Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан саналуудыг нэгтгэн танилцууллаа


10-р сарын 1
9 цаг 31 минут

      Улсын Их Хурлын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөний төслийг танилцуулах Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” хэлэлцүүлэг /2024.09.30/ амжилттай болж өндөрлөлөө.

Төрийн болон төрийн бус нийт 36 байгууллагыг төлөөлж 800 гаруй хүн оролцсон хэлэлцүүлгээс гарсан саналуудыг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэлэлцүүлгийн төгсгөлд танилцуулсан юм. Хэлэлцүүлэгт оролцогчдын саналуудыг зургаан хэсэгт нэгтгэжээ.

1.Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах бүхий л үйл ажиллагаа хүний эрхийг дээдэлсэн, хүний эрх, эрх чөлөөг нэн тэргүүнд хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг чухалчлан үзэх;

2.Нийгэм, эдийн засгийн хөгжил, технологийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн, хууль, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох;

3.Хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох, хуулийн төслийн бүтэц, дараалал, агуулга, хууль бүтээх үйл явцыг “хүн төв”-тэй байхад чиглүүлж Хууль тогтоомжийн тухай хуулийг боловсронгуй болгох, Улсын Их Хурал нэн яаралтай горимоор хууль хэлэлцэх процессыг олон улсын стандартад нийцүүлж нарийвчлах шаардлагатай байна.

4.Илтгэлүүдэд дурдсан дүн шинжилгээний дагуу хүний эрхийн зөрчилтэй хуулиудын заалтыг засаж залруулах, хууль тогтоомжийг боловсруулахдаа судалгаа, шинжилгээнд үндэслэх;

5.Хуулийн төслийн хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх механизмыг парламентад бий болгох, Хуулийн хэрэгжилтийн үнэлгээг тогтмолжуулж, цаг үеийн шаардлагад нийцэхгүй болсон хуулийг шинэчлэх.

6.Улсын Их Хурлын гишүүдийн ирцээс гадна хууль, бусад шийдвэрт өгсөн саналын мэдээллийг ил тод болгох нь чухал иймд хууль тогтоомжид D Parliament болон бусад сувгаар иргэдийн зүгээс өгч байгаа саналын товъёог ил тод нийтэлдэг болох, хуулийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дараа иргэд, иргэний нийгмийн зүгээс оролцох боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна гэсэн саналыг хэлэлцүүлэгт оролцогчид гаргасан байна.

Дээрх саналуудыг тусган, стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа  процессын хувьд эхлээд зорилго, зорилтыг оновчтой тодорхойлж, цаашид уг зорилго, зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлж, улмаар суурь судалгаагаар тэдгээрийн суурь түвшин, хэмжих шалгуур үзүүлэлт, арга хэрэгслийг хүрэхийг зорьж буй түвшин, түүнд хүрэхийн тулд хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэгт тохируулан тогтоож, төлөвлөх шаардлагатай хэмээн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тодотгоод, нэгтгэсэн саналыг  "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяад гардуулан өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа4 цаг 36 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ4 цаг 40 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно4 цаг 42 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна9 цаг 20 минутын өмнө“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно9 цаг 23 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ9 цаг 27 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ9 цаг 35 минутын өмнөОрмузын хоолойг дахин хаажээ9 цаг 39 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ9 цаг 43 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо9 цаг 46 минутын өмнө“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.