлт бүр хүн төрөлхтөнд эрүүл, аюулгүй, тогтвортой ирээдүйг бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монголын эдийн засгийн форумд “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ8 цаг 3 минутын өмнөНийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв8 цаг 7 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна8 цаг 13 минутын өмнөЯпон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ8 цаг 15 минутын өмнөФото сурвалжилга: “Дээлтэй монгол наадам” төв талбайд үргэлжилж байна7 сар 8. 15:59Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна7 сар 8. 15:47Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ7 сар 8. 15:44Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо7 сар 8. 15:35Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ7 сар 8. 12:35ЭЗБХ, БОХХААБХ: “Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа7 сар 8. 12:33Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа7 сар 8. 12:08Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно7 сар 8. 11:13УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 07 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ7 сар 8. 10:56Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтах ёслол7 сар 8. 10:08“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна7 сар 8. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 сар 8. 8:54"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шүүхэд шилжүүллээ7 сар 7. 17:08ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа7 сар 7. 17:00“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ7 сар 7. 16:57Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган шинээр төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж байна7 сар 7. 16:53Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо7 сар 7. 16:50Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 67 гомдол, мэдээллийг хянан шалгав7 сар 7. 16:47Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүгийн магадлан шинжилгээ хийх аудитын байгууллагыг санал ирүүлэхийг урьж байна7 сар 7. 15:53Хотын дарга Х.Нямбаатар “JP Morgan” банкны төлөөлөгчдийг Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа7 сар 7. 15:47Төрийн аудитын байгууллага 2025 онд 6832 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд аудит хийжээ7 сар 7. 15:45Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа7 сар 7. 15:35Метроны трассын дагуу өртөө орчмын бүтээн байгуулалтын судалгаа үргэлжилж байна7 сар 7. 15:25Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 7. 14:09Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ7 сар 7. 14:02Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 7. 13:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.