Дотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа


10-р сарын 4
16 цаг 51 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эх орныхоо тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй амьдралын төлөөх дайчин замнал, аюулгүй байдал, хууль сахиулах салбарын шинжлэх ухаан, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Дотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тус сургуулийн 90 жилийн ойн баярын хуралд оролцож, генерал, офицер, ахлагч,  багш, ажилтан, албан хаагчид, сонсогч, суралцагч нарт баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.

Мөн үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах, хууль сахиулах үйл ажиллагааны шинжлэх ухаан, сургалт, судалгааны ажлыг шинэ түвшинд гаргаж, олон зуун сэхээтэн, мянга мянган мэргэжлийн чадварлаг алба хаагч бэлтгэсэн үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Сургуулийн сонсогч, суралцагчид ахмад үеийнхээ үйл хэргийг залгамжилж, улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн баталгаа, ард иргэдийн өмөг түшиг нь болж, үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.

Дотоод хэргийн их сургууль улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, ард түмнийхээ амар тайван байдлыг сахин хамгаалах, хууль зүй, дотоод хэргийн салбарын хүний нөөцийг бэлтгэх үүргээ 90 жилийн хугацаанд нэр төртэй гүйцэтгэж ирснийг тэмдэглэлээ.

Улс орны гадаад, дотоод аюулгүй байдлын орчин эгзэгтэй байсан 1930, 1940-өөд онд хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, төр, нийгмийн аюулгүй байдлыг хангахад нэн шаардлагатай чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж, эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэхэд тус сургууль үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг онцоллоо.

 Хүйтэн дайны үед хил хязгаарыг батлан хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг сахиулахад “Төв сургууль”, “НАХЯ-ны дээд сургууль”-ийн төгсөгчид голлох үүрэг гүйцэтгэснийг хэлэв.

Цаашид тус сургууль хөгжлийнхөө стратеги, хүрэх үр дүнгээ оновчтой тодорхойлж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг албан хаагчдыг бэлтгэх, шинжлэх ухаан,  технологи, сургалт-үйлдвэрлэлийн материаллаг баазаа улам бүр бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Дотоод хэргийн их сургууль 60 мянга гаруй албан хаагч бэлтгэсэн бөгөөд өдгөө харьяа 12 салбар сургуульд мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 гаруй хөтөлбөр хэрэгжүүлж, 30 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэн, олон улсын чанарын менежментийн тогтолцоо, стандарт нэвтрүүлж байна.

Сургуулийн хамт олон 2024 онд эх түүхээ түгээн дэлгэрүүлж, эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулах зорилт дэвшүүлэн, түүхт ойгоо 90 бүтээлч ажил хийн угтжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь1 минут 19 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ4 минут 10 секундын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.026 минут 54 секундын өмнөМонголын хоккейчид эхний хожлоо авлаа15 минут 15 секундын өмнөТөмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ23 минут 36 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь1 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан1 цаг 21 минутын өмнөBig Bang хамтлагийн дуучин Taeyang Монголд тоглолтоо хийнэ4 сар 27. 20:30Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 сар 27. 9:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 сар 27. 9:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.