Эдийн засгийн хүчирхийлэлд өртөж буй ахмадууд ХААНА ХАНДАХАА мэддэггүй


10-р сарын 1
16 цаг 06 минут

       Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгад туссан онцлох заалт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн мөрөөр батлагдсан УИХ-ын 35 дугаар тогтоолын хэрэгжилттэй шалгах зорилгоор зохион байгуулсан хяналт шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хэвлэлийн хурлын эхэнд Комиссын гишүүн Х.Мөнхзул “Ахмад настан бол нийгмийн тэгш эрхт гишүүн, тэгш эрхтэй. Гэвч насан өндөр болсноороо нийгмээс тусгаарлагдах, орхигдох зэргээр тэгш эрх, тэгш боломжоо алдах, аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл дарамтад өртөх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, түүний үр шимээс хүртэх боломжоо алдах зэрэг олон асуудал гарч байна.

Бүс нутгийн хэмжээнд 2050 он гэхэд 60-аас дээш насны хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэж, 1.3 тэрбум болно.

Монгол Улсад 2023 оны байдлаар 388 мянган ахмад настан амьдарч байгаа бөгөөд нийт хүн амын 10.1 хувийг эзэлж байна.

2010 онд хүн амын дунд 60 ба түүнээс настай ахмад настны эзлэх хувь 5.8 хувь байсан бол 2024 оны байдлаар 11 хувь болж 2 дахин нэмэгдсэн байна. Цаашид 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь ахмад настан болохоор тооцоолол гарсан байна” гэлээ.

Үргэлжлүүлэн ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг харвал 20.7 хувь нь ажил, хөдөлмөр эрхэлж байна. Ахмадын холбооны судалгаагаар, нийт ахмадуудын 16.7 хувь буюу 28.2 мянган ахмад настан амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхөд, 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй, 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй хэвтрийн184 мянган ахмад настан бусдын байнгын асрамжид байна.

Хөдөлмөрийн насны нэг хүнд ноогдох ахмад настнуудын тооны харьцаа 2010 онд 10 ажилтан тутамд 1 ахмад настан байсан бол 2040 он гэхэд 4 ажилтан тутам 1 ахмад настан болохоор байна.

Ахмад настны тухай хуулийг 2017 онд УИХ-аас баталж, улмаар 2024 оны 06 дугаар сарын 5-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Тус хууль нь ахмадын асуудлыг зөвхөн нийгмийн халамжийн хүрээнд хардаг байсан үзэл баримтлалыг өөрчилж, ахмад настны эрхийг баталгаажуулж, ахмад настны эрхийн хэрэгжилт талаар урд өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрсэн түвшнийг сайжруулсан чухал хууль болсон юм.

Гэвч хууль тогтоомжийн хүрээнд ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр ахиц дэвшил гарч буй хэдий ч ахмад настны хүний эрхийн байдлыг сайжруулах чиглэлээр анхаарал хандуулах дараах асуудлууд байна.

Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилж, тэтгэврийг тооцохдоо итгэлцүүр ашиглаж байхаар болсон хэдий ч ахмадын тэтгэвэр бага, амьжиргаандаа хүрэлцдэггүй, тэтгэвэр зөрүүтэй гэх гомдол Комисст их ирж байна. Ялангуяа Итгэлцүүр шинэчлэн тогтоох Засгийн газрын 2024 оны 10 дугаар тогтоолоор ялгаварлан гадуурхалтыг үүсгэж байна гэх гомдлууд тасрахгүй байна.  

  • Ахмад настны нийгмийн амьдралд оролцох эрхийн хэрэгжилт хангалтгүй байна.
  • Амьжиргаанд хүрэлцээгүй тэтгэвэр, тэтгэмж, түүнээс хараат орлоготой амьдарч байгаагаас ахмад настнууд эрүүл мэндийн үнэтэй, чанартай хагалгаанд орох, үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байна.
  • Хэдийгээр төрөөс ахмад наснуудын хөдөлмөр эрхлэлтийг  дэмжиж буй хэдий ч бодит байдал дээр тэднийг ажиллуулах, тэдний онцлогт тохирсон ажлын байр хомс байна.
  • Мөн ахмад настныг үеэ өнгөрөөсөн, хуучны хоцрогдсон, хөгшин зэрэг нийгмийн хандлагаас үүдэн хөдөлмөрийн харилцаанд ялгаварлагдах явдал цөөнгүй байна.
  • Гэр бүлийн хүрээнд үл хайхрагдах, хүчирхийлэл дарамтад өртөх явдал цөөнгүй байна. 2020 оноос 2024 оны хооронд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан нийт 13,795 үйлчлүүлэгчээс 993 нь ахмад настан байна.

2020-2024 оны байдлаар ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг хэлбэрээр нь авч үзвэл хавсарсан байдлаар:

Сэтгэл санааны хүчирхийлэл-71 хувь, бие махбодын хүчирхийлэл-22 хувь, эдийн засгийн хүчирхийлэл- 37 хувь, үл хайхрагдах байдал -21 хувь бэлгийн хүчирхийлэл-0.1 хувийг эзэлж байна.

