Эрчим хүчний салбар дахь хулгайгаа цэгцэлчихээд үнээ нэмнэ үү!


10-р сарын 24
8 цаг 55 минут

       Хамтарсан Засгийн газрын сайд бүрийн амнаас “Эрчим хүч, дулааны үнийг нэмэхээс аргагүй. Одоо л нэмэхгүй бол хойшлох тусам өртөг нь өснө” гэх тайлбар л унах болов.

УИХ-аас өнгөрсөн долоо хоногт баталсан Монгол Улсыг 2025 онд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр  Засгийн газар эрчим хүчний үнийг 64 хувиар, дулааны үнийг 28 хувиар нэмэх эрхийг аваад буй.

Олон жил эрчим хүчний салбарт төрийн хатуу зохицуулалт үйлчилснээс алдагдал өсч, амаргүй болсон нь үнэн ч ийм байдалд хүрэхэд нөлөөлсөн нэг шалтгаан нь хулгай, авлига, шахаа гэж хэлж болно. Үүнийг гэрчлэх гэмт хэргүүд төрийн өмчит Дулааны цахилгаан станцуудыг тойроод өрнөж байв.

Тодруулбал, 2018 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Дулааны цахилгаан станц-IV төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан С.Анхбаярыг 100 сая төгрөгийн хахуулийг бусдаас авсан гэм буруутайд тооцож, хоёр жилийн хорих ял оноосон.

Мөн энэ хэрэгт холбогдуулан,  тус төрийн өмчит компанийн Худалдан авах ажиллагааны хэлтэст ажиллаж байсан Л.Дэмбэрэлнямд 1.6 жилийн хорих ял оноосон юм.

Дулааны цахилгаан станц-IV төрийн өмчит компанид нэг тэрбум гаруй төгрөгийн үнэтэй зуухны тоноглол нийлүүлэхдээ хахууль авч, өгөлцсөн хэрэгт буруутган яллаж байв. Гэвч Улсын дээд шүүхээр энэ хэрэг шүүгдэхэд С.Анхбаярт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 27 сая төгрөгөөр торгох ял оноон хоёр жилийн хорих ялыг нь хүчингүй болгосон. Дээрх шийдвэрийг Улсын дээд шүүхээс гаргахад "С.Анхбаяр ч аргагүй том артай юм, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хуурай дүү гэдэг нь аргагүй юм байна” гэж шуугиад л өнгөрсөн.

Эл салбарт авлига газар авсныг гэрчлэх бас нэгэн дуулиант баривчилгаа 2022 онд болж өнгөрсөн.

Тодруулбал, 2022 онд Дулааны цахилгаан станц-III төрийн өмчит компанийн захирал Л.Эрхбаатар мөн л бусдаас их хэмжээний мөнгө авч байгаад Авлигатай тэмцэх газрынханд гардуулж, саатуулагдсан.

Тендерийн сонгон шалгаруулалтад нэр бүхий компанийг тэнцүүлж өгсний шан харамж болгон авлига авсан тухай хэвлэлүүд бичиж байв.

Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарын авлига хэдхэн саяар яригддаггүй хэдэн зуун саяар хэмжигддэг тухай дуулиан дэгддэг нь оргүй биш юм. Тэр хэрээр энэ салбар дахь алдагдлыг өсгөдөг нь ч бас нууц биш. Дээр нь шахаа замбараагаа алдсан.

Нөгөөтэйгүүр, иргэд эрчим хүч хулгайгаар хэрэглэдэг тохиолдлууд тоймгүй олон. Мөн эрчим хүчний салбар алдагдал ихтэй ажиллаж байгаа гэх хэрнээ амбиц нь хэтэрсэн олон даргатай, бас цүнхчидтэй. Тэр хэрээр үр ашиггүй зардал ч их гаргадаг гэх юм билээ. Эдгээр асуудлуудаа цэгцлээгүй байж,  эрчим хүч, дулааны үнийг нэмэхээс аргагүй гэх ганцхан тайлбарыг ард иргэдэд тулгах нь үнэндээ зохисгүй юм.

Үнэ нэмж болно, үүний өмнө авлига хулгай, шахаагаа цэгцэлчих. Эл асуудлыг шийдвэрлээгүй цагт эрчим хүний үнийг 64 хувиар, дулааны үнийг 28 хувиар нэмээд ч салбар нар үзэхгүй. Хулгай авлига нь өмнөх шигээ л дөнгө болно. Харин ч цахилгаан, дулааны үнийг огцом өсгөхийн хэрээр эрчим хүчний салбар улам ч доройтохыг үгүйсгэх аргагүй.

