Тэтгэврийн сан ДАРЬТАЙ ТОРХНООС ялгаагүй байна


10-р сарын 15
12 цаг 17 минут

      Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд салбарын эрхзүйн орчны шинэчлэл, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцууллаа.

Уг арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул болон газар, хэлтсийн дарга нар байлцав.

2024-2028 онд ажилгүйдэл, ядуурлын түвшинг 2 дахин бууруулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8-10 мянган ам.долларт хүргэх, хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах бодлогын томоохон зорилт дэвшүүлсэн.

Өнөөдрийн байдлаар манай улсад 983.485 гэр бүл байна. 5 гэр бүл тутмын 1 нь орон сууцны асуудалтай, 3 гэр бүл тутмын 1 нь санхүүгийн асуудалтайн улмаас жил дунджаар 4000 гаруй хос гэрлэлтээ цуцлуулж байгаа харамсалтай мэдээ бий.

Гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээг хөгжүүлэхээр гэр бүлд чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, аймаг, дүүрэг бүрд гэр бүлийн сэтгэлзүйчтэй болох боломжийг бүрдүүлсэн.

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦ хөтөлбөрийн хүрээнд залуу гэр бүлүүдээ түлхүү хамруулна.

Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлж, тэтгэврийг өвлүүлдэг болгосон.

Цаашид хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, нийгмийн даатгалын санг ил тод болгох, үйлчилгээгээ хиймэл оюун ухаанд тулгуурлан цахимжуулж, виртуал хэлбэрт шилжүүлэх зорилт дэвшүүллээ.

Халамжийн давхардлыг арилгаж, ядуурлыг арилгахад халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлэгтээ хүргэнэ.

Хөдөлмөрийн чадвар алдалтын тогтоодог 97 өвчнийг хугацаагүйгээр тогтоож, ХҮНД СУРТАЛ-ыг бүрэн арилгалаа.

Ирэх жилүүдийн хамгийн томоохон зорилт бол БҮТЭЭМЖИЙН ХУВЬСАЛ болж бүтээмж дагаж цалин өсдөг тогтолцоо руу шилжинэ.

Харин тэтгэврийн сан ДАРЬТАЙ ТОРХ-ноос ялгаагүй байна. Нөхөн даатгалын тухай хууль, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох, тэтгэвэр тогтоох дараалласан 7 жилийг 5 жил, жил өсгөн тооцох зэрэг популист шийдвэрийн хор хохирлоос болж тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсжээ.

2025 оноос ЭХИЙН АЛДАР 2-р зэргийн одонд 200 мянга, 1-р зэргийн одонд 400 мянган төгрөг болгож 2 дахин нэмэгдүүлсэн.

Ахмад настнуудын асаргааны хувилбарт үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээг нэвтрүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс хамгаална.

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлж, хөдөлмөр, хөдөлгөөн засал, хэл засал, асран хамгаалагчдад нь зөвлөгөө өгөх зэрэг ДЭМЖИХ ТӨВҮҮД-ийг улсын хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж байна.

2024 оны УИХ-ын намрын чуулганд салбарын тулгуур хуулиуд болох Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн халамжийн үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай хуулийн төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл, Дохионы хэлний тухай хуулийн төслүүдийг өргөн барихаар бэлтгэлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн өмчийн 28 объектыг хувьчлах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 13:55Нийслэлийн 24 мега төслийн бүтээн байгуулалтын ажилд “Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци” ГҮТББ-тай хамтран ажиллана5 сар 3. 13:53Энэ онд нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна5 сар 3. 13:44УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүллээ5 сар 3. 13:41Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна5 сар 2. 15:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 2. 15:48Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 2. 15:44Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 2. 12:50УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 2. 10:25“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ5 сар 2. 9:59БНХАУ-д зорчих Монгол улсын иргэдэд хүргэх мэдээлэл5 сар 2. 9:56Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой5 сар 2. 9:48Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа5 сар 2. 9:46Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 9:34Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 9:32Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа5 сар 2. 8:58УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 2. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан5 сар 2. 8:50Хүний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч, улмаар айл өрхийн малын саравч, гэр шатаж байна5 сар 1. 16:23У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ5 сар 1. 15:23Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна5 сар 1. 15:21Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна5 сар 1. 15:11Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ5 сар 1. 15:07Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа5 сар 1. 13:05“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно5 сар 1. 12:22АН-ын бүлэгт гурван асуудлаар нэг хоногийн завсарлага өглөө5 сар 1. 10:46УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 01-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 1. 10:42Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ5 сар 1. 9:45Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо5 сар 1. 9:382026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.