Эрүүгийн 17 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв


9-р сарын 30
16 цаг 43 минут

      Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 9 дүгээр сарын 23-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 914 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 17 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 879 хэрэг шалгагдаж байна.

Төрийн банкны албан тушаалтан “Б” нь өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусадад хахууль өгсөн гэх, “ДЦС-4” ТӨХК-ийн албан тушаалтан “Г” нь өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль өгсөн гэх, Эрүүл мэнд, спортын яамны Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн удирдах албан тушаалтан “Д” бусдад  хахууль өгсөн хэрэг гэх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Ахмад настны үндэсний төвийн албан тушаалтан “Н” нь өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль өгсөн гэх, иргэн “М”, “С” нар нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэхийн тулд нийтийн албан тушаалтан “Б”-д хахууль өгсөн гэх, Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн удирдах албан тушаалтан “У” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, байгууллагын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх, Багануур дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “М” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Ойн ангийн удирдах албан тушаалтан “М” нь бусдад хууль бус давуу байдал олгосон гэх, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь бусдад давуу байдал бий болгосон гэх, Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн гэх, Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн албан тушаалтан “Э”, “Б” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийгээгүйн улмаас бусдад давуу байдал бий болгосон гэх, Баянгол дүүргийн ...-р сургуулийн удирдах албан тушаалтан “Б” нь бусадтай бүлэглэн төсвийн болон төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэх, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь нэр бүхий компаниудтай хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас их хэмжээний хахууль авсан гэх, иргэн “Б” нь Нийслэлийн нийтийн тээврийн газрын удирдах албан тушаалтан “С”, “Э” нарт 14 удаагийн үйлдлээр нийт 560,0 сая төгрөгийн  хахууль өгсөн гэх, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ойн ангийн удирдах албан тушаалтан “Э” нь бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах алба тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан бусдад хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх, ХААИС-ийн удирдах албан тушаалтнууд нь тендер шалгаруулалт явуулалгүйгээр тээврийн хэрэгслүүд худалдан авсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь1 цаг 9 минутын өмнө“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө1 цаг 14 минутын өмнө“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав1 цаг 18 минутын өмнө“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ3 цаг 17 минутын өмнөУлаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна3 цаг 20 минутын өмнөӨмнөд Солонгос төрийн салбарт 2 өдрийн автомашины хязгаарлалт тогтоолоо3 цаг 23 минутын өмнөС.Бямбацогт: Улс төржилтийг хойш тавьж, зөрчилгүй байх тал дээр анхаарч ажиллана3 цаг 30 минутын өмнөБусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 цаг 52 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 48 минутын өмнөБаянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина9 цаг 10 минутын өмнөАТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв9 цаг 17 минутын өмнөЭнэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна9 цаг 24 минутын өмнөНҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана9 цаг 29 минутын өмнөАжлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав9 цаг 31 минутын өмнөХҮН нам Засагт хамтрахаар шийджээ9 цаг 45 минутын өмнөӨнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр9 цаг 50 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан9 цаг 56 минутын өмнөУИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.