Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна


10-р сарын 14
8 цаг 56 минут
       Сэтгэцийн эрүүл мэнд дэлхий нийтийн тулгамдсан асуудал болжээ. ДЭМБ-ын тайлан мэдээнд дэлхийд 450 сая хүн сэтгэцийн эмгэгтэй хүн байна гэсэн бол 2019 оны тайлан мэдээнд дэлхийд нийт 970 сая хүн сэтгэцийн эмгэгтэй буюу найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй болж өссөн байна. Тухайлбал, 280 сая хүн сэтгэл гутрах эмгэгтэй, 301 сая хүн сэтгэцийн эмгэгтэй буюу энэ нь сэтгэцийн эмгэгийн дийлэнх хувийг эзэлж байгаа юм.
 
Монголд эрэгтэйчүүдийн амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдээс 6 дахин илүү байна
 
Сэтгэл зүйн эрүүл мэнд биеийн эрүүл мэндэд хүртэл нөлөөлдөг байна. Жишээ нь, стресс түгшүүртэй удаан явах нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, ой тогтоолтын асуудал гээд олон эрсдэл үүсгэж болдог байна. Сэтгэл зүй хувьд цочролд орж, мухардаж явсны эцэст амиа хорлох сонголт хийдэг байна. Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс их байдаг. Үүний шалтгаан нь эрэгтэйчүүдийн дунд архины хэрэглээ өндөр, амьдралын буруу хэв маяг, мөн эмэгтэйчүүдтэй харьцуулахад асуудлаа нээлттэй ярьж чаддаггүй зэрэг байдал нөлөөлдөг гэж судлаачид дүгнэжээ.
СЭМҮТ-ийн эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Нацагсүрэн: Амиа хорлолт бол Монголын төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон. Дэлхий дахинд 4 секунд тутамд нэг хүн амиа хорлож нас бардаг гэсэн тоон мэдээлэл байдаг. Сүүлд 2022 оны статистик тайланд 546 хүн амиа хорлож нас барсан гэж бүртгэгдсэн. Манай улсын 15-29 насныхны осол гэмтэл, гаднын шалтгаант нас баралтын дөрөвдүгээр байрт амиа хорлолт ордог. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Амиа хорлож нас барсан тохиолдол Монгол Улс 100.000 хүнд 14.7 гэсэн тоо бий. Энэ нь дэлхий дахинаас дөрөв дахин өндөр үзүүлэлт. Бүсийн орнуудынхаа дунд манай улс амиа хорлолтоор дөрөвдүгээр байрт ордог. Сүүлийн 10 жилээр авч үзэхэд манай улсын эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 6 дахин илүү амиа хорлодог гэсэн тайлан мэдээ бий. Амиа хорлож нас барж буй хүмүүсийг дийлэнхийг нь сэтгэцийн эмгэгтэй байсан гэж үздэг. Гэтэл яг сэтгэцийн эмгэгийн улмаас амиа хорлож нас барсан тохиолдол маш бага байдаг. Ерөнхийдөө сэтгэл санааны гэнэтийн цочролын улмаас болж амиа хорлох шийдвэр гаргадаг. Мөн хэвлэл мэдээллээр амиа хорлолтын талаар хэтэрхий дэлгэрэнгүй мэдээлэх нь амиа хорлох талаар бодож байсан хүнд үйлдэл хийх сэдэл өгч байдаг. Хэвлэл мэдээллээр хүний амиа хорлож нас барсан талаар мэдээлэх гэж байгаа бол яаж амиа хорлосон аргыг нь нарийвчлан мэдээлэхгүй байхыг ДЭМБ-аас болон бусад холбогдох байгууллагуудаас зөвлөдөг. 2013 онд дэлхий дахинд хийсэн эрүүл мэндийн судалгаагаар 4 сурагч тутмын нэг нь сүүлийн 12 сарын хугацаанд амиа хорлох тухай бодож байсан нь батлагдаж байдаг. Гэвч харамсалтай нь үүнээс 20 дахин их хүүхэд амиа хорлох оролдлого хийж байсан. Манай монголчуудын хувьд амиа хорлох тухай бодож, ярьж буй хүмүүсийг буруугаар ойлгож, ад шоо үзэх хандлагатай байдаг. Тийм ч учраас хүмүүс мэдрэмжээ илэрхийлэхээс санаа зовж, хэн нэгэнд асуудлаа ярьдаггүй. Гэтэл амиа хорлох бодол тээж байгаа, сэтгэл гутралтай, асуудалтай байгаа нэгнээ зүгээр л сонсож өгснөөр тэр хүн өөрөө өөрийнхөө амийг аврах процесст нь тусалж байдаг. Бид бүгд эргэн тойрныхоо хүн, хэн нэгний тулгамдсан асуудал болон хэцүү байгаа байдлыг нь сонсож өгснөөр тэр хүнийг амиа хорлохоос сэргийлэх маш том ажлыг хийж байдаг шүү. Танд хэн нэгэн хүн ирээд өөрт тулгамдаж буй асуудлаа яривал ад шоо үзэж, ялгаварлан гадуурхах бус зүгээр л сонсоод, тэврээд өгөөрэй.
Монголд 1800-2000 дугаарын утсаар 24 цагийн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Хэрэв та сэтгэл зүйн хямралд ороод яахаа мэдэхгүй байгаа бол дээрх утас руу холбогдож болно.
 
