Төрийн хар хүн хаана байна


10-р сарын 8
9 цаг 05 минут

       Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны ажил өндөрлөх дөхөж байна. Хуулийн хугацаандаа багтаж олон нэр дэвшигчид өөрсдийгөө олон түмэнд сурталчилж, таниулж яваа харагдана. Хотын сонгууль бол бидний хувьд маш чухал.

Энэ сонгуулиар хэн биднийг төлөөлөх вэ, наанадаж намайг цаанадаж таныг хэн төлөөлөх вэ гэдэг энгийн асуулт байгаа юм. Асуулт амархан. Тэд юу хийж чадах вэ. Тэр хүн төрд бэлтгэгдсэн хүн мөн үү? Төрийн хүнд тавигдах анхан шатны шаардлага хангаж чадаж байгаа юу. Яг одоо та нар хилийн цаанаас яаж харагдаж байгааг хэлье.

Нэр дэвшигчид ээ, Монгол Улс гэж нэг л эрх ашиг бий. Улсын нэрийн дараа, эцгийн чинь нэр явдаг юм. Энгийнээр хэлбэл, Монгол Улсын иргэн тэр овогтой тэр...

Өнөөдөр улс орны хувьд тулгамдсан маш олон асуудал бий. Эдгээр асуудлын хамгийн чухал амин сүнс бол Монгол хүн эрүүл байх. Эрүүл байхын тулд яах ёстой юм. Бүх ард иргэд нэг нарыг харж, нэг агаараар амьсгалж байна. Түүнээс Ардын нам агаарын бохирдлыг устгавал Ардчилсан намын гишүүд тэр агаараар амьсгалахгүй гэсэн үг огтхон ч биш. Тэсгим хүйтэн хаяанд ирсэн байхад энэ асуудлыг хөндөж тавьж байгаа нэр дэвшигчийг харсангүй. Харин хачин том уриа лоозон дэвшүүлж түүнийгээ бараг өөрөө ч тайлбарлаж чадахгүй нэр дэвшигчид олон байна. Зарим нэр дэвшигчид нь аргаа бараад бүжиглэж, дуулж, инээж, ханиаж гэр бүл үр хүүхдээ пиартаа татан оруулж яваа харагдана. Төрийн ажил хийх гэж байгаа бол таны гэр бүл үүнд ямар хамаатай юм. Тэднийгээ дургүй байхад нь түмний шившиг болгох ямар хэрэгтэй юм. Төрийн ажил төрлөөс хол явбал түмэнд өлзийтэй. Хамгийн эмгэнэлтэйнь  нэр дэвшигчдийн эцгийн нэр байхгүй юм шиг тэр улстөрчийн хүн, энэ улстөрчийн хүн гэнэ ээ. Ичих хэрэгтэй. Өөрийн үзэл бодол, үнэт зүйл, хийж чадах ажлын төлөвлөгөө гэж алга уу. Бас нэг зүйл нь нэр дэвшигчид мөнгөгүй гэнэ. Мөнгөгүй юм бол яах гэж төрд орох гэж байгаа юм. Хулгай хийх гэж байгаа юм уу. Хэзээ мөнгөтэй болох уу. Төрийн хяналт сулрахыг андаж байгаад хусах уу. Намын далбаан дор баяжигсдаас одоо салах цаг болсон. Саяхан нэг том телевизийн захирал чухам шүүх цагдаагаар явж хохирогчийн дүр эсгээд явсан. Одоо намын гүйцэтгэх албаны хамгийн том дарга болсон "би"-гээр өвчилсөн давхиж яваа харагдана. Намтайгаа эргэх холбоотой ажилладаг нь хожиж, намгүй хэрнээ боловсролтой, мэдлэгтэй, ёс зүйтэй нь хаяанд суудаг цаг иржээ. Өөр нэг зүйл нь дарга нь УИХ-ын гишүүн, туслах нь нийслэлд нэр дэвшиж ч байх шиг. Бүр нэг заавал төрөөс зулгааж амьдрах албатай мэт хүмүүс байна.

Ийм хүмүүсийг дээрээ залчихаар бид тэднээс юу хүлээх вэ. Тиймээс нэр дэвшигчдээс эхлээд төрийн хүн ямар байх ёстой вэ гэдэг асуултыг заавал асууж баримтжуулж үлдээмээр. Үргэлж дээрээс заавартай амьдарч ирсэн Монголчуудын хувьд өнөөдөр өөрсдийнхөө эрх ашиг, үр хүүхэд хойч үеийнхээ төлөө санаа тавих цаг ирсэн байна шүү. Ёстой үнэн гутлаа өмсөх зуурт худал уул даваад явчихлаа гэдэг шиг орон нутгийн сонгуулийн пиарын өнгө нэг иймэрхүү л харагдаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин | Zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой2 цаг 23 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ3 цаг 59 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа4 цаг 46 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ7 цаг 29 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ7 цаг 34 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ8 цаг 25 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа8 цаг 28 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа8 цаг 36 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ8 цаг 41 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна8 цаг 44 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 цаг 15 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 цаг 32 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.