Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ


10-р сарын 7
16 цаг 03 минут

      Прокурорын байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42415, мөрдөн байцаалтын 3612 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 646 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 265 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 126, Өмчлөх эрхийн эсрэг 43, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 65, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Авлига, албан тушаалын 7, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 6, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг, Мөнгө угаах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 2, Татвар төлөхөөс зайлсхийх, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Эрүүл мэндийн эсрэг тус бүр 1 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Нийслэлийн прокурорын газраас Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “АТ” компанийн захирал Л.Ц нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санхүүгийн анхан шатны хуурамч баримтыг цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 1,2 тэрбум төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 120 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт удирдах албан тушаал хашиж байсан Д.Б нь иргэн Ч.Б, А.Б нартай бүлэглэн, нэр бүхий компаниас бараа материал авсан мэтээр гэрээ байгуулж, гэрээний төлбөр мөнгийг хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн  22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн тээврийн хэрэгслийн шалгагчаар ажиллаж байсан Б.Д нь тээврийн хэрэгслийг хилээр саадгүй нэвтрүүлсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль  авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Зэвсэгт хүчний командлалд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Ц.Ж нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд тэнцүүлэхийн тулд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Төв аймгийн прокурорын газраас аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан Д.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж байсан "И", “Г” ХХК-иудын барилгын захиалагч, орон сууцны норм, стандартад хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, зах зээлийн бодит үнэлгээнээс илүү үнээр албаны хэрэгцээнд автомашин худалдан авч бусдад хууль бус давуу байдал бий болгон, орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Баянхонгор аймгийн прокурорын газраас тус аймгийн Онцгой байдлын газрын албан тушаалтан Ж.А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэр бүлийн хамаарал бүхий хүнийг төрийн үйлчилгээний албан хаагчаар томилж, 4 жилийн хугацаанд цалинжуулан улсад 43 сая төгрөгийн хохирол учруулсан, хандив тусламж нэрээр нэр бүхий байгууллагаас 8 сая төгрөг гаргуулан хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа4 сар 9. 15:25Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ4 сар 9. 15:21Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно4 сар 9. 15:18Дорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна4 сар 9. 10:40“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно4 сар 9. 10:37УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ4 сар 9. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 9. 10:25Ормузын хоолойг дахин хаажээ4 сар 9. 10:21“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ4 сар 9. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4 сар 9. 10:15“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.