Учир нь, эрчим хүчний үнийг 64 хувиар, дулааны үнийг 28 хувиар нэмнэ гэдэг бол огцом өсөлт.  "Хурд"-ын байрны үнийг хэдүүлэхнээ сууж байгаад тогтоодог шигээ эрчим хүч, дулааны үнийг өсгөнө гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Энэ бол Монгол Улсын иргэн бүр, аж ахуй нэгж бүрт хамаатай асуудал.

Үнийн энэхүү өндөр шокийг давж гарах нь хэд байх бол… Аж ахуй нэгжүүд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж таарна. Айл өрхүүдээс нэг хэсэг нь хэрэглэсэн цахилгаан, дулааныхаа төлбөрөө чардайж байгаад төлнө, нэг хэсэг нь төлөхгүй.  Тэр хэрээр нийтээрээ дордох эрсдэл бий.

Уг нь эл салбар дахь авлига хулгайг цэгцлэхгүйгээр дан ганц үнэ өсгөснөөр асуудлыг шийдэхгүй гэдгийг хоёр дахь удаагаа сайд хийж буй Б.Чойжилсүрэн мэдэхгүй байна гэж үгүй. Гагцхүү салбар дахь авлига хээл хахуултайгаа тэмцэх хүсэл алга.  Асуудлаа өргөн утгаар нь харж чаддаг хүн бол нэн тэргүүнд хууль бус асуудалтай тэмцэж, үр дагаврыг нь арилгасны дараа арай хөнгөн үнийн санал хэлж болох л байсан. Бид ийм арга хэмжээ авсны хүчинд эрчим хүч, дулааны үнийн нэмэгдлийг ингэж буурууллаа, одоо та бүхэн энэ үнээр төлбөр төлөх ёстой гэдэг үнийн санал хэлбэл хүлээж авах нь эерэг шүү дээ. Гэтэл паразитуудтайгаа тэмцэхгүй хэрнээ зөвхөн үнэ нэмэх тухай ярихаар хэн хүлээж авах юм бэ.

Эхлээд эрчим хүчний салбар дахь авлига хээл хахууль хулгайтайгаа тэмцэнэ үү, сайд аа.

 

Эх сурвалж: Г.ХОРОЛ news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтах ёслол39 минут 44 секундын өмнө“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна1 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан1 цаг 55 минутын өмнө"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шүүхэд шилжүүллээ7 сар 7. 17:08ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа7 сар 7. 17:00“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ7 сар 7. 16:57Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган шинээр төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж байна7 сар 7. 16:53Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо7 сар 7. 16:50Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 67 гомдол, мэдээллийг хянан шалгав7 сар 7. 16:47Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүгийн магадлан шинжилгээ хийх аудитын байгууллагыг санал ирүүлэхийг урьж байна7 сар 7. 15:53Хотын дарга Х.Нямбаатар “JP Morgan” банкны төлөөлөгчдийг Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа7 сар 7. 15:47Төрийн аудитын байгууллага 2025 онд 6832 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд аудит хийжээ7 сар 7. 15:45Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа7 сар 7. 15:35Метроны трассын дагуу өртөө орчмын бүтээн байгуулалтын судалгаа үргэлжилж байна7 сар 7. 15:25Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 7. 14:09Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ7 сар 7. 14:02Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 7. 13:59"Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын хөдөлгөөнийг түр хязгаарлана7 сар 7. 13:11Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 7. 13:07Мөнгөний бодлогын хороо: Тэтгэврийн зээлд тогтоосон хязгаарыг цуцаллаа7 сар 7. 11:31Наадмын нээлтийг оройн 21:00 цагт давтан тоглоно7 сар 7. 11:07Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо7 сар 7. 11:04Өнгөрсөн сар хамгийн бага хур тунадас орсон 25 дахь сар боллоо7 сар 7. 10:00УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.07.07-07.097 сар 7. 9:11Чингисийн өргөн чөлөө орчмоор замын хязгаарлалт хийнэ7 сар 7. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан7 сар 7. 8:56Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7 сар 6. 22:27Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ7 сар 4. 20:59“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо7 сар 4. 20:55Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлав7 сар 4. 20:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.