УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСВУ-ын Ерөнхийлөгч То Ламд бараалхав


9-р сарын 30
18 цаг 06 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-д бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрээр хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг онцлов.

Ерөнхийлөгч То Лам манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд тууштай өргөжин хөгжиж ирсэн бөгөөд хүнд бэрх цаг үед монгол, вьетнамын ард түмэн бие биеэ харилцан дэмжиж, найрсгаар хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалтайг сайшаан тэмдэглэв. 

Талууд цаашид хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОУВС-гийн дэд тэргүүн Кенжи Окамураг хүлээн авч уулзлаа6 цаг 55 минутын өмнөСэлбэ дэд төвийг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой боллоо6 цаг 57 минутын өмнөДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа7 цагийн өмнөЧуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ7 цаг 4 минутын өмнөМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ7 цаг 8 минутын өмнөЭрчим хүчний асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа9 цаг 20 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна9 цаг 27 минутын өмнөУ.Хүрэлсүх: Төрийн хүндэт харуул бол Монгол Улсын сүр хүч, ард түмний бахархал юм9 цаг 32 минутын өмнөУИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ10 сар 4. 11:19ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээв10 сар 4. 11:16Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн харилцааны галт тэрэгний вагонд хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байна10 сар 4. 9:01“Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөх баг ажиллаж байна10 сар 4. 8:51“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 4. 8:46УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ШУТИС-ийн 65 жилийн ойн баярт мэндчилгээ дэвшүүллээ10 сар 4. 8:43“Мөнх тэнгэрийн бичиг – 2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж10 сар 4. 8:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан10 сар 4. 8:34"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ10 сар 3. 15:31Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ10 сар 3. 15:26Манай улсад хөдөлмөрийн зах зээлийн шилжилтийн үе тохиож байна10 сар 3. 15:22БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт гэмтэл согогийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг сургана10 сар 3. 14:22Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантетэй уулзлаа10 сар 3. 14:14ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв10 сар 3. 14:12Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлалаа10 сар 3. 13:54Нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулав10 сар 3. 13:47ЧУУЛГАН: 14 мега төсөл хэрэгжүүлэх нэрийн дор 30 гаруй жилд тавьсан өртэй тэнцэх өрийг нэг жилд авах гэж байна10 сар 3. 13:43ТБХ:Байнгын хорооны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглаврыг баталж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 3. 10:25“Идэвхтэй насжилтыг дэмжих” төвийн загварыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх боломжтой10 сар 3. 10:22Өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас нэг байршилд авто зам хааж, шинэчилнэ10 сар 3. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна10 сар 3. 9:59УИХ-ын гишүүд Ахмад настны оролцоог дэмжих бүлэг байгуулав10 сар 3. 9:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.