ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв


10-р сарын 3
14 цаг 12 минут

         Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан (2024.10.02) гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр эхэлж "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв. 
        Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг товч танилцууллаа. Тэрбээр, “Хамтарсан Засгийн газрын “ХУРДТАЙ  ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг удирдлага болгон “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын гэсэн 4 үндсэн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “УРТ ХУГАЦААНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ СУУРИЙГ БЭХЖҮҮЛЭХ” зорилгыг тодорхойлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбарын реформуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө гээд эдийн засаг, бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, хүний эрхийг дээдэлсэн засаглалын хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг тус бүрээр танилцуулсан юм. Тухайлбал, эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлэх, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд байгалийн баялаг, нөөц, байршлын давуу талд тулгуурласан бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж, бүс бүрд ач холбогдолтой томоохон төслүүдийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар тусгасан байна. Түүний дараа тус байнгын хорооны  гишүүд "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс асуулт асууж,  хариулт авсан.
        УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, О.Батнайрамдал нар “Эрдэнэс таван толгой” компани энэ оны эхний хагаст олборлосон нүүрснийхээ 70 хувийг биржээр худалдаалж байсан бол одоо дөнгөж 15 хувийг биржээр дамжуулж байна. Яагаад биржээр зарах нүүрсний хэмжээ болон үнэ ханш буурсан бэ, гадаад зах зээлд алтны үнэ ханш, борлуулалт сайжирлаа. Тиймээс алтны олборлолтыг хэрхэн сайжруулах вэ хэмээн асуусан.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэвийн мөрдөгдөж байна. “Эрдэнэс таван толгой” компанийн борлуулалтын орлого 106 хувьтай явж байгаа. Харин урд хөршийн үнэ ханшаас шалтгаалан нүүрсний борлуулалтын үнэ бага зэрэг буурсан гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, хүн амын нягтаршил ихтэй бүс нутгуудад эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар ямар бодлого баримтлах вэ гэж асуусан. Тэрбээр улсын хэмжээнд аймгийн төвтэйгээ ойрхон, нэгтгэж болох 21 сумыг татан буулгах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлээд, энэ өөрчлөлтийг хэзээ хэрэгжүүлэх талаар тодруулсан юм. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, эмнэлгийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулахын тулд Азийн хөгжлийн банктай хамтран зарим дүүргүүдэд шинэ эмнэлэг барих, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжил, мэдлэгийг гадаадад, дотоодод дээшлүүлэх зэрэг эрүүл мэндийн салбарт шинэчлэл авчрах цогц бодлого баримталж байгаа гэсэн хариултыг өгсөн. Харин Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, бүсийн хөгжлийн төлөвлөлтийг гаргасны дараа бүсүүдийн төрөлжилтийг тодорхойлно. Түүний дараа засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийн асуудал хөндөгдөнө. Тэр үед сумдыг татан буулгах, өөрчлөх асуудал яригдах боломжтой гэв.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд 24 дулааны цахилгаан станц барихаас 3-ыг улсын төсвийн хөрөнгөөр, бусдыг нь гадаадын зээл тусламжаар барихаар тусгасан байна гээд гадаадын зээл тусламжийг хүлээж цаг алдаж болохгүй гэдгийг сануулж байв. Мөн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын  БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар тусгасан байна. Өмнө нь Япон Улстай байгуулж байсан энэ чиглэлийн хэлэлцээрийн үр дүнг тооцож үзсэн үү. Манай улсад хэлэлцээр ямар ашигтай вэ гэсэн асуултад ажлын хэсгээс, БНХАУ-тай хэлэлцээр байгуулах эхний яриа хэлэлцээ хийж байна. Түүний дараа үр ашгийг тооцох боломжтой. Харин Япон улстай 2015 онд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн үр дүнг тооцож байгаа гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, хувийн хэвшлээ дэмжинэ, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлнэ гэж бодлогын баримт бичигт заасан боловч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгасан заалтууд хангалтгүй байна. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд татварын ачаалал өндөр байгаа учраас их хүнд нөхцөлд байгаа. Эдгээр төлөвлөгөөг боловсруулахдаа бизнес эрхлэгчдийн санал, бодлыг сонссон уу хэмээн тодруулсан.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, “Тавантолгой” дулааны цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хэзээ ашиглалтад орохыг лавласан. Ажлын хэсгийн гишүүд, тендер шалгаруулалтаар санал ирүүлсэн компаниудын дунд маргаан үүсч, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Шүүхийн шийдвэрийн дараа хөрөнгө оруулалт тодорхой болно хэмээн хариулсан бол Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, улс орны хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд саад тээг болж байгаа улстөржилтийг зогсооно. Нэн ялангуяа “Тавантолгой” цахилгаан станцын тендер шалгаруулалттай холбоотой шүүхийн маргааныг нэн даруй цэгцэлж, бүтээн байгуулалтын ажлыг даруй эхлүүлнэ гэв. Ийнхүү тус байнгын хороо "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 16:12Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна11 сар 24. 16:09Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ11 сар 24. 13:36Хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна11 сар 24. 12:56Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ11 сар 24. 12:50Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ11 сар 24. 12:34Тайландын Хаант улсад зорчих иргэдийн анхааралд11 сар 24. 11:10Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв11 сар 24. 11:02Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 24. 9:19Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо11 сар 23. 17:29Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна11 сар 23. 17:25Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв11 сар 23. 15:34Ж.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ11 сар 23. 15:29Шүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ11 сар 23. 13:41Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв11 сар 23. 13:24МАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй11 сар 23. 12:11Уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ11 сар 23. 11:45Я.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна11 сар 23. 11:34Нийт нутгийн 78 хувь цастай байна11 сар 23. 9:14Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун11 сар 23. 9:06УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна11 сар 23. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн11 сар 23. 8:41Б.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн11 сар 22. 17:43Тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” эхэллээ11 сар 22. 8:50Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ11 сар 21. 8:47Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 20. 19:45Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 17:41Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.