Ялангуяа эдийн засгийн хүчирхийлэлд өртөх, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх явдал их байна.   Гэвч хаана хандахаа мэддэггүй, гэр бүлийнхээ нэр төрийг боддог, дарамт шахалтаас айх зэргээр холбогдох байгууллагад мэдээлдэггүй байна” гэлээ.

Уг мэдээллийн араас Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгад туссан онцлох заалтыг танилцууллаа.

Тэрээр “УИХ-аас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталснаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлнэ.

Хуулийн өөрчлөлтийн хүрээнд дараах заалтуудыг шинээр тусгаж, зарим заалтыг өөрчилсөн. Үүнд:

  1. Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл, санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Тухайлбал:
  2. ЭМЯ-наас магадлан итгэмжлэл авсан 30 орчим сувиллын газраас сонгон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сувилуулах боломжтой болсон.
  3. Ахмад настанд хөл, гар, шүдний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгсэл худалдан авсан зардлын үнийн хөнгөлөлтийг одоо 5 жил тутам олгож байгааг 3 жил тутам болгон давтамжийг багасгасан.
  4. Ахмад настанд олгох түлээ нүүрсний үнийн хөнгөлөлтийг одоогийн хуульд тэжээн тэтгэх хүүхэдгүй ганц бие ахмад настанд олгоно гэж заасныг хуулийн төсөлд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай ахмад настанд олгохоор заасан.
  5. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад ахмад настны эсрэг хүчирхийлэл нэмэгдэж байна. Тиймээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан” гэв.
  • Нийгмийн халамжийн сангаас ахмад настанд зориулан олгож байгаа нийт зардлын 10-аас доошгүй хувийг ахмад настны нийгмийн оролцоог дэмжих, хөгжлийг дэмжих үйлчилгээнд зарцуулах.
  • Асрамжийн үйлчилгээг хөгжүүлэх, хувийн асрамжийн газар байгуулахад болон үйл ажиллагаагаа явуулахад төрөөс үзүүлэх санхүүжилтийн дэмжлэгийг тодорхой зааж нэмэгдүүлсэн.

Үргэлжлүүлэн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрээр улсын хэмжээнд улсын төсвийн болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг 8 ахмадын асрамжийн газар байна. Үүнээс өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Дорноговь, Увс, Хөвсгөл аймгийн ахмадын асрамжийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Мөн олон улсын байгууллагын санхүүжилттэй МС Тереза ахмад настны асрамжийн төвд хяналт шалгалт хийсэн. Энэхүү хяналт шалгалтын дүнг үндэслэн Баян-Өлгий, Увс, Дорноговь аймгийн Засаг дарга нарт Комиссын гишүүний Шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн. Асрамжийн газруудад дараах нийтлэг зөрчил байна. Үүнд:

  1. Асрамжийн газрын байр ахмад настанд ээлтэй байдлаар төлөвлөгдөөгүй, хүртээмжгүй байна. Иймд байрыг шинээр барих, засварлах шаардлагатай байна. Ингэхдээ тулгуур эрхтний болон харааны бэрхшээлтэй ахмадын хэрэгцээ шаардлагад нийцсэн орчин бүрдүүлэх.
  2. Ахмад настны бичиг баримтын бүрдэл, хувийн хэргийг бүрэн гүйцэт хөтлөх.
  3. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, эмийн хангалтыг сайжруулах.Зохих эмийн нөөцийг бүрдүүлэх.
  4. Сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлэх. Ингэхдээ сэтгэл зүйчийн орон тоог бий болгох, сэтгэл заслын үйлчилгээ авах орчин нөхцөлийг бүрдүүлэх.
  5. Хоол хүнсний чанар хүртээмжийг сайжруулах. Ахмад настанд тохирсон хоол хүнсээр хангах.
  6. Ахмадын асрамжийн газрын Камерын хяналтын журмыг баталж мөрдүүлж, хүний хувийн мэдээллийг хамгаалах.
  7. Ахмад настанд эдийн засгийн эрх чөлөө олгох. Тэтгэвэр, тэтгэмжийн 70 хувийг өөрийн мэдлээр захиран зарцуулах нөхцөлийг бүрдүүлэх. Итгэмжлэгдсэн төлөөлөгч захиран зарцуулж буй тохиолдолд байгууллагын дотоод хяналтыг тогтмол ажиллуулах.
  8. Асрамжийн газрын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх сургалтыг үе шаттай тогтмол зохион байгуулах шаардлагатай.

Тиймээс Дорноговь, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл аймгийн Асрамжийн газрын газрын эрх бүхий албан тушаалтанд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлсэн. Шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй танилцуулах болно” гэв.

Эх сурвалж: Б.Гантуяа zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв52 минут 9 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн56 минут 18 секундын өмнөБ.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо11 сар 23. 17:29Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна11 сар 23. 17:25Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв11 сар 23. 15:34Ж.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ11 сар 23. 15:29Шүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ11 сар 23. 13:41Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв11 сар 23. 13:24МАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй11 сар 23. 12:11Уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ11 сар 23. 11:45Я.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна11 сар 23. 11:34Нийт нутгийн 78 хувь цастай байна11 сар 23. 9:14Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун11 сар 23. 9:06УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна11 сар 23. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн11 сар 23. 8:41Б.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн11 сар 22. 17:43Тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” эхэллээ11 сар 22. 8:50Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ11 сар 21. 8:47Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 20. 19:45Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 17:41Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.