Н.Номтойбаяр: Ц.Батсүх гэж хурандаа цолтой хулгайч нэг сая ам.доллар нэхсэн Ц.Батсүх: АТГ-т шалгуулна


10-р сарын 7
18 цаг 52 минут

           УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн долоо хоногт “Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан танаас нэг сая ам.доллар нэхсэн нь үнэн юм уу” гэх сэтгүүлчийн асуултад “Үнэн. Ц.Батсүх гэдэг хурандаа цолтой хулгайч бий. “Олон нийтэд битгий зарлаач” гээд тал тохой татаад л... Хөөрхий муу найз маань ч бурхан болчихлоо. Хуурай ах минь байсан юм” гэж хариулав. Энэ тухай эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, хурандаа Ц.Батсүх нарын медиа тулаан 2019 оны дөрөвдүгээр сард ширүүсч байлаа. Тодруулбал, Н.Номтойбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрөөс нь нэг сая ам.доллар нэхсэн цагдаагийн хурандаагийн тухай ярьсан. Хэдийгээр нэр усыг нь хэлээгүй ч энэ ярианы эзнээр тухайн үед тэр хурандаа нь ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга асан, хурандаа Ц.Батсүх гэдгийг хэвлэлүүд мэдээлсэн. Хурандаа Ц.Батсүхийн хувьд, Н.Номтойбаярын дээрх ярианд “Мөнгө нэхсэн хүн” гэж намайг хэлж байгаа юм. Энэ бол гүтгэлэг. АТГ-т хүсэлт гаргаж өөрийгөө шалгуулна. “Хоёр хүнээр дамжуулан нэг сая ам.доллар нэхсэн” гээд “Нэг нь миний найз “Мунзуй” хочит Г.Нямдорж гэдэг хүнээр дамжуулан нэхсэн” гэж байна лээ. Ямар юмных нь мөнгө нэхэх вэ. Мөнгө нэхсэн гээд байгаа нь 2013 оных юм шиг байгаа юм. Тэр үед би УМБГ-ын дарга байлаа. Н.Номтойбаяр “Мунзуй”-тайгаа баранд зодоон цохион хийж, хутга шөвөгний хэрэгт холбогдчихоод байсан үе. Тэр хэргийг дүүргийн мөрдөнд шалгаж байсан. Н.Номтойбаяр сонин хэвлэлд “Өөрийгөө буруу зөрүү шалгалаа” гэж ярьдаг байсан. Сүүлдээ “Мунзуй”-ийн ард намайг байгаа гэж ярьдаг болсон. “Мунзуй” Г.Нямдорж болдоггүй этгээд, цагдаагийнхан андахгүй. Намайг 1993 онд Баянгол дүүрэгт анх мөрдөн байцаагч байхад орон байрны хулгайн хэргээр шалгагдаж байсан. “Центрпойнт-ын хэргээр над дээр бас шалгагдаж ял сонсож байсан. Сүүлд сураг сонсох нь ээ “МАК”-д ажилладаг, Н.Номтойбаярын багын найз юм гэсэн. Н.Номтойбаяр баранд танхайраад шалгагдахаараа “Шударга бусын хонгил”-оор орсон болдог юм уу. Хууль бусаар баавгай агнасныг нь шалгахаар бас “Хонгил”-оор оруулсан болох уу. Н.Номтойбаяр Монголын төр, цагдааг даапаалж байна”  хэмээн мэдэгдэж байлаа.

                                                                                                                                                       Г.Анар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа4 цаг 36 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ4 цаг 40 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно4 цаг 43 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна9 цаг 20 минутын өмнө“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно9 цаг 24 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ9 цаг 27 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ9 цаг 36 минутын өмнөОрмузын хоолойг дахин хаажээ9 цаг 40 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ9 цаг 44 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо9 цаг 46 минутын өмнө“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.