Их багтаамжийн урт автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэллээ


10-р сарын 1
16 цаг 40 минут

        Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн 600 их багтаамжийн автобусыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд нэвтрүүлсэн. Тэгвэл есдүгээр сарын 27-ноос 31 ширхэг угсраа автобусыг ээлжээр оруулж ирж байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн автобуснууд “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлд үйлчилгээнд явж байгаа юм. Шинэ урт автобусны үйлчилгээ, чанарын талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргалаас тодрууллаа.

Тэрбээр “Шинэ урт автобусны нийт багтаамж 125 ба түүнээс дээш хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтай. Хөдөлгүүрийн хүчин чадал өндөр, 18 метр урттай. 15 ба түүнээс дээш халаалтын системтэй, хяналтын камераар тоноглогдсон. Манай орны цаг агаарт тохирсон хасах 45 хэмд хөлдөхгүй. Зундаа агааржуулагчтай. Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан тусгай шат, иргэд орох, буухад зориулагдсан дохиоллын системүүдтэй. Гадна болон урд зорчих хэсэг рүү харсан камертай. Төлбөрийн олон төрөлт карт ашиглах боломжтой. Жишээлбэл, цахимаар цэнэглэгдсэн апплейкшн, арилжааны банкны бүх төрлийн картаар үйлчилнэ. Гадаад улсын иргэн виза картаа ч уншуулах боломжтой. Замын-Үүдийн авто замын хальтиргаа гулгаатай холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдалд тааруулж, автобусыг ээлжээр авчирч байна. Сүүлийн ээлжийн автобусыг 1-2 хоногт Замын-Үүдээс татаж авчирна” гэдгийг хэллээ.

Үйлчилгээнд явж байгаа өмнөх цэнхэр урт автобуснуудын насжилт 2025 оны хоёрдугаар сард дуусах учир насжилт хэтрэхээс өмнө шинэ урт автобуснуудаар парк шинэчлэлт хийж байна. Мөн Улаанбаатар хотод явж байгаа 1100 их багтаамжийн автобус, шинэ 31 урт автобус аль аль нь нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн мэдээллийг дамжуулах системтэй.  

Шинэ урт автобуснууд “М:1 Таван шар-Офицеруудын ордон”, “М:2 Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”, “М:3 Архивын ерөнхий газар-120 Мянгат-Сүхбаатарын талбай” гэсэн иргэд ихээр зорчдог чиглэлд үйлчилгээнд явна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн автобуснууд төв замаар үйлчилгээнд явж байгаа билээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ2 цаг 48 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ2 цаг 54 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа3 цаг 9 минутын өмнөГ.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ3 цаг 17 минутын өмнөНайруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ4 цаг 20 минутын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ4 цаг 53 минутын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ6 цаг 10 минутын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ6 цаг 22 минутын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан6 цаг 54 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.