Х.Нямбаатар: Метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтын I шатыг аравдугаар сарын 3-нд зарлана


9-р сарын 29
12 цаг 32 минут

        Улаанбаатар хотын зүгээс дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлээд хэдийн эхэлсэн. Тэр дундаа авто зам, гүүрэн байгууламж барих бүтээн байгуулалтыг шинэ түвшинд хийж байгаа. Үүний нэгэн жишээ бол сүүлийн 10 жил зөвхөн яригдсаар ирсэн метро барих төсөл юм. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийг 2024 оноос шуурхай хэрэгжүүлж, төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг нээлттэй зохион байгуулсан. Улмаар БНСУ-ын “Духуа инженеринг” ХК өнгөрсөн долоодугаар сараас метро барих ажлын зөвлөх үйлчилгээг хариуцан хэрэгжүүлж, төлөвлөлтүүдээ боловсруулж байгаа юм. Төлөвлөгөөний дагуу энэ аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг зохион байгуулахаар болсон. Тэгвэл метро барих төслийн талаар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн төслийн менежер, инженер Т.Даваадалайтай ярилцлаа.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээ хуваарийн дагуу хийгдээд явж байна. Барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг аравдугаар сарын 3-нд эхлэхээр төлөвлөж байна. Бидэнд өнөөдөр дэлхийн хэмжээний томоохон төслүүд болох Эмээлт эко аж үйлдвэрийн парк , Сэлбэ дэд төв, Шар хад дэд төв, Баянхошуу дэд төв, хог шатаах болон лаг боловсруулах үйлдвэр, хот доторх хурдны замууд, хоёрдугаар түвшний замууд зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа гүйцэтгэхэд инженер, техникийн ажилчид хамгийн чухал байна. Монгол Улс дэлхийд эдийн засгаараа буюу дэлхийн улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний жагсаалтаар 140 дүгээр байрт дөхөөд явж байна. Гэсэн ч дэлхийн эдийн засгаараа хүчирхэг эхний 40 орон хэрэгжүүлж байгаа метро, хурдын замын төслүүдэд бид оролцож байна. Тиймээс төслүүдийг хэрэгжүүлэхэд ажиллах хүчийг нөхөх хэрэгтэй. Түүнчлэн дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт хийхэд тендер шалгаруулалтын нөхцөлийг ч мөн шинэчлэх хэрэгтэйг би хэлсээр байна. Анхдагч хэрэгцээгээр хангах Африкийн орнуудад зориулсан хуулийг манайх шиг том бүтээн байгуулалт хийгээд эхэлсэн улсад хэрэглэхэд тохиромжгүй” хэмээн хэллээ.

Аж үйлдвэр, инженерийн том төслүүд дээр ажиллах хүч яагаад дутагдаж байгаа талаар инженер Т.Даваадалай Хотын даргад хариулт өгсөн. Тэрбээр “Бид өмнө нь дандаа ашиглалт буюу бусдын бүтээгээд өгсөн зүйлс дээр ажилладаг байсан. Харин өнөөдөр бид аж үйлдвэрийн том төслүүдээ хэрэгжүүлэхэд бүхнийг эхнээс нь өөрсдөө гардаж бүтээн байгуулна. Үүнд туршлага, сэтгэл, зүтгэл бүх ур чадвараа гаргаж хийж харуулах хэрэгтэй. Мөн дэлхийн хэмжээний том төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай инженер, техникийн ажилчдыг улсдаа авчирч ажиллуулах нь таны хэлснээр чухал байна” гэдгийг тодотгосон юм.

Ийнхүү нийслэлд хэрэгжүүлж буй дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтын нэг метро барих төслийн барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлнэ. Зөвлөх үйлчилгээ, инженеренгийн ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОУВС-гийн дэд тэргүүн Кенжи Окамураг хүлээн авч уулзлаа5 цаг 44 минутын өмнөСэлбэ дэд төвийг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой боллоо5 цаг 46 минутын өмнөДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа5 цаг 50 минутын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ5 цаг 54 минутын өмнөМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ5 цаг 57 минутын өмнөЭрчим хүчний асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа8 цаг 9 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна8 цаг 16 минутын өмнөУ.Хүрэлсүх: Төрийн хүндэт харуул бол Монгол Улсын сүр хүч, ард түмний бахархал юм8 цаг 21 минутын өмнөУИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ10 сар 4. 11:19ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээв10 сар 4. 11:16Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн харилцааны галт тэрэгний вагонд хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байна10 сар 4. 9:01“Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөх баг ажиллаж байна10 сар 4. 8:51“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 4. 8:46УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ШУТИС-ийн 65 жилийн ойн баярт мэндчилгээ дэвшүүллээ10 сар 4. 8:43“Мөнх тэнгэрийн бичиг – 2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж10 сар 4. 8:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан10 сар 4. 8:34"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ10 сар 3. 15:31Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ10 сар 3. 15:26Манай улсад хөдөлмөрийн зах зээлийн шилжилтийн үе тохиож байна10 сар 3. 15:22БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт гэмтэл согогийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг сургана10 сар 3. 14:22Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантетэй уулзлаа10 сар 3. 14:14ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв10 сар 3. 14:12Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлалаа10 сар 3. 13:54Нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулав10 сар 3. 13:47ЧУУЛГАН: 14 мега төсөл хэрэгжүүлэх нэрийн дор 30 гаруй жилд тавьсан өртэй тэнцэх өрийг нэг жилд авах гэж байна10 сар 3. 13:43ТБХ:Байнгын хорооны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглаврыг баталж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 3. 10:25“Идэвхтэй насжилтыг дэмжих” төвийн загварыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх боломжтой10 сар 3. 10:22Өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас нэг байршилд авто зам хааж, шинэчилнэ10 сар 3. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна10 сар 3. 9:59УИХ-ын гишүүд Ахмад настны оролцоог дэмжих бүлэг байгуулав10 сар 3. 9:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.