Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Төв аймгийн Батсүмбэр суман дахь Ахмад настны үндэсний төвийн ахмад настнууд, ажилтан, албан хаагчдад нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалт, өдөрлөг зохион байгууллаа.
Сургалтаар тус төвийн ажилтан, үйлчлүүлэгч нарт “Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлж, Ахуйн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх, түлэгдэлтийн үед анхны тусламж үзүүлэх талаар дадлага сургуулилт хийж, ахмадуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулж, гар урлалын бүтээл хийж, хамтдаа дуулж, бүжиглэн, үс засах үйлчилгээ үзүүлэв.
Монголын улаан загалмай нийгэмлэгээс Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ахмадуудын асаргаанд шаардлагатай ханын аюулгүйн бариул, амны хаалт, гар ариутгагч, хувцас, чийг нэвтрүүлдэггүй асаргааны дэвсгэр хувийн хэрэгцээнд нь зориулсан ариун цэврийн багц зэрэг шаардлагатай зүйлсийг гардууллаа.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
АТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь.gif)

Сэтгэгдэл бичих