Баруун бүс: Аймгуудад сонгуулийг хэн удирдаж байна вэ?


9-р сарын 30
8 цаг 38 минут

        Баруун бүс буюу Ховд, Говь-Алтай, Завхан, Увс аймагт өнгөрсөн парламентын сонгууль 10  мандаттай зохион байгуулагдаж,  МАН ганцхан суудлын илүүгээр ялалт байгуулсан.  АН-аас О.Цогтгэрэл, Б.Түвшин, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар нар гишүүн болж, МАН-аас Ховд аймгийн Засаг дарга асан Э.Болормаа орж ирсэн нь онцлог байв.   Тэгэхээр орон нутгийн сонгуулиар ч баруун бүс МАН, АН-ын хувьд адил тэнцүү өрсөлдөөн өрнөх магадлалтай гэсэн үг. Ховд, Говь-Алтай, Завхан, Увс аймагт орон нутгийн сонгуулийг гол хоёр намаас хэн хэн удирдан орж байгаа тухай тоймлон хүргэе.

Ховд аймгийн ИТХ 41 мандаттай.  Аймгийн МАН-ын даргаар, УИХ-ын гишүүн Э.Болормаа ажиллаж байна.  Тэрээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд багаа удирдан, амжилтаа баталгаажуулахаар ажиллаж байгаа юм.  “Хөгжлийн сонголт-Ялалтын буухиа” уриа дэвшүүлэн, орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа эхлүүлжээ. 

Аймгийн АН-ын даргаар М.Амарсанаа ажилладаг. Өнгөрсөн 32 жилийн түүхэнд тус аймагт АН наймхан жил засагласан. Энэ удаа олон жил тасарсан засаглалыг эргэн авчрах зорилго тавьжээ. М.Амарсанаагийн хувьд нам дотроо УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн хүн хэмээгддэг.  Тэрээр “Манай нам орон нутагт ялвал нэн тэргүүнд хувийн хэвшлийг дэмжиж ажиллах болно. Одоогийн дарга нар хувийн хэвшлээ нэг гарын үсгэн дээр гацааж зовоож байна. Энэ бүхнийг арилгана” гэжээ.

Говь-Алтай аймгийн АН-ыг аймгийн Засаг дарга Г.Чинбат удирдан сонгуульд оролцож байна.  Тэрээр Засаг даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд О.Амгаланбаатарыг УИХ-ын гишүүн болоход дэвшин ажилласан байдаг.

Тус аймгийн МАН-ыг энэ удаад тун сонирхолтой нэгэн удирдаж байна.  НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Сүхбаатар дөрвөн сарын өмнө Говь-Алтай аймагт очиж, намын удирдлагыг гартаа авсан.  Хотоос илгээлт авч очсон Б.Сүхбаатар даргаас МАН-ынхан мэдээж үнэмлэхүй ялалт хүлээж буй биз ээ. Тэрээр дүүргийн иргэдийн хуралд хоёр удаа, Нийслэлийн иргэдийн хуралд нэг удаа сонгогдож байсан, Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Нийслэлийн барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан.

Завхан аймгийн ИТХ 35 мандаттай. Аймгийн МАН-ын хорооны даргаар, Засаг дарга Г.Өнөрбаяр ажилладаг.  Тэрээр орон нутгийн сонгуульд багаа удирдан орж байна.   Г.Өнөрбаяр “Сонгуульд нэр дэвшигчид маань намын үндсэн дүрэм, ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг нягт баримтлана. Ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, зарчимтай, шударга байж, эв нэгдлийг эрхэмлэж, багаар ажиллана. Хамтдаа хичээнэ” гэжээ.

Завхан аймгийн АН-ыг Б.Төрмөнх удирдаж байна. Тэрээр өмнө нь Тосонцэнгэл сумын Засаг дарга, Аймгийн Засаг даргын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байгаад өнгөрсөн 2023 оноос аймгийн АН-ын даргаар сонгогдон ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавын хүн хэмээгддэг нэгэн.

Увсад Засаг дарга асан Д.Цэндсүрэн багаа удирдан сонгуульд оролцож байна.  Тэрээр аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Увсад “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн гэдгээрээ янз бүрээр яригддаг нэгэн.

Увс аймгийн МАН-ын даргаар С.Батжаргал 2022 оны гуравдугаар сараас эхлэн ажиллаж байна.  Тэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалтай нэгэн.  Энэ удаагийн орон нутгийн сонгуульд багаа удирдан оролцож байна.  Түүнийг намын даргаар сонгогдоход Ч.Хүрэлбаатарын бүлэглэл хэмээн нам дотроо ч нэлээд эсэргүүцэж байсан удаатай.

Эх сурвалж: Т.БАТСАЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

100 саяас дээш хахууль авбал бүх насаар хорих саналыг 100 мянган иргэн дэмжжээ33 минут 1 секундын өмнөМонгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо39 минут 52 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав1 цаг 22 минутын өмнө“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно1 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан1 цаг 45 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.