Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа


10-р сарын 8
8 цаг 53 минут

       Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ноос зохион байгуулсан “Хөдөлмөрийн үнэлэмж-Амьдралын баталгаа” жагсаал, цуглаанд оролцогчдоос энэ сарын 03-нд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороонд албан шаардлага ирүүлсэн юм. Уг шаардлагатай холбогдуулан тус Байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа болон холбогдох албаны хүмүүсийг урьж уулзлаа.

ҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа албан шаардлагынхаа үндэслэлийг танилцуулж, эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо хэрэгжиж эхэлснээс хойш гажуудал ихээхэн гарч, эмнэлгүүд санхүүжилтээ авч чадахгүй, эмч, ажилтнуудынхаа татвар, шимтгэлийг төлөх боломжгүй болсон хэмээв. Энэ мэт нөхцөл байдлыг үндэслэн дээрх жагсаал, цуглаанд оролцогчид салбарын санхүүжилтийг ДНБ-ий 6.0 хувьд хүргэх, төрөөс даадаг даатгуулагчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 3.0 хувь болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны гажуудлыг арилгаж, эмч, ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний ажил, үйлчилгээг бодитой үнэлж, норм нормативыг шинэчлэн, ажлын хувцас хэрэгслийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг байх зэргийг шаардлагадаа дурджээ.

Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны үед орон нутагт томилолтоор ажиллахдаа аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, бий болсон нөхцөл байдлын талаар ойлголт авсан тухайгаа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан танилцуулаад, ҮЭХ-ны албан шаардлага, түүнд дурдсан асуудлуудын талаар ярилцаж ойлголцох, гарц гаргалгааг хамтран хайх зорилгоор энэ уулзалтыг хийж байна гэсэн юм. Уулзалтад Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Лувсан, Сангийн яам (СЯ)-ны Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга У.Бат-Очир, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-ны Хөдөлмөрийн бодлогын газрын мэргэжилтэн Ш.Гэрэлцэцэг нар оролцож, ҮЭХ-ны шаардлагад дурдсан асуудлуудаар товч тайлбар өгсөн юм. ЭМЯ-ны газрын дарга Л.Лувсан салбарын нийт өр, авлага, Эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын сангийн орлого төвлөрүүлэлт, тасалдал, эмч, ажилтнуудын дундаж цалингийн тухай болон өр шийдвэрлэх талаар явуулж буй үйл ажиллагаагаа танилцуулав. Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг жил ирэх тутам нэмэгдүүлж буйг дурдаад, ялангуяа нийгмийн суурь үйлчилгээний зардлыг унагахгүй байх, ахиулах бодлогыг Сангийн яам баримталж байгааг онцоллоо. ГБХНХЯ -ны мэргэжилтэн Ш.Гэрэлцэцэг төрийн албан хаагчдын цалинг 2024 онд үе шаттай нэмэгдүүлсэн болон ирэх 2025 оны нэгдүгээр сараас 6.0 хувиар нэмэгдүүлэхээр болсон талаар мэдээлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэхээр ажиллаж байгаа талаар тайлбар өглөө.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, хэрэгжилтийн явцад гарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд яамд болон холбогдох талууд идэвхтэй хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэж, Байнгын хороо болон эрүүл мэндийн салбарын төлөөллийг оролцуулсан өргөтгөсөн хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

У.Хүрэлсүхийн CRYING BABY нь Л.Оюун-Эрдэнэ, LABUBU нь Д.Амарбаясгалан9 сар 12. 16:10"Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна9 сар 12. 13:34Маргааш “Автомашингүй өдөр" болно9 сар 12. 13:32“Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ9 сар 12. 12:25Албанид хиймэл оюунаар бүтээсэн сайдыг томилжээ9 сар 12. 12:00УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдлээ9 сар 12. 11:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монголын парламентын түүх ахмад үеийн холч ухаан, чин зүтгэл, шантаршгүй хөдөлмөрийн үрээр бүтсэн билээ9 сар 12. 10:11Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна9 сар 12. 9:36УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь9 сар 12. 9:31УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.09.15-09.199 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан9 сар 12. 9:21УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү9 сар 12. 9:00У.Хүрэлсүх: 2027 онд би намаа авна9 сар 11. 19:40Төрийн банк эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулна9 сар 11. 17:49Fitch агентлаг зэсийн үнийн таамгаа өсгөжээ9 сар 11. 16:13Н.Энхбаяр: “Чайна Энержи”-тэй байгуулсан нүүрс борлуулах гэрээнээс Монгол Улс 10 тэрбум долларын алдагдал хүлээнэ9 сар 11. 14:08Автомашингүй өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно9 сар 11. 10:41Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа9 сар 11. 10:37“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн 1000 оюутанд батламж гардуулж эхэллээ9 сар 11. 9:42Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ9 сар 11. 9:35УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 11. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан9 сар 11. 8:5416 настай Авишкар Раут: Бид бол энэ бүхнийг шатаах ГАЛ9 сар 10. 20:44Б.Дэлгэрсайхан: Битгий олон юм хуцаад бай. Би тэр гэрээг хийгээгүй9 сар 10. 17:11“Харбин” Ц.Тувааны балгаар Монгол Улс 10 тэрбум ам.доллар алдах уу9 сар 10. 16:29Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин, Б.Баатар, А.Амундра нарын Лондон дахь тансаглал буюу “Нүүрснийхэн Лондон руу гарчээ” хэмээх ээлжит скандал9 сар 10. 13:23Цэргийн сургуулилтын үеэр монгол гэр дээр бөмбөг тэсэлж, гаднаас нь цэргүүд довтолж буйг Хятадын төв хэвлэлээр харуулжээ9 сар 10. 11:18Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 9. 17:59Улаанбаатар хотод борлуулалтын 400 цэгээр мидлинг, хагас коксон шахмал түлш худалдаална9 сар 9. 17:31Х.Баттулгын МАН дахь схемийг У.Хүрэлсүх задалж чадах уу9 сар 9. 13:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.