Нэгдүгээр ангийн сурагчдад нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалтад хамрууллаа


10-р сарын 7
8 цаг 53 минут

        Монгол Улсын Засгийн газраас 2024-2025 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд Эрүүл мэндийн яам үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулаад байна.


Тодруулбал, нүд болон шүдний үзлэгийг хийх эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг "Орбис" Интернэйшнл олон улсын байгууллага болон АШУҮИС-ийн НАСС-ийн Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхимтэй хамтран зохион байгуулсан бол өнгөрсөн пүрэв гарагт зүрхний эмгэгийн эрт илрүүлэг хийх анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарын сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж, мэргэжил аргазүйгээр хангалаа.



Сургалтын нээлтэд ЭМЯ, НЭМГ, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд оролцон УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ эрүүл монгол иргэдтэй улс болох зорилтоо бид бага насны хүүхдүүдийг эрүүлжүүлэхээс эхлэх ёстой гэдгийг дурдаад цаашид дөрөвдүгээр ангийн хүүхдүүдийг амьсгалын эрхтэн тогтолцоо, наймдугаар ангийн хүүхдүүдийг хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, 12 дугаар ангийн хүүхдүүдийг шээс, бэлгийн замын эрхтэн тогтолцооны үзлэгт жил бүр хамруулж байх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эрүүл биетэй хүүхдүүд ирээдүйд улс эх орны хөгжилд маш том өөрчлөлт авчирна хэмээн онцлов.

      Нэгдүгээр ангийн сурагчдын энэхүү эрт илрүүлэг нь Эрүүл мэндийн яам, Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээний эхлэл бөгөөд эхний ээлжид энэ 10 сараас  эхлэн Улаанбаатар хотын ЕБС-д сурч буй 38 мянган нэгдүгээр ангийн сурагчдыг хамруулахаар ийнхүү бэлтгэл ажлаа хангаад байна. Харин хөдөө орон нутгийн сурагчдыг 2025 оны 1 дүгээр улиралд багтаан хамруулах аж.




Зөвхөн оношлоод орхих бус эмчилгээг давхар хийж, хүүхдийг эрүүл болтол нь хяналт тавих, цаашлаад сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгох эхлэлийг тавьж байгаа нь энэ удаагийн арга хэмжээний гол ач холбогдол оршиж байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ33 минут 30 секундын өмнөТавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь1 цаг 5 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ1 цаг 7 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.021 цаг 10 минутын өмнөМонголын хоккейчид эхний хожлоо авлаа1 цаг 19 минутын өмнөТөмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ1 цаг 27 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь2 цаг 22 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан2 цаг 24 минутын өмнөBig Bang хамтлагийн дуучин Taeyang Монголд тоглолтоо хийнэ4 сар 27. 20:30Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 сар 27. 9:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 сар 27. 9:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.