Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантетэй уулзлаа


10-р сарын 3
14 цаг 14 минут

       УИХ-ын гишүүн О.Номинчимэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч, хатагтай Др Сокорро Эскалантетэй өнөөдөр /2024.10.03/ уулзлаа.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Улсын Их Хурлын ээлжит 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын намрын чуулган ажил хэрэгчээр эхэлж байна. УИХ-ын дарга хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах үзэл баримтлалын хүрээнд “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг танилцуулсан. Мөн УИХ-ын дарга захирамж гарган 54 ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Миний бие Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлыг судлан, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна гээд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Бид тамхины хэрэглээг бууруулах, насанд хүрээгүй иргэдэд тамхи зарахыг хориглох, татварын ухаалаг, оновчтой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс хүүхэд залуучуудад тамхины хор хөнөөлийг таниулахад ДЭМБ-аас гаргасан судалгаа, тайлан чухал байна хэмээн онцлов.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч, хатагтай Др Сокорро Эскаланте, Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах нь манай байгууллагын тэргүүлэх зорилт хэмээгээд, УИХ-аас Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, тамхины хэрэглээг бууруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаад талархал илэрхийлсэн. Хатагтай  Др Сокорро Эскаланте, Бид та бүхний энэ бодлого, үйл ажиллагааг дэмжиж, бүх талаар хамтран ажиллах болно. Тухайлбал, Женев дэх ДЭМБ-аас төвөөс туршлагатай мэргэжилтнүүдийг урин авчирч хамтран ажиллах боломжтой. 2030 он гэхэд тамхины хэрэглээг 30 хувиар бууруулах зорилтыг тамхины хяналтын цогц бодлогоор хэрэгжүүлэхийг дэмжиж байна. Монгол Улсад электрон тамхины хэрэглээг зохицуулах хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлага бий. Өнөөдрийн байдлаар дэлхийн 34 улс электрон тамхийг хорьсон.  Тамхины хяналтын бодлого хэрэгжүүлэхтэй холбоотой ДЭМБ-аас судалгаа, нотолгоонд тулгуурласан зөвлөмжөөр хангаж ажилладаг. Эдгээр судалгааны үр дүнгээ УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хуваалцахад бэлэн байна гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ8 цаг 31 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр дараах байршилд 06:00-18:00 цаг хүртэл зам хаана5 сар 23. 17:07“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ5 сар 23. 16:55Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв5 сар 23. 16:49АН-ынхан МАН-д шаардлага хүргүүлэв5 сар 23. 16:4532-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна5 сар 23. 15:24“Иргэний нисэхийн үндэсний төв”-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа5 сар 23. 15:17Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна5 сар 23. 15:11Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна5 сар 23. 11:08Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно5 сар 23. 11:04Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө5 сар 23. 11:00Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ5 сар 23. 10:57Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ5 сар 23. 10:53Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар5 сар 23. 10:51Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна5 сар 23. 8:20Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалт зохион байгуулж байна5 сар 23. 8:16“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ оролцлоо5 сар 23. 8:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 23. 8:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 сар 23. 8:07П.Батчулуун эмчийн хэрэгт ажилласан гадаадын экспертүүдийн дүгнэлт гарчээ5 сар 22. 19:32Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзлаа5 сар 22. 19:12Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ5 сар 22. 15:40СХД-ийн 43 дугаар хорооны шинэ цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 22. 15:32Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ5 сар 22. 15:22Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна5 сар 22. 12:45УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 22. 11:27Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг шалгаж байна5 сар 22. 11:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа5 сар 22. 11:21Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 22. 10:09Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн хэлэлцүүлэг болно5 сар 22. 10:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.