Х.Булгантуяа: Олон намын төлөөлөлтэй парламент улстөржиж хэрхэвч болохгүй


10-р сарын 2
10 цаг 59 минут

      2024 оны намрын ээлжит чуулган эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай уулзаж ярилцлаа.

- Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын анхны ээлжит чуулган эхэллээ. Ээлжит чуулган төдийгүй энэ удаагийн УИХ-аас олон нийт их зүйлийг хүлээж байна. Намрын чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа вэ?

-Шинэ парламентын анхны намрын ээлжит чуулган ажил хэрэгч эхэлж байна. УИХ-ын даргын захирамжаар 50 гаруй ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж эхэлсэн. Иргэд, олон нийтийн зүгээс хамгийн их хүсэн хүлээж байгаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хуулиудыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэнэ. Жишээлбэл, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах зэрэг ажлын хэсгүүд өнгөрсөн хугацаанд шаргуу ажиллалаа. Хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь УИХ-ын гишүүдийн хувьд нэн чухал асуудал. Мөн батлагдсан хууль, тогтоол тухайн хууль, эрх зүйн орчинд хэр нийцэж, хэрэгжиж байна гэдэгт үнэлэлт дүгнэлт өгч, хяналт тавих нь хамгийн чухал юм. Олон намын төлөөлөл бүхий парламент улстөржиж болохгүй. Өөрөөр хэлбэл, хоорондоо эв түнжингүй байж, төрийн бодлого шийдвэрийн залгамж халааг алдагдуулж үл болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу эмхлэн байгуулагдсан шинэ парламент нь зөвхөн тооны өөрчлөлт биш засаглалын шинэчлэл, парламентын төлөвшилд эрс өөрчлөлт авчрах итгэл найдварыг ард түмэнд төрүүлж байгаа гэдгийг ямагт санах ёстой юм.

-УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар Та ажиллаж байна. Стратеги төлөвлөгөөний шинэчлэл ямар зорилтыг агуулж байна вэ?

-Монгол Улсад шинэ цагийн парламент байгуулагдсанаас хойших 32 жилийн хугацаанд 3 дахь удаагаа УИХ стратеги төлөвлөгөөгөө боловсруулахын тулд эрдэмтэн судлаачид, хуульчид зэрэг өргөн хүрээний төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг өрнүүлж байна. Удахгүй УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ. УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг боловсруулах Ажлын хэсэг ажиллаж байна. УИХ-ын стратеги төлөвлөгөөг УИХ-ын гишүүдийн, эсвэл УИХ-ын Тамгын газрын стратеги төлөвлөгөө гэж явцууран ойлгож болохгүй. УИХ хууль тогтоох үйл ажиллагаагаа хэрхэн биелүүлж байна вэ, иргэд, олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу, иргэддээ ээлтэй байх эрхэм зорилтоо биелүүлж чадах эсэхийг энэхүү стратеги төлөвлөгөө харуулах ёстой юм. Нэн тэргүүнд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн, төрийн байгууллагууд, иргэдтэй олон  талын хэлэлцүүлгүүдийг хийж эхэлсэн.

- Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил”-ийн утга учрыг товч дүгнэвэл?

-Өнгөрсөн хугацаанд хууль, эрх зүйн орчин хүн төвтэй биш, төр төвтэй буюу иргэдийн эрх ашгийг хамгаалахаас илүүтэй төрийн эрх мэдлийг нэмэгдүүлж иржээ гэж хуульчид дүгнэж байна. Өдөр тутмын амьдралд мөрдөгдөж буй 300 гаруй хуульд дүн шинжилгээ хийж үзэхэд тэдгээр хуулийн 800 гаруй зүйл, заалт хүний эрхийн зөрчилтэй байна. Өнгөрсөн парламент ч хүний эрхийн мэдрэмжтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж хуулиуд дахь хүний эрхийн зөрчлийг 50 хувиар бууруулсан. Бид хүний эрх зөрчигдсөн ялгаварлан гадуурхалтыг арилгахын төлөө ажиллах ёстой юм. Мөн өнгөрсөн хугацаанд эрүүл мэнд, боловсрол, нийгэм, хууль, шүүхийн салбарт реформ хийсэн. Түүнийг үргэлжлүүлэх ёстой. Хуулиас давсан журмууд олширч иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Үүнийг нэгмөсөн хуульчлах ёстой. Энэ мэт олон нийтийн зүгээс ирж буй бухимдал, санал шүүмжлэлийг шийдвэрлэх, хүний эрхийг хангахад  УИХ-ын даргын дэвшүүлж буй 3 төгөлдөршил чиглэж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7 цаг 16 минутын өмнөТөрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ7 сар 4. 20:59“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо7 сар 4. 20:55Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлав7 сар 4. 20:53Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ7 сар 4. 20:50НҮБ-ын гишүүн 192 улстай дипломат харилцаа тогтоох бодлогыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ7 сар 4. 20:47УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сонгох саналыг дэмжлээ7 сар 4. 20:43Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ7 сар 4. 20:38Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ7 сар 4. 20:35Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ7 сар 4. 20:31Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно7 сар 4. 20:28"Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ7 сар 4. 20:26Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа7 сар 4. 20:23Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна7 сар 4. 20:21СХД-ийн 40 дүгээр хорооны барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна7 сар 4. 20:19Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ7 сар 3. 18:50Банкны тухай, Автотээврийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв7 сар 3. 18:47Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжиж, бие даасан хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгууллаа7 сар 3. 18:44“Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох “Туршлага бол хүч” уриатай хөтөлбөрийн нээлт боллоо7 сар 3. 18:40Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв7 сар 3. 18:37Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 3. 18:33Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 3. 18:30УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ7 сар 3. 18:28Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ7 сар 3. 18:233х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ7 сар 3. 0:16Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ7 сар 3. 0:12Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа7 сар 3. 0:102024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв7 сар 3. 0:07Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 3. 0:03Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа7 сар 3. 0:00
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.