Монгол 10 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй
 
Сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгээр насанд хүрэгчид болон өсвөр үеийнхний 10 хүн тутмын нэгт нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй гэх хариу гарчээ. Монгол хүнд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгт сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, тайлбарлаж боломгүй биеийн шаналгаа, нойрны эмгэгүүд, архаг ядаргаа зэрэг эмгэгүүд ордог. Эдгээр эмгэгүүд ихэвчлэн стрессийн шалтгаантай үүсдэг байна.
СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмч Л.Эрдэнэсувд: Монгол Улс 2022 оны тавдугаар сарын 1-нээс улс орон даяар эрт илрүүлгийн үзлэг хийж эхэлсэн. Энэ жилийн хувьд эрт илрүүлгийн шинжилгээнд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгийг шинээр нэмж оруулсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгийг хүүхэд өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчид гэсэн хоёр ангилалд хувааж, асуумжийн аргаар авч байгаа. Насанд хүрэгчдийн дунд 9.8 хувь буюу 10 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй гарсан. Үнэхээр сэтгэцийн эмгэгтэй эсэхийг эцсийн байдлаар нарийн мэргэжлийн эмч үзэж байж тодорхойлно. Түүн дотор зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгт сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, тайлбарлаж боломгүй биеийн шаналгаа, нойрны эмгэгүүд, архаг ядаргаа зэрэг эмгэгүүд зонхилж илэрсэн. Эдгээр эмгэгүүд ихэвчлэн стрессийн шалтгаантай үүсдэг. Хүн амын дунд сэтгэл түгшилт 10 хувь орчим, сэтгэл гутрал 10 хувь, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь нэлээд өндөр хувьтай гарсан. Хүйсийн хувьд авч үзвэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2 дахин илүү тохиолдсон байсан. Ялангуяа бэлэвсэн эсвэл огт гэрлэж байгаагүй эмэгтэйчүүдийн дунд арай илүү өндөр хувьтай гарсан. Мөн боловсролын түвшин болон эдийн засаг, гэр бүлийн ялгаатай байдлууд ажиглагдсан. Хүүхэд өсвөр үеийн дунд мөн адил 10 хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй гэж гарсан. Үүн дотроо сэтгэл хөдлөл, зан үйл, анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх зэрэг эмгэгүүд өндөр хувьтай гарсан. Хүйсээр нь ангилж үзвэл  эрэгтэй хүүхдүүд анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг арай өндөр   хувьтай гарсан бол охидын дунд сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд өндөр хувьтай гарсан.
Монголд 10 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй, гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэх судалгааны дүнг харж болохоор байна. Сэтгэцийн эрүүл мэнд хэн нэгний сэтгэл хөдлөл, сэтгэл зүй, нийгмийн сайн сайхан байдлыг тодорхойлдог аж. Харамсалтай нь монголчууд бидний сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна. Битүү түгжрээ, утаанаас эхлээд асар их стресс дунд амьдардаг бид сэтгэцийн хувьд эрүүл байвал харин ч хачин болов уу.
Эх сурвалж: Төрбаяжих АМАРЖАРГАЛ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа2 цаг 23 минутын өмнө"Чингис хаан" ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо3 цаг 8 минутын өмнө“Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ3 цаг 14 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна3 цаг 46 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал3 цаг 51 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ3 цаг 57 минутын өмнөТ.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ4 цаг 23 минутын өмнө"Монгол бахархлын өдөр" зах худалдааны төвүүд ажиллана4 цаг 27 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа4 цаг 36 минутын өмнө"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна4 цаг 41 минутын өмнөМонгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана4 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн4 цаг 57 минутын өмнөБүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ11 сар 18. 18:34207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна11 сар 18. 13:50Их Британид ирж буй хууль бус цагаачдын үнэт эдлэлийг хураан авна11 сар 18. 13:45АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэгдэхгүй11 сар 18. 12:10Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ЗГ-ын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа11 сар 18. 10:21Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна11 сар 18. 10:04О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн11 сар 18. 9:57Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна11 сар 18. 9:42Монгол харваачийн эрдмийг дэлхийд мандуулсан бахархалт багш, шавь11 сар 18. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 18. 8:57Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана11 сар 17. 23:21Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ11 сар 17. 16:26“Honda”-гийн машины парад Гиннесийн амжилт тогтоожээ11 сар 17. 16:22Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ11 сар 17. 16:17Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгаа ба эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ11 сар 17. 12:59Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав11 сар 17. 12:44Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 17. 12:41Т.Сайфолла, С.Мөнхзул нар ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо11 сар 17. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.