Б.Мөнхсайхан: Цахилгааны үнийг нэмбэл гал түлэхээс өөр аргагүй байна


10-р сарын 21
9 цаг 26 минут

       Улаанбаатар хотод 380 гаруй мянган өрх байгаагийн 220 мянга нь гэр хороололд, үлдсэн хэсэг нь орон сууцанд амьдарч байна. Орон сууцанд амьдарч буй иргэдийн багагүй хувь нь түрээсийн сууцанд амьдардаг. Байр түрээслэгчдийн ихэнх хувийг  залуу гэр бүлүүд эзэлдэг. Гэвч орон сууцны үнэ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэх болсон нь залуу гэр бүлүүдийг гэр хороолол руу шилжихэд хүргэж байгаа юм. Тэдний нэг бол Б.Мөнхсайхан юм. БЗД-ийн 29 дүгээр хороонд шилжин суурьшаад хоёр сар гаруй болж буй. Тэрээр өндөр үнэтэй орон сууц шууд худалдаж авах боломжгүй учир түрээсийн байранд дөрвөн жилийг өнгөрөөжээ. Гэвч жил ирэх тусам түрээсийн байрны үнэ нэмэгдэж байгаа нь эдийн засагт нь дарамт учруулах болсон тул ийнхүү гэр барьж, тусдаа гарчээ. Энэ тухайгаа “Манайх ам бүл гурвуулаа. Тиймээс нэг өрөө байр түрээсэлдэг байсан. Нэг өрөө байрны түрээсийн төлбөр сарын 900.000 төгрөг, үүн дээр СӨХ болон тог, усны мөнгө нэмэгдээд сардаа 1.1 сая төгрөг зарцуулдаг байсан. Гэхдээ байрны түрээсээ сар сардаа авдаг хүн олддоггүй учир гурван сараар түрээсийн төлбөрөө төлж ирсэн. Энэ нь санхүүгийн дарамт учруулах болсон тул өнгөрсөн долдугаар сарын сүүлээр гэр барьж амьдрахаар шийдсэн” гэсэн юм.

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл утааг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүд дулаалга хийж, дулаан алдалтаа багасгаж, цахилгаан болон нарны эх үүсвэрээр халаалтаа шийдсэнээр шахмал түлшний хэрэглээ 30 хувиар буурах боломжтойг судлаачид хэлсээр байгаа.

Б.Мөнхсайхан ч мөн гэр хороололд яндан нэмэхийг хүсээгүй тул гэрээ дулаалж, цахилгаанаар халаалтаа шийдсэн байна. Түүнчлэн цахилгаан халаагуураар халаалтаа шийдсэнээр тав тухтай амьдрах боломжтой болсон аж. Гэвч тогны мөнгийг ирэх сараас нэмэх тухай яригдаж байгаа нь түүний сэтгэлийг зовоох болжээ. Энэ талаар Б.Мөнхсайхан “Би долдугаар сарын 25-нд ахынхаа хашаанд зургаан ханатай гэр барьсан. Ингэхдээ гэрийн буйраа бетоноор цутгаж, шалны халаалт хийлгэж, паркет шахаж гэрээ барьсан. Наймдугаар сарын нэгнээс гэртээ амьдарч эхэлсэн. Манайх урд болон хойд талдаа тус тусад нь шалны халаалт суурилуулсан. Наймдугаар сард зөвхөн хойд талын шалны халаалтаа ажиллуулахад тогны төлбөр 150 мянган төгрөг гарсан. Одоо хүйтэрч байгаа учир хоёр шалны халаалтаа ажиллуулахаар тогны төлбөр сардаа 300 орчим мянга гарах байх. Гал түлэхгүйгээр энэ хэмжээний төлбөр гарвал боломжийн санагдаж байна л даа. Гэвч тогны төлбөрийг ирэх сараас 60 хувиар нэмж магадгүй гэж байна. Ингэхээр манайх сард 450 орчим мянган төгрөг төлөхөөр байгаа юм. Сардаа энэ хэмжээний төлбөр төлбөр зөвхөн тогны төлбөрт зарцуулснаас гал түлж амьдарвал илүү бага зардал гарахаар байна. Уг нь залуу гэр хороололд нэг ч гэсэн яндан нэмчихгүй юмсан гэж чадахаараа л хичээж байна” гэсэн юм.

Нийт гэр хорооллын 45 хувь нь уламжлалт монгол эсгий гэр, 55 хувь нь хувийн орон сууцууд байна. Тодруулбал, 73.3 мянган гэр, 87 мянган байшин байна гэсэн үг. Монгол гэр нь нүүдлийн соёл иргэншилд зориулагдсан сууц. Монгол гэр энгийн байшингаас 60 хувийн илүү дулаан алддаг. Тодруулбал, гэр нь ойролцоогоор 24 мкв гэж үзвэл халааж буй дулаанаар нь 60 мкв байшинг халаах боломжтой. Дулаан алдагдал их учир гэрийг цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчээр халаах нь асар их зардалтай байгаа юм. Тиймээс монгол гэрийг дулаалах нь хамгийн үр дүнтэй арга гэж “Цэлмэг тэнгэр” санаачилгын Сэргээгдэх эрчим хүч хариуцсан инженер Ц.Цолмонбаатар  манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, цахилгаанаар халаалтаа шийдэхэд дулаалга маш чухал ажээ. Тэгвэл Б.Мөнхсайхан гэрийн дулаалга болон бусад зардалд таван сая төгрөг зарцуулсан байна. Тодруулбал, бетонон суурь цутгахад 1.6 сая, шалны халаалт нэг сая, паркет 1.2 сая, гэрийн дулаалга болон бусад зүйлсэд 1.2 сая төгрөг зарцуулжээ. Гэвч энэ хэмжээний зардал гаргачхаад гал түлнэ гэдэг харамсалтай байна гэж түүний эхнэр О.Номин ярилаа. Тэрээр “Монгол гэрт амьдрахад гал түлэх хамгийн хүндрэлтэй санагддаг. Цахилгаанаар халаалтаа шийдэх нь амьдралыг илүү хөнгөвчлөхөөс гадна тав, тухтай амьдрах боломжийг бий болгож байна. Иргэн, төр хоёр хамтарч байж утааг бууруулах боломжтой гэж боддог. Гэвч хичээл зүтгэл гаргаж буй иргэдийнхээ итгэлийг битгий нугачан дараасай гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, ирэх сараас тогны мөнгө нэмэх бол бидэн шиг цахилгаанаар халаалтаа шийдсэн иргэд байгааг битгий мартаасай гэж хүсэж байна. Одоо байгаа шиг сард 300 мянган төгрөгийн зардал гарч байвал бид гүрийгээд өвлийг барж чадна. Харин сард 450.000 төгрөг төлбөл хэцүү” гэлээ.

Эрчим хүчний үнэ нэмэх талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Бас дулааны эрчим хүч, хэрэглээний халуун усны үнэ нэмэгдэнэ. Ойрын өдрүүдэд энэ талаарх шийдвэрийг гаргана. Эрчим хүчний тухай хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороо бие дааж шийдвэр гаргадаг. Үүнтэй холбоотой судалгааг хийж байгаа. Нэг кВт цаг эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, айл өрхүүдэд 140 төгрөгөөр борлуулж байна. Ингэхээр бид 50 хувьдаа ч хүрэхгүй үнээр борлуулж байна шүү дээ. Дулааны хувьд ТЭЦ-3, ТЭЦ-4, ТЭЦ-2, Амгалан дулааны станцаас авч байгаа. Нэг айлын дулааны зардал 1 м.квт нь сардаа 506 төгрөг байна. Би 90 мянган төгрөгөөр дулаанаа үйлдвэрлэчихээд 35 мянган төгрөгөөр борлуулж байна. Бид эхний ээлжид алдагдлаа хэрхэн багасгах вэ гэдгээ шийдэх болохоос эрчим хүчний салбарын үнэ чөлөөлж, өрсөлдөөн бий болгох нь ойрын жилүүдэд хийх ажил биш. Тодорхой хугацаанд үе шаттайгаар эрчим хүчний үнийг үе шаттай нэмсэн тохиолдолд зах зээлийн зарчимд шилжих боломж Засгийн газрын бүрэн эрхийн төгсгөл буюу 2027-2028 онд бүрдэх болов уу" гэсэн юм.

Мөн төр цахилгаан халаалтыг дэмжиж байгаа бол эрчим хүч, тог цахилгаан тасрахгүй байх тал дээр хариуцлагатай ажиллах ёстойг энд онцолъё. Өрөөр хэлбэл, утаа гаргахгүй, гал түлэхгүй байгаа айл өрхүүд цахилгааны асуудалтай шууд холбоотой болж байгаа. Хэрвээ цахилгаан тасарвал гал түлэхээс өөр аргагүй болно. Цаашлаад айл хөлдөх ч аюултай нөхцөл байдал бий болно гэсэн үг юм. Тиймээс эрсдэл гаргаад ч болов яндангаасаа салахыг хүссэн иргэдээ мартахгүй байхыг сануулж байна.

Эх сурвалж: Б.БАЯРЖАВХЛАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Б.Чимидийн нэрэмжит шагнал"-ын шалгаруулалт эхэллээ12 сар 9. 18:37НҮБ-ын хүүхдийн сангийн Улс орны хөтөлбөрийн 2024 оны үр дүнг хэлэлцлээ12 сар 9. 17:49ЁЗДБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ12 сар 9. 17:46С.Цэнгүүн: Эрчим хүчний үндэсний хорооноос гарах болсноо мэдэгдэж байна12 сар 9. 17:43Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хэргийг шүүхэд шилжүүлжээ12 сар 9. 17:37Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавьжээ12 сар 9. 17:31АҮББХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв12 сар 9. 14:56Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоороо Азид тэргүүлж байна12 сар 9. 14:52Төрийн банк биржийн бус зах зээлд “Ногоон ирээдүй” бонд гаргалаа12 сар 9. 14:31ОХУ-ын Курилын арлуудын бүс нутагт 6.1 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ12 сар 9. 11:21Нийгмийн даатгалын санг цөлмөсөн албан тушаалтнуудыг шалгана12 сар 9. 9:20Нарансэвстэйн боомтыг нээж болохгүй 10 шалтгааныг нэрлэв12 сар 9. 9:10Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ12 сар 9. 9:06“Ерөнхийлөгчийн багын найзууд шийдвэр гаргах гол хүмүүс болсон”12 сар 9. 9:00“Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хаалт боллоо12 сар 9. 8:56УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд12 сар 9. 8:53УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төсөлд олон нийтийн санал бодлыг тусгах үйл ажиллагаа эхэлж байна12 сар 9. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн12 сар 9. 8:31Тэгш эрх, шударгаар шүүлгэх эрх, хүүхэд хамгаалал, хүний эрхийн хамгаалагч сэдвээр хичээл заав12 сар 8. 17:44"Бидний эрх Бидний оролцоо" сургалт зохион байгуулав12 сар 8. 16:26Үзэл бодлоо илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх, сурч боловсрох эрхийн агуулгуудыг судаллаа12 сар 7. 18:42“Хүн төвтэй” хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд оюутан залуусыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхэллээ12 сар 7. 17:11Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ12 сар 6. 20:41ТББХ: Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ12 сар 6. 16:40ОУХБ-ын 187 дугаар конвенцод хийсэн нийцлийн судалгааны үр дүнг танилцуулав12 сар 6. 16:38Төрийн банк тогтвортой, ногоон санхүүжилтэд манлайлна12 сар 6. 16:30ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 6. 15:31Монгол нүүдлийн зан үйл өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ12 сар 6. 11:12Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна12 сар 6. 11:01Монгол Улсад 32 543 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна12 сар 6. 10:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.