Засгийн газраас Эрүүл мэндийн салбарт оруулсан томоохон хөрөнгө оруулалтын ажлууд үр дүнгээ өгч эхэллээ


10-р сарын 7
16 цаг 34 минут

        Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарч томоохон хөрөнгө оруулалтуудыг шийдэж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы хамт нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ барилга болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Засгийн газар 2021 оноос хойш түүхэндээ анх удаа буюу эрүүл мэндийн салбарт 1.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Дээрх хөрөнгө оруулалтаар хэд хэдэн төрөх эмнэлгүүдийн өргөтгөлийн барилгын санхүүжилтыг шийдсний нэг нь Эх хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн "Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник”, "Хүүхдийн зөвлөх поликлиник"-ийн өргөтгөлийн барилгууд болон барилгын иж бүрэн их засвар юм. 


Тус эмнэлэгт  2021 оноос хойш тасаг нэгж болон төрөх өрөөнүүдэд их засвар хийгдэж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд  болон эх ургийн чиглэлийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх Монгол Улсын анхны Перинатологийн клиникийг байгуулжээ.  Мөн тун удахгүй ирэх 12 дугаар сард амбулаторийн шинэ барилга нь ашиглалтад орох гэж байна.
  
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Тус барилга ашиглалтад орсноор Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар, чадавх зургаа дахин нэмэгдэх боломж бүрдэж байна.  Улмаар ирэх онуудад шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг тусгаснаар 2027 онд гэхэд ЭХЭМҮТ-ийг бүрэн шинэчлэгдэж, хүрэлцээтэй хэлбэрээр тусламж үйлчилгээ үзүүлдэг болохоор зорин ажиллаж байна” хэмээн онцоллоо.


Түүнчлэн 2021 оноос хойш хийгдсэн хөрөнгө оруулалтаар нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ барилгын санхүүжилтыг шийдсэн. Тус өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгч “Өгөөмөр баян дэнж” ХХК нийт 45 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр, орчин үеийн чанарын шаардлагад нийцүүлэн барьж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. 

Ийнхүү тус эмнэлэг 59 жилийн дараа орчин үеийн төрөх эмнэлгийн стандартыг хангасан барилгатай болж, Сүхбаатар болон Сонгинохайран дүүргийн эхчүүд орчин үеийн шаардлага хангасан эмнэлгээр тухтай үйлчлүүлэх боломжтой бүрдэж байна.
 
Сайд С.Мөнхсайхан энэ үеэр шинэ эмнэлэг ашиглалтад орсноор орны тоо, тоног төхөөрөмж нэмэгдэж, тусламж үйлчилгээ, амбулаторийн чадавхи энэ хэрээр сайжирч байгаа ч цаашид хүний нөөцийнхөө бодлогыг зөв зохицуулж, харилцаа хандлагын томоохон шинэчлэлт, өөрчлөлтийг гаргах шаардлагатай байгааг онцлон дурдлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Монгол Вагнер"-аар тодорч саатуулагдсан гэх хурандаа З.Төрмандах С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ингэж ярьж байжээ1 цаг 54 минутын өмнөТөслийн менежмент болон KPI гүйцэтгэлийн үнэлгээний сургалтад нийслэлийн удирдлага хамрагдаж байна3 цаг 39 минутын өмнөЭрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 768 стандартаас 20 хувь нь шаардлага хангаж байна3 цаг 43 минутын өмнөБарилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ4 цаг 3 минутын өмнө“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчиллөө4 цаг 11 минутын өмнөБаянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ4 цаг 15 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно4 цаг 19 минутын өмнө“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ5 цаг 39 минутын өмнөО.Алтангэрэл: MCS-ийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан. Хувийн компани гүйцэтгэх ажил явуулах нь хууль бус6 цаг 59 минутын өмнөХаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана7 цаг 9 минутын өмнөЧингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ8 цаг 58 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ9 цагийн өмнөЖо Байдены үеийн бүх прокурорыг халахыг үүрэг болгожээ9 цаг 4 минутын өмнөБаянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо9 цаг 7 минутын өмнөЦагаан сараар 6-10 хоног амрах санал асуулга авч байна9 цаг 10 минутын өмнөСэрэмжлүүлэг: Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ9 цаг 16 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана2 сар 19. 9:47Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа2 сар 19. 8:56Теле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ сарын 17-21-нд болж байна2 сар 19. 8:54СХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна2 сар 19. 8:47Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн талаар хэлэлцэнэ2 сар 19. 8:42“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно2 сар 19. 8:36Хурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно2 сар 19. 8:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн2 сар 19. 8:28Дэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа2 сар 18. 17:14Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал2 сар 18. 17:11Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна2 сар 18. 14:04Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө2 сар 18. 13:55ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн2 сар 18. 12:49Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 сар 18. 12:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.