УИХ-ын даргын зөвлөх Д.Золжаргал “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн хэрэгцээ, шаардлагын талаар танилцуулав


10-р сарын 1
8 цаг 53 минут

       Улсын Их Хурлын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөний төслийг танилцуулах Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” хэлэлцүүлэг Төрийн ордонд (2024.09.30) үргэлжилж байна. Төрийн болон төрийн бус нийт 36 байгууллага, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл 800 гаруй хүн оролцож буй хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” сэдвээр, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл” сэдвээр илтгэл танилцуулсан. Эдгээр илтгэлийн хүрээнд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нарын зочин оролцогчтойгоор хэлэлцүүлэг өрнөж, чиглүүлэгчээр Улсын Их Хурлын Тамгын газрын Дэд дарга Э.Лхагва ажилласан юм.

Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Золжаргалын “Гурван төгөлдөршилийн хэрэгцээ, шаардлага” сэдэвт танилцуулгаар хэлэлцүүлэг үргэлжиллээ. Тэрбээр, өнгөрсөн 30 гаруй жилд 8 удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурлаас энэ удаагийн буюу сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд шинээр бүрдсэн парламент нь олон намын төлөөлөлтэй, хамгийн олон эмэгтэй гишүүнтэй, хамгийн олон мэргэжил, туршлага бүхий гишүүдтэйгээрээ онцлогтой. Энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд эрх зүйн орчныг сайжруулах замаар улс орны хөгжлийг илүү түргэтгэнэ хэмээн иргэд өндөр хүлээлттэй байна гэв.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны чанар, эрх зүйн орчны нөхцөл байдлын талаарх олон улсын байгууллагуудын бие даасан судалгааны дүгнэлтүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан. Энэ бүхнийг нэгтгэвэл, манай улсын эрх зүйн орчин ойлгомжгүй, нийтээр мөрддөггүй, шударга ёсны зарчим алдагдсан, нийгэм, эдийн засгийн хөгжил хоцрогдолтой, хүний эрх, эрх чөлөө хангагддаггүй гэсэн дүгнэлт гарч буйг Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Золжаргал тэмдэглэв. Иймээс улс орныхоо хөгжлийг түргэтгэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчинд модернизац хийхээс өөр гарцгүй хэмээсэн.

Энэ бүх судалгаа, шинжилгээний үр дүнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийг санаачилсан болохыг Д.Золжаргал зөвлөх танилцуулаад, хүн төвтэй үзэл санаа бүхий хууль хэмээх томьёоллыг тайлбарласан. Мөн хууль нь дарамт болдог бус, харин боломж нээдэг байх шаардлагаас үүдэн эрх зүйн орчин ойлгомжтой, тодорхой, цогц байх нь нийгмийн харилцааг тогтвортой, тэгш байдлаар зохицуулахад нэн чухал гэдгийг тодотгосон.

Хуулийн хоцрогдлын үр дагавар нь улс орны хөгжлийн хоцрогдол болж илэрдэг хэмээн мэргэжилтнүүд онцолдог байна. Илтгэгч энэ талаар дурдаад “Хууль тогтоогчид орчин цагийн хурдад мэдрэмжтэй байж, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмээ илүү хүнлэг болгох эрмэлзэлтэй ажиллах шаардлага үүсээд байна” гэлээ. Улсын Их Хурлын даргын дэвшүүлж буй “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улсад хүн төвтэй эрх зүйн орчин бүрдэж, нийгэм эдийн засгийн хөгжил түргэсэж, улмаар иргэдийн амьдралын чанар дээшлэх хүлээлттэй байгаа хэмээн Д.Золжаргал зөвлөх танилцуулав.

Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” хэлэлцүүлэг үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов6 сар 18. 20:40Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ6 сар 18. 20:31Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв6 сар 18. 8:13Д.Амарбаясгалан: ДЦС-3-ыг өвлөөс өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол ҮАБЗ-д асуудлаа яаралтай танилцуулах ёстой6 сар 18. 1:20Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ6 сар 17. 21:05“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина6 сар 17. 21:04Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн6 сар 17. 21:03Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа6 сар 17. 21:00Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ6 сар 17. 15:29Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна6 сар 17. 14:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираах нь зүйтэй гэж үзжээ6 сар 17. 14:24Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо6 сар 17. 11:24Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ6 сар 17. 11:22Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ6 сар 17. 11:192025 оны эхний таван сарын байдлаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өслөө6 сар 17. 10:38Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ6 сар 17. 10:34Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна6 сар 17. 10:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 17. 8:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 17. 8:34АТГ-ын дарга З.Дашдаваа! Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлуулж чадахгүй бол огцроорой6 сар 16. 18:39Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа6 сар 16. 17:22Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 16. 17:18Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ6 сар 16. 17:15WIKILEAKS Х.Тэмүүжинг АНУ-ын ЭСЯ-нд “Хов яригч”-аар нэрлэж байсан бол THE TIMES-ийн нийтлэлийн захиалагч нь Х.Баттулга уу, Л.Оюун-Эрдэнэ үү6 сар 16. 17:08Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай6 сар 16. 17:04Б.Батцэцэг: The Times-т эш татсан эх сурвалжууд нь эрх мэдлээ алдсан этгээдүүд байхыг үгүйсгэхгүй6 сар 16. 15:38Энэ сарын 18-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө6 сар 16. 15:26Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав6 сар 16. 14:43АН: Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах шаардлагатай6 сар 16. 14:41Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ6 сар 16. 11:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.