“Хүрээ” амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа


10-р сарын 7
14 цаг 31 минут

       Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлгийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус амаржих газрын үйл ажиллагаа 1959 онд эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү шинэ эмнэлэгтэй болж байгаа юм. Энэ хугацаанд “Хүрээ” амаржих газарт 512 мянган иргэнийг өлгийдөн авсан бөгөөд олон эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Харин шинэ эмнэлгийн барилгын ажил 2022 оны аравдугаар сарын 7-нд эхэлсэн билээ.

 

сонин mn

“Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлэгт эмнэлгийн зориулалттай барилгын норм, дүрмийн дагуу халаалт, агаар сэлгэлт, хийн системийг цогцоор нь шийджээ. Цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлэх нэгдсэн тасаг, гэр бүлийн төрөх өрөө, вакум хагалгааны өрөөнүүд болон зоорьтой.

Амаржих газрын стандартад нийцсэн үйлчлүүлэгч болон эх нярайн өрөөнүүдээс бүрдсэн эрүүл мэндийн мэргэжилтний аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангаж, ажиллах таатай орчныг бүрдүүлсэн эмнэлэг болжээ.

 

сонин mn

Шинэ эмнэлгийн үйл ажиллагаа эхэлснээр үйлчилгээний тусламж, чанар, хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ. 80 мянга орчим эмэгтэйчүүдэд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болох юм.

 

Тодруулбал тусламж, үйлчилгээний хувьд:

 

- Эрсдэлтэй жирэмсний хяналтыг цогцоор нь үзүүлэх,

- Эмгэг нярайн тасагтай,

- Олон улсын стандартад нийцсэн гэр бүлийн төрөх өрөөтэй,

- Вакум мэс заслын өрөөнд тусламж, үйлчилгээ үзүүлэх,

- Эмэгтэйчүүдийн хавдрын эрт илрүүлэгт иргэдийг хамруулах,

- Эмэгтэйчүүдийн болон хөхний хавдартай эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээг үзүүлэх,

-Стандартын шаардлагад нийцсэн ариутгал, угаалга, лаборатори, дүрс оношлогооны тасгуудтай болж өргөжсөн байна.

 

сонин mn

 


 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Монгол Вагнер"-аар тодорч саатуулагдсан гэх хурандаа З.Төрмандах С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ингэж ярьж байжээ1 цаг 2 минутын өмнөТөслийн менежмент болон KPI гүйцэтгэлийн үнэлгээний сургалтад нийслэлийн удирдлага хамрагдаж байна2 цаг 47 минутын өмнөЭрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 768 стандартаас 20 хувь нь шаардлага хангаж байна2 цаг 51 минутын өмнөБарилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ3 цаг 11 минутын өмнө“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчиллөө3 цаг 18 минутын өмнөБаянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ3 цаг 23 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно3 цаг 26 минутын өмнө“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ4 цаг 47 минутын өмнөО.Алтангэрэл: MCS-ийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан. Хувийн компани гүйцэтгэх ажил явуулах нь хууль бус6 цаг 7 минутын өмнөХаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана6 цаг 17 минутын өмнөЧингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ8 цаг 6 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ8 цаг 8 минутын өмнөЖо Байдены үеийн бүх прокурорыг халахыг үүрэг болгожээ8 цаг 11 минутын өмнөБаянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо8 цаг 15 минутын өмнөЦагаан сараар 6-10 хоног амрах санал асуулга авч байна8 цаг 18 минутын өмнөСэрэмжлүүлэг: Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ8 цаг 24 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана2 сар 19. 9:47Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа2 сар 19. 8:56Теле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ сарын 17-21-нд болж байна2 сар 19. 8:54СХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна2 сар 19. 8:47Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн талаар хэлэлцэнэ2 сар 19. 8:42“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно2 сар 19. 8:36Хурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно2 сар 19. 8:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн2 сар 19. 8:28Дэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа2 сар 18. 17:14Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал2 сар 18. 17:11Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна2 сар 18. 14:04Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө2 сар 18. 13:55ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн2 сар 18. 12:49Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 сар 18. 12:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.