У.Хүрэлсүх: Төрийн хүндэт харуул бол Монгол Улсын сүр хүч, ард түмний бахархал юм


10-р сарын 4
14 цаг 20 минут

     “Төрийн хүндэт харуулын анги” хэмээн түмэн олонд алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У. Хүрэлсүх тус ангид ажиллаж, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид, үе үеийн ахмад дайчид болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Тэрбээр, Төрийн хүндэт харуул бол Монгол Улсын сүр хүч, ард түмний бахархал, бүрэн эрхт тусгаар улсын бэлгэ тэмдэг бөгөөд бие бүрэлдэхүүний цог жавхаа, тэсвэр хатуужил, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэл, чанд сахилга бат нь цэргийн алба хаагчид төдийгүй хүүхэд, залуучуудын үлгэр дуурайлал мөн гэдгийг онцоллоо.

Алба хаагчид цэргийн сүр жавхааг улам өндөрт өргөж, төрийн цэргийн байгууллагуудыг үлгэрлэн манлайлж явна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Цаашид Төрийн хүндэт харуулын нэр төр, ур чадвар, хувцас хэрэглэл, ахуй хангамж өндөр түвшинд байж, энэ албанд залуучууд тогтвортой алба хаах, өсөн дэвжих боломжтой орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Алба хаагчдын цалингийн шатлалыг нэмэгдүүлэх, хүндэт харуулын сургалт бэлтгэл, ахуй хангалтыг олон улсын жишигт хүргэх, бие бүрэлдэхүүний нөхөн хангалтыг ойрын хугацаанд бүрэн шийдвэрлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны дараа Нийслэл хүрээний цэргийн комендантаас Улаанбаатар хотын комендант болсон нь 032 дугаар ангийн түүхэн замналын эхлэл юм.

Тус анги цэргийн ёс журам сахиулах, Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг гүйцэтгэх, Төрийн их сүлд шүтээнийг сахин хамгаалах үүргээ нэгэн зууны турш нэр төртэй гүйцэтгэж байна.

Манай улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо идэвхтэй явуулж, гадаадын өндөр, дээд түвшний айлчлал эрс нэмэгдэж байна.

Энэ онд гэхэд л Төрийн хүндэт харуул долоон улсын төрийн тэргүүн, 12 улсын Элчин сайдыг хүлээн авч, 200 гаруй төрийн болон цэргийн ёслолын үүрэг гүйцэтгэсэн нь 2020 онтой харьцуулахад гурав дахин өсжээ.

Тус анги өнгөрсөн хугацаанд 5,900 гаруй төрийн болон цэргийн ёслолын үүргийг өндөр түвшинд гүйцэтгэж байна.

      Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тус ангид ажиллах үеэрээ төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа, Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулах өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирснийг нь сайшааж, тус ангийн алба хаагчдын ажлын орчныг сайжруулахад зориулан “Ахуйн үйлчилгээний төв” байгуулах төсөл хэрэгжүүлэх болсныг батламжлав.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв8 цаг 46 минутын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна8 цаг 49 минутын өмнөБайгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв8 цаг 51 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо8 цаг 56 минутын өмнөБүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9 цаг 1 минутын өмнөИргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.