“Ажиллах хүчний ирээдүйн чиг хандлага, AI нөлөөлөл” дэд зөвлөл хөдөлмөрийн зах зээлийн судалгаа болон Монголын ноос ноолуурын холбооноос бэлтгэсэн мэдээллийг сонслоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Эдийн засгийн бодлогын зөвлөл долоон дэд зөвлөлтэй бөгөөд “Ажиллах хүчний ирээдүйн чиг хандлага, AI нөлөөлөл” дэд зөвлөлийг миний бие ахалж байна.
Сүүлийн судалгаагаар: Манай улсад 40-60 мянган иргэн ажилгүй, харин нөгөө талд нь ажил олгогчдод 30-40 мянган ажиллах хүч шаардлагатай байна. Ажиллах хүчний хомсдол 2028 он хүртэл үргэлжилнэ гэжээ.
Энэ асуудалд нэгдүгээрт цалин бага, хөдөлмөрийн бүтээмж бодиттой үнэлэгддэггүй, хоёрдугаарт хүн ам зүйн өсөлт, гуравдугаарт “шинэ мянганыхан” буюу Z үеийнхний “хандлага” анхаарал татах сэдэв болжээ.
Мөн 2016 оноос хойш шинээр ажилд орохоор анкет бөглөх залуусын тоо буурсан нь 1990 оны шилжилтийн үед төрөлт буурсантай холбоотой гэнэ. Энэ хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж байгаа талаар судлаачид хэлж байлаа.
Цаашид хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний асуудлыг бодлогын түвшинд анхаарч үзэх шаардлагатай байна.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө
АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв
Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна

Сэтгэгдэл бичих