Х.Булгантуяа: Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийг анх удаа олон нийтээр хэлэлцүүлж байна


9-р сарын 30
18 цаг 23 минут

      Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” хэлэлцүүлэг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагийн “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл” сэдэвт илтгэлээр үргэлжиллээ.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа илтгэлийнхээ эхэнд, Улсын Их Хурлын даргын 2024 оны 71 дүгээр захирамжаар “Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг парламентад суудалтай улс төрийн бүх намын төлөөллөөс бүрдүүлэн 16 гишүүнтэйгээр байгуулсныг тэмдэглэв.

Өнгөрсөн 34 жилийн хугацаанд хууль тогтоох дээд байгууллагын стратеги төлөвлөгөөг Үндсэн хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд  хоёр удаа баталсан байдаг. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөө нь зургаан зорилго, 11 зорилт, 68 арга хэмжээнээс бүрдэж, амжилттай сайн хэрэгжсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталсан нь хамгийн чухал алхам болсон гэлээ.

Мөн тэрбээр “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулаад анх удаа олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэхүү стратеги төлөвлөгөө нь Улсын Их Хурлын гишүүд, УИХ-ын Тамгын газрын төлөвлөгөө биш. Үүний гол зорилго нь Улсын Их Хурлаас хэлэлцэн батлагддаг хууль тогтоомжууд иргэд, олон нийтэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүний эрхийн зөрчилгүй нийгмийг цогцлооход чиглэж байна" гэлээ.

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл”-ийг Олон улсын парламентын холбоо болон бусад орны сайн туршлага, Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлын судалгаанд үндэслэн боловсруулжээ.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Дэд дарга Э.Лхагва чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Х.Тэмүүжин, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор П.Одгэрэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нарын зочин оролцогчид илтгэлийн хүрээнд асуултад хариулж, санал бодлоо солилцлоо.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлийн хүрээнд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс өнгөрсөн хугацаанд үндэсний эрх зүйн тогтолцоонд даацтай судалгаа хийж, алдаа оноог нь дүгнэх, цаашлаад Улсын Их Хурлаас батлагдсан хуулиуд монголын нийгэм, иргэдийн амьдралд хэр нийцтэй буйг судлах шаардлагатай байна.

Түүнчлэн D-Parliament-ийг өргөжүүлэх, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 5.1-д Улсын Их Хурал хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сантай байна гэсэн заалтыг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн шинэтгэлийг зоримог хийж, хуулиас давсан журмуудыг цэгцлэх ажлыг тууштай хийх шаардлагатай гэсэн саналуудыг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОУВС-гийн дэд тэргүүн Кенжи Окамураг хүлээн авч уулзлаа6 цаг 33 минутын өмнөСэлбэ дэд төвийг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой боллоо6 цаг 35 минутын өмнөДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа6 цаг 39 минутын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ6 цаг 42 минутын өмнөМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ6 цаг 46 минутын өмнөЭрчим хүчний асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа8 цаг 58 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна9 цаг 5 минутын өмнөУ.Хүрэлсүх: Төрийн хүндэт харуул бол Монгол Улсын сүр хүч, ард түмний бахархал юм9 цаг 10 минутын өмнөУИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ10 сар 4. 11:19ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээв10 сар 4. 11:16Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн харилцааны галт тэрэгний вагонд хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байна10 сар 4. 9:01“Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөх баг ажиллаж байна10 сар 4. 8:51“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 4. 8:46УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ШУТИС-ийн 65 жилийн ойн баярт мэндчилгээ дэвшүүллээ10 сар 4. 8:43“Мөнх тэнгэрийн бичиг – 2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж10 сар 4. 8:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан10 сар 4. 8:34"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ10 сар 3. 15:31Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ10 сар 3. 15:26Манай улсад хөдөлмөрийн зах зээлийн шилжилтийн үе тохиож байна10 сар 3. 15:22БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт гэмтэл согогийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг сургана10 сар 3. 14:22Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантетэй уулзлаа10 сар 3. 14:14ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв10 сар 3. 14:12Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлалаа10 сар 3. 13:54Нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулав10 сар 3. 13:47ЧУУЛГАН: 14 мега төсөл хэрэгжүүлэх нэрийн дор 30 гаруй жилд тавьсан өртэй тэнцэх өрийг нэг жилд авах гэж байна10 сар 3. 13:43ТБХ:Байнгын хорооны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглаврыг баталж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 3. 10:25“Идэвхтэй насжилтыг дэмжих” төвийн загварыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх боломжтой10 сар 3. 10:22Өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас нэг байршилд авто зам хааж, шинэчилнэ10 сар 3. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна10 сар 3. 9:59УИХ-ын гишүүд Ахмад настны оролцоог дэмжих бүлэг байгуулав10 сар 3. 9:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.