Л.Оюун-Эрдэнэ: Улстөржиж 16-20 жил гацсан төслүүдийг эрэмбэлээд оруулж ирнэ, хэрхэхийг УИХ шийднэ биз ээ


10-р сарын 23
9 цаг 16 минут

           Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр зарим асуудлаар мэдээлэл хийжээ. Тэрээр тэр үеэрээ “УИХ-ын сонгууль болж өнгөрлөө. Залгаад Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Эндээс холимог тогтолцоо уламжлалт тогтолцооноос ялгаатай нь тодорхой харагдсан байх. Нэг үгээр хэлбэл УИХ-ын сонгууль уламжлалт тогтолцоогоор явсан бол хоёр том намаас өөр хэн ч гарахгүй байсан. Бусад намуудад боломж олгож, илүү төлөөлөл хангах гэж л холимог тогтолцоонд шилжсэн. Одоо Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулдаг болгох нь зөв өө. Сонгуулийн цикль тасрахгүй улстөржиж хөөрсөөр байтал цагаа алддаг. Одоо ажилдаа орох цаг. Галтай ч алсдаа хэрэгтэй шийдвэрүүд дээр энэ намар, хаврын чуулган төвлөрөхийг хүсэж байна. Улс орны хөгжлийг гацаасан, популизмаас өөр байлгах гэж л 126 гишүүнтэй УИХ бүрдсэн. Үндэслэл нь ийм байсан. Одоо энэ зөв байсан эсэхийг ард түмэн харж байгаа. Улстөржиж 16-20 жил гацсан бүх төслийг эрэмбэлж байгаад оруулж ирнэ. Хэрхэхийг УИХ шийднэ биз ээ. Популист биш мэргэжлийн УИХ бүрдсэн гэж итгэж байгаа. Гэхдээ бүр гацаах нь уу, эсвэл ажил хэрэгч, мэргэжлийн хандах нь уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс бид, Засгийн газраас бүх зүйлийг ил тод оруулж ирье. Үүнээс гадна, бид улс төрийн зорилгоор том төслүүдийг гацаасан, хөгжлийн боломжийг хулгайлсан популистуудтай хатуу тэмцэх болно. Тэдэнтэй бүгд нийлж тэмцэх ёстой” гэжээ.

Ийнхүү “16-20 жил дарагдсан 14 мега төслийг Засгийн газар эрэмбэ дараагаар нь УИХ-д оруулж ирнэ” гэдгийг Ерөнхий сайд зарлалаа.

Ер нь бол “Эдгээр төслийг хөдөлгөх гэж хамтарсан” гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь тайлбарлаж байсан юм. Тэрээр 2024 оны аравдугаар сарын 4-ний чуулганд үг хэлэхдээ “Өндөр хүлээлт хариуцлагыг хамт дагуулдаг жамтай. Хэрэв 126 төлөөлөл бүхий энэ парламент, Засгийн газар иргэдийн энэхүү хүлээлтийг биелүүлж чадахгүй, өмнөх шиг, эсвэл бүр өмнөхөөсөө тааруу гэсэн нийгмийн дүгнэлтэд хүрвэл ардчилсан парламентын засаглалд аюул учрах хэмжээний эрсдэл өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үүл мэт хуралдсаныг Та бид хамтдаа ухамсарлах учиртай.

Аливаа асуудлын шийдлийг олж, амжилт бүтээхэд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл хэрэгтэй ч, нураахад нэг л бодлогогүй үйлдэл хангалттай болохыг бид 2014 оноос хойш 10 гаруй жил зарцуулж байж ахиулсан зээлжих зэрэглэлийн үнэлгээ зэрэг олон жишээнээс харж бас суралцаж болно. Ийм алдааг давтахгүйн тулд бид хамтарсан Засгийн газар байгуулж, “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” гэрээнд үндэслэсэн эхний төсвөө Засгийн газар УИХ-д өргөн барьж байна. 2025 оны төсөв бол Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх дөрвөн жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой” гэж байсан юм.

Өөрөөр хэлбэл, тэрээр “Гацсан төслүүдийг гацаанаас гаргах гэж 126 гишүүнтэй УИХ-ыг бүрдүүлэх Үндсэн хууль, бусад холбогдох хуулийн өөрчлөлтийг хийсэн. Мөн УИХ-ын сонгуулийн дараа хамтарсан Засгийн газрыг байгуулсан” гэж байв.

Угаасаа энэ реформ нь зөв үү, буруу юу гэдэг нь 2025, 2026 онд л харагдчихна. Харин “Хөгжлийг гацаагч популистуудтай хатуу тэмцэх болно” гэдгээрээ хэнийг онилж хэлсэн нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Т.САЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Амарбаясгалан: Ноорог.мн сайттай холбоотой асуудалд УИХ хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллана5 цаг 10 минутын өмнөМонгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ9 цаг 13 минутын өмнөЭ.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө9 цаг 48 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв9 цаг 51 минутын өмнөУлаанбурхан өвчний 55 тохиолдол бүртгэгдээд байна3 сар 18. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо3 сар 18. 11:00УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг цэгцлэх, зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хэсгийнхэнтэй уулзлаа3 сар 18. 10:31Өчигдөр найман байршилд гал гарчээ3 сар 18. 10:28Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, шөнөжин мэдүүлэг авчээ3 сар 18. 9:40Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө3 сар 18. 9:36Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна3 сар 18. 8:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна3 сар 18. 8:56УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ3 сар 18. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 сар 18. 8:49Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 17. 19:39Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 17. 19:38Монголын баг тамирчид “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас 21 медаль хүртлээ3 сар 17. 19:36Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 сар 17. 19:28“Хөх дөл” төслийн нээлт боллоо3 сар 17. 19:25“Монгол цэргийн өдөр”-ийг угтан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочилж, нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүллээ3 сар 17. 19:23"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээнийг нийт 15 төрлөөр 30 ангилалтай зохион байгуулна3 сар 17. 19:15Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 сар 17. 19:05Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа3 сар 17. 19:01Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 17. 13:35Авлига, албан тушаалын 6 хэргийг шүүхэд шилжүүллээ3 сар 17. 12:18Нийтийн тээврийн 1134 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 17. 12:12Гэмт хэргийн шинжтэй 69 гомдол, мэдээллийг шалгав3 сар 17. 12:08Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ3 сар 17. 11:52Д.Амарбаясгалан: Татварын хувь хэмжээг бууруулах хэрэгтэй3 сар 17. 11:36Цэргийн баяр нэртэй хоёр хүн байна3 сар 17. 10:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.