УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ШУТИС-ийн 65 жилийн ойн баярт мэндчилгээ дэвшүүллээ


10-р сарын 4
8 цаг 43 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн түүхэн 65 жилийн ой, Монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээнд  (2024.10.03) оролцож, Монгол Улсын Их Хурлын өмнөөс болон тус сургуулийн төгсөгчийн хувиар мэндчилгээ дэвшүүллээ.

ШУТИС нь үүсэн байгуулагдсан 65 жилийн хугацаандаа инженер, технологи, менежмент, бизнес, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр 100 мянга гаруй мэргэжилтнийг бэлтгэжээ.

Политехникийн дээд сургууль, Монгол Улсын техникийн их сургууль улмаар Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон өргөжсөн түүхэн хөгжлийн үе шат бүрдээ боловсрол, шинжлэх ухааны салбарт манлайлан, инновац, технологи, шинэ мэдлэгийг бий болгон, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж ирснийг УИХ-ын дарга тодотгов. Түүнчлэн инновац бүтээх, инновацад суурилсан, стартап компани, шинэ бүтээлийг оюутан залуучуудын мэдлэгт суурилж бий болгох, энэ мэдлэгээ үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд Шинжлэх ухаан, технологийн их сургууль манлайлан ажиллах шаардлагатай гэлээ.

Цаашид Монгол Улсын хэмжээнд төлөвлөж буй мега төслүүдийг хэрэгжүүлэхэд инженер, технологийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэхээр байна. Тиймээс ШУТИС эдийн засгийн томоохон төслүүдийн хүний нөөцийг бэлтгэх чухал үүрэгтэй учраас УИХ-аас шинжлэх ухаан, технологи, инновацыг дэмжсэн хууль, эрх зүйн орчны дэвшилтэт бодлогын шинэчлэлийг цаг алдалгүй хийнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээндээ онцоллоо.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ШУТИС-ийн 65 жилийн ойн өдөр хөдөлмөр зүтгэлээрээ улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрдэмтэн, багш нарт төрийн дээд одон медаль гардууллаа.

ШУТИС-ийн Мэдээлэл, технологийн сургуулийн профессор Б.Зоригтбаатарт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн ахмад багш Б.Мөнхбаатар, ШУТИС-ийн Ректорын ажлын албаны ахмад мэргэжилтэн Х.Отгон-Эрдэнэ нарт Алтан гадас одон, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн тэнхмийн эрхлэгч Н.Болдбаатар, ШУТИС-ийн Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн А.Сүнжидмаа нарт Хөдөлмөрийн хүндэт медаль гардуулан баяр хүргэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа6 цаг 21 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ6 цаг 25 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно6 цаг 28 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна4 сар 9. 10:40“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно4 сар 9. 10:37УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ4 сар 9. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 9. 10:25Ормузын хоолойг дахин хаажээ4 сар 9. 10:21“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ4 сар 9. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4 сар 9. 10:15